Төөрөгдүүлсэн

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр 18:00 цагийн үед гараагүй байна

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугартай утсаар холбогдоход “Энэ шийдвэр гараагүй. Санал асуулгын үр дүнг хүлээж байгаа.” хэмээн хариу мэдэгдсэн.

Цааш унших »
Худал

Цагаан сарыг тохиолдуулан утас үнэгүй тараана гэх хуурамч мэдээллээр хандалтаа өсгөж байна

Баяр ёслолыг тохиолдуулж үнэгүй утас тараана, бараа тараана гэж хандалт нэмэх зорилготой мэдээлэл олширсон тул аливаа мэдээлэл оруулж буй хуудас, хувь хүний аккаунтыг шалгаж өөр ямар төрлийн пост оруулсан эсэх өмнө адил төстэй үйл ажиллагаа явуулж байсан эсэх оруулсан пост мэдээллүүд нь тодорхой эсэхийг нягталж хэвшээрэй. 

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Ундааны лааз дээрээс дээж авч, нян үржүүлж буй бичлэгийн тайлбар ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Лаазтай ундаа ууснаар нянгийн халдвар авч нас барсан гэх баттай тохиолдол байсангүй. Бичлэгт үзүүлсэн туршилтаас аюулын зэрэг тогтоох ямар нэг дүгнэлт хийх боломжгүй. 

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын талаар төөрөгдүүлсэн тайлбар хийжээ

Ковид-19, хөрөнгө оруулалтын компаниудын хуйвалдаан, эзэмшлийн талаар хуурамч мэдээлэл нь итгэмээр түүхийг өгүүлж буй мэт боловч үүнд үнэн мэдээлэл хомс байгааг баримт шалгалтаас дэлгэрүүлж уншаарай.

Цааш унших »
Худал

Жүжигчдийн бичлэгийг ашигласан хуурамч хаягаас болгоомжил

Олны танил хүмүүсийн албан ёсны хаягийг шалгахдаа эхлээд тус хаяг танилцуулга хэсгээ бөглөсөн эсэх, хуудас нь хэзээ нээгдсэн, өөр мэдээлэл, постууд оруулсан эсэхийг шалгана. Мөн  facebook-ийн url link-ээр шалгах боломжтой юм.

Цааш унших »
Худал

Газ ачиж явсан том тэргийг мөргөсөн хүн Ц.Элбэгдоржийн хүү Мөнхнаран байсан гэх мэдээлэл худал

OpenData lab mongolia-гаас хайхад Батлан хамгаалах яамны харьяа “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын дарга Эрдэнээ Мөнхнаран хэмээн гарч ирэн юм. Мөн  Цахиагийн Элбэгдоржийн албан ёсны X (твиттер) хаягтаа өөрийн хүү биш хэмээн мэдэгджээ.

Цааш унших »
Худал

“350 ширхэг утас бэлэглэнэ” гэх мэдээллийг идэвхжүүлж, цахим аюулгүй байдлаа эрсдэлд оруулжээ

Ихэвчлэн фишинг буюу цахим залилан хийдэг гаднын бүлэглэлээс энэ төрлийн мэдээллийг орчуулж, улс орнуудын цахим орчинд түгээдэг тул бүү идэвхжүүлээрэй.

Цааш унших »
Худал

Ослын талаарх мэдээллийг албаны эх сурвалж, баталгаатай хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байхыг хүсье

УОК болон НОК-оос мэдээлэл өгөхдөө “Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна…” гэсэн байна. Ослын газарт амиа алдсан гурван алба хаагч болон нэг энгийн иргэн, нийлээд 4 хүн  харамсалтайгаар алтан амиа алдлаа.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Хурлын танхимд хийх юмаа олж ядаж буй эмэгтэйн бичлэг Монголд биш

Бид бичлэгийн эх сурвалжийг Yandex системд хайхад энэ нь Монголд болсон үйл явдлын бичлэг биш, харин 2021 оны 06 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын парламент буюу “Жогорку Кенеш”-ийн хуралд оролцож байсан хөндлөнгийн экспертийн бичлэг болохыг тогтоосон. 

Цааш унших »
Худал

“Хөгшин хүмүүс хурдан үхвэл Монгол хөгжинө” гэж хэлээгүй

2021 оны 10 дугаар сарын 26-28-нд болсон “Future investment initiative” олон улсын хуралд Б.Болор-Эрдэнэ нь Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа оролцсон. Ярилцлагын үед шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг “Хөгшин хүмүүс хурдан үхвэл Монгол хөгжинө” гэж хэлээггүй.

Цааш унших »
Худал

“Сонгууль болохоос өмнө 5 сая төгрөг олгоно” гэх мэдээлэл худал

2024 оны 01 дүгээр сарын 21-нд Ibiyemifadel гэх хаягаас “Сонгууль болохоос өмнө гэж жүжиглэхгүйгээр ойрын 7 хоногт ард түмэнд юу байх ёстойг нь өгөөч!!! 1 иргэнд 5 000 000 төгрөг олгоно…” гэх мэдээлэл түгээжээ. Уг постод “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө тараахыг ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?” гэж санал авах байдлаар идэвхжүүлэхийг оролдсон, мөн “Бидэнд хувийн мессеж илгээнэ үү” гэсэн байна. Аливаа мөнгө санхүүтэй холбоотой, амар хялбар аргаар олох боломжтой гэх мэт мэдээллийг

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Гахайн маханд шараад чанаад байхад устаж үхдэггүй өт шимэгч байдаг гэдэг нь худал

Трихинелла шимэгч нь +58°C болон -23.3°C-д бүрэн устдаг бол туузан хорхойн өндөг, авгалдай 50-65°C-д устдаг байна. Мөн “гахай хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг” гэдэг нь ямар нэгэн судалгаа шинжилгээгээр нотлогдоогүй.

Цааш унших »
Худал

А.Адъяасүрэн гишүүнийх биш, харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг байна

Энэ бичлэг нь А.Адъяасүрэн гишүүний бичлэг биш харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг аж. Бид бичлэгийн эх сурвалжийг хайхад Хятадын TikTok хувилбар буюу Douyin-д 2024 оны 01 дүгээр сарын 09-нд Току (托库) гэх хаягт нийтлэгдэж байсан бичлэг юм. Харин бичлэгт явж буй дуу нь мөн Шинжааны “URAAL” гэх хамтлагийн “Хариадай” нэртэй дуу юм.

Цааш унших »
Худал

Нарны шил зүүхэд арьс илүү түлэгддэг гэх мэдээлэл худал

Хүний арьс нарны туяанд буюу хэт ягаан туяанд өртөх үед арьсыг түлэгдэхээс сэргийлэх меланоцит эсүүд меланинийг ялгаруулан арьсыг хамгаалдаг буюу үр дүнд нь арьс борлож эхэлдэг байна. Тийм учраас нүдний шил зүүсэн тохиолдолд меланин боловсруулахгүй буюу меланин бага ялгаруулж наранд түлэгдэнэ гэж ойлгох нь буруу юм.

Цааш унших »