MFCC-н тухай

Монголын баримт шалгах төв нь цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх, зохион байгуулалттай мэдээллийн үйл ажиллагааг илчлэх, олон нийтэд мэдээллийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бид ашгийн бус байгууллага бөгөөд 2020 оны тавдугаар сарын 06-нд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төв НҮТББ (Nest Center for Journalism Innovation and Development)-ын харьяанд байгуулагдан, редакцын бүтцээр тогтмол үйл ажиллагаа явуулж, бодлогын баримт бичгүүд, байгууллагын бүтэц, санхүүжилтийн загвараа нээлттэй зарлан, хараат бус байдлаа хадгалсаар ирсэн. 

Бид 2021 онд Олон улсын баримт шалгах сүлжээ буюу International Fact-Checking Network (IFCN)-ийн баталгаажуулалт авсан бөгөөд тус байгууллагын ёс зүйн кодын дагуу нам бус, тэгш шударга байж, эх сурвалж, арга зүйгээ хуваалцан, залруулгын бодлого, санхүүжилтын ил тод байдлаа үйл ажиллагаандаа баримталж байна. Мөн 2024 оноос хойш Сэтгүүл зүйн Итгэлцлийн санаачилга  (Journalism Trust Initiative) буюу хэвлэл мэдээллийн салбарын ISO стандартыг хангаж, ил тод байдлын тайлангаа нийтэлсэн. 

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх ажлын хүрээнд бид 2022 оноос хойш Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрт (Third Party Fact-checking Program) хамтран ажиллаж, Facebook, Instagram, Threads платформд түгж буй өндөр хандалттай, хор хөнөөлтэй хуурамч мэдээлэлд баримт шалгалт хийн, өдөр тутам олон нийтэд мэдээлсээр байна. 

Бид хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд баримт шалгах үйл ажиллагаа явуулахаас гадна олон нийтийн мэдээллийн боловсролыг дэмжих санаачилга, аянуудыг тогтмол хэрэгжүүлдэг. Эхлээд бод, Нягталъя зэрэг мэдээллийн боловсролын аянаас гадна улс төрийн манипуляцын эсрэг АСУУ, эрүүл мэндийн хуурамч мэдээллийн эсрэг Баримтад Нэгд аяныг хэрэгжүүлээд байна. 

Бидний хараат бус байдал   

Бие даасан, хараат бус байдал нь сэтгүүл зүй, баримт шалгах үйл ажиллагааны зайлшгүй суурь юм. Бид үйл ажиллагаандаа бие даасан, хараат бус байдлаа хадгалах дотоод журмуудыг боловсруулан мөрдөж хөндлөнгийн үнэлгээнд тогтмол хамрагддаг. Үүнд үйл ажиллагааны санхүүжилтыг ил тод мэдээллэх буюу Олон улсын баримт шалгах сүлжээний ёс зүйн код, мөн Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын ил тод, мэргэжлийн байдлаа тайлагнах үйл явц, Баримт шалгах үйл ажиллаагааны журам буюу баримт шалгагч нарын сонирхлын зөрчил болон улс төрийн үйл ажиллагааг хязгаарласан хязгаарлалтуудтай нээлттэй танилцах боломжтой. 

Манай редакцын бодлого аливаа улс төрийн байгууллага, нам, төрийн байгууллага, улстөрч, бизнес, олон улсын байгууллагын хяналтаас ангид бөгөөд бид хамтын ажиллагаа болон санхүүжилтээ байнга ил тод мэдээлдэг. Манай байгууллагын санхүүжилт, бүтцийн мэдээллийн nestmongolia.org вэбсайтаас хүлээн авна уу.