Home » Баримт шалгалт

Лайваар явуулж буй хясааны залилангаас болгоомжил
Урьдчилгаа 99 мянгаас 250 мянган төгрөгийг шилжүүлж, ууттай хясаа худалдаж аван, дотроос нь гарч ирсэн сувдны хэмжээнээс хамааран мөнгө хожих боломжтой мэтээр иргэдийг залилж байна.

“Оростой хийсэн хэлэлцээрийг баллах шахсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
2026 оны 09 дүгээр сарын 24-нд Нэгүүн.мн хуудсанд “Шатахуун тасалдах дөхсөн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийсэн хэлэлцээг нураах дөхжээ…” гэх гарчигтай пост оруулжээ. Уг постод: “…Газпромын удирдлага: -Манай компанийн ХХБ дахь дансыг яагаад хаасан бэ? гэж асуухад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: -Монголын нэр бүхий хоёр банк дайныг санхүүжүүлэхэд зориулж мөнгө угаасан, гүйлгээ хийсэн, бэлэн мөнгө гаргасан байж болзошгүй мэдээлэл олон улсад цацагдсан. Үүнээс болж хязгаарлалт тогтоосон хэмээн хариулсан гэх мэдээлэл байна. Ингэснээр яриа хэлэлцээ хурцдаж, Газпромын удирдлагын зүгээс

Францад гурван жилийн өмнө болсон жагсаалын бичлэгийг одоо өрнөж буй мэтээр түгээжээ
Франц улсад төрийн албан хаагч, сурагчид жагсаал өрнүүлж байгаа нь үнэн боловч шалгасан мэдээлэлд 2023 онд болсон тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой жагсаалын бичлэгийг хавсаргажээ.

Вьетнам улсаас удирдлагатай хаягаас үр дүн нь батлагдаагүй тураах кофе сурталчлан борлуулж байна
Вьетнамаас удирдлагатай хаягаас жин хасах нөлөөгүй бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулж байна. “Коллаген чиа үртэй кофе” гэх бүтээгдэхүүний орц, найрлагад дурдсан ургамлуудыг нэгтгэн судалсан нотолгоо байхгүй бөгөөд тус бүрийг дангаар нь авч үзэхэд жин хасах үр нөлөө баттай нотлогдоогүй.

“Дэлхийн шумуулын хөтөлбөр” байгууллага нь шумуулаар халдварладаг өвчний эсрэг үйл ажиллагаа явуулдаг
“Дэлхийн шумуулын хөтөлбөр” эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хүн ам устгах төлөвлөгөө мэт тайлбарлаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Энэхүү байгууллага нь Билл Гэйтсийн өмч биш бөгөөд шумуулаар халдварладаг денге, зика вирусийн халдвар, шар чичрэг, чикунгунья вирусийн халдвар гэх мэт өвчлөлийг бууруулах зорилгоор үйл ажилаагаа явуулж байна. “Дэлхийн шумуулын хөтөлбөр” нь халдварт өвчин тээгч “Aedes aegepti” шумуулын үржлийг бууруулах зорилготой бөгөөд тэрхүү шумуулны тоо хэмжээ тухайн бүс нутгийн өвчинд өртөх эрсдэл, хамрах хүрээнээс шалтгаалдаг байна.

Улсын их дэлгүүрийн нэр, логог ашиглан баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна
Улсын их дэлгүүрийн нэр, логог ашиглан сарын тэмдгийн өвдөлт намдаах тос, аз авчрах бугуйвч зэрэг баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Иймд холбоо барих болон албан ёсны мэдээлэлгүй, байгууллага, брэндийн нэр, логог зөвшөөрөлгүй ашигласан хуудаснаас бүтээгдэхүүн худалдан авахгүй байж, сэжигтэй холбоосоор орж хувийн мэдээллээ бүү оруулаарай.

2025 оны бичлэгийн хэсгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
2025 оны 11 сарын 09-нд Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцонд болсон үйл явдлын бичлэгээс тастаж, төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

“Fitgum acia berry” гэх бүтээгдэхүүн хэрэглэж дэглэм барихгүйгээр турах боломжгүй
Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүй турах боломжтой гэж худал мэдээлэл түгээж, гаднын удирдлагатай сайтаар дамжуулан хувийн мэдээллээ алдах эрсдэлийг үүсгэж байна. Энэ төрлийн сурталчилгаа нь хуурамч бүтээгдэхүүний шинж юм.

Эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн AI дүрээр хуурамч хаяг нээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна
Цайгаар цусны даралтыг түр хугацаанд тогтворжуулах магадлалтай ч батлагдсан эмчилгээний аргыг орлож чадахгүй. Түүнчлэн эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр хуурамч хаяг нээж, бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.

“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Наалтаар уушги цэвэрлэх боломжтой мэт бичлэг түгээж төөрөгдүүлж байна. Хэдий худалдааны сайтууд уушги цэвэрлэх наалт борлуулдаг ч мэргэжилтнүүд болон АНУ-ын Уушгины нийгэмлэгээс бүтээгдэхүүн ашиглан уушги цэвэрлэх боломжгүй гэдгийг анхааруулж байна.

“Монголын луйврын мэдээллийн төв” гэсэн албан ёсны байгууллага байхгүй
2026 оны 09 дүгээр сарын 16-нд “Монголын луйврын мэдээллийн төв” гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Хэрэв та залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож, мөнгөө эргүүлэн аваарай” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 107 реакц, 84 сэтгэгдлээр идэвхжүүлж, 21 удаа цааш түгээжээ. Хаягийг шалгая Бид “Монголын луйврын мэдээллийн төв” гэх пэйжийн ил тод байдал, постуудыг шалгахад нээгдээд удаагүй, цөөн дагагчтай, бусдын зураг, постерыг ашигласан зэрэг залилангийн шинж тэмдгүүд илэрлээ. Пост түгээсэн пэйжийн сэжигтэй шинж тэмдгүүдийг жагсаахад: 1. Бусдын зургийг ашигласан 2. Зохиомол

Талхыг хөлдөөж идэхэд цусан дахь сахарын хэмжээг шууд бууруулдаг мэтээр төөрөгдүүлжээ
“Талхыг хөлдөөж дараа нь гэсгээж идэхэд цусан дахь сахарыг 39%-иар бууруулдаг” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Учир нь одоогоор хийгдсэн байгаа судалгаагаар талхыг хөлдөөж, дахин халааж хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээ шинэ талх идсэнтэй харьцуулахад харьцангуй бага байгааг харуулсан бөгөөд энэ нь сахарын хэмжээг шууд бууруулдаг гэсэн үг биш юм.

Бөөрний чулуу, уйланхайг тос түрхэж эмчлэхгүй
Бөөрний чулуу, уйланхайг тосоор эмчлэхийг баталсан судалгаа, туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд чанар аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг бөөрний өвчин эмчилнэ гэж хэтрүүлэн сурталчилж байна.

“Тахианы мах идэхээр эмэгтэйлэг болдог” гэх мэдээлэл худал
Орос, Украины дайны үүднээс ОХУ-аас KFC сүлжээг эзэмшигч “Yum! Brands” компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ татсаныг “Путин хориг гаргасан” мэт тайлбарлаж, тахианы мах, хүний биеийн даавар, бэлгийн чиг баримжааны талаар худал мэдээлэл түгээж байна.
Тахианы мах идсэнээр эрэгтэй хүмүүс ижил хүйстэн болж, өөрийгөө эмэгтэй хүн гэж төсөөлөхгүй. Тахианы маханд агуулагддаг эстрогэн даавар нь хүний биед нөлөөлөх хэмжээнээс хэт бага учир нөлөө үзүүлэхгүй. Мөн тахиаг нэмэлт гормоноор тэжээх нь амьтны бие махбодод сөргөөр нөлөөлдөг тул АНУ болон БНХАУ тахианы тэжээлд нэмэлт даавар хийхийг хориглодог байна.
Эрдэмтэд хүний бэлгийн чиг баримжааны шалтгааныг одоогоор тодруулаагүй бөгөөд тестостерон, эстрогэн дааврын хэмжээнээс шалтгаалахгүй гэдгийг мэргэжлийн байгууллага болон судлаачид өгүүлжээ.

ДАН систем дуурайлгасан, “хүүхдийн тэтгэмж олгоно” гэх залилангаас болгоомжил
Хүүхдийн тэтгэмж өгнө гэж залилангийн мэдээлэл түгээжээ. Уг мэдээлэлд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын сайтын хэлбэр дүрс, лого, цаашлаад ДАН систем болон банкны сайтуудыг дуурайлган утасны дугаар, регистрийн дугаар, банкны нэр, нууц үг зэрэг хувийн мэдээлэл авахыг зорьж байна. Ямарваа хуудас, сайтаас хувийн мэдээллээ хамгаалахын тулд албан бус тэтгэмж, мөнгө тараах мэдээлэлд хандалт хийхгүй, цааш түгээхгүй байна уу.

“Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин таалал төгссөн” гэх мэдээлэл худал
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин таалал төгссөн гэх мэдээлэл худал бөгөөд тэрээр 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-д айлчилж, Вашингтон хотноо Ерөнхийлөгч Трамптай дээд хэмжээний уулзалт хийсэн юм.

Массажны бүсийг “олон төрлийн өвчин эмчилнэ” гэж хэтрүүлэн сурталчилж байна
Өвчин намдаах массажны бүсийг эмчилгээний хэмээн дэгсдүүлэн сурталчилж, төөрөгдүүлж байна. Нуруу өвдсөн тохиолдолд жин тавьж түр зуур өвчин намдаах боломжтой ч сурталчилгаанд дурдсан “биеэс хорт бодисыг гадагшлуулна, түрүү булчирхайн үрэвслийг дарна” гэх мэт эмчилгээ нь халдаг бүсээр хийх боломжгүй, хэтрүүлсэн мэдээлэл юм.

Монополын эсрэг газраас торгууль ногдуулсан WHIEDA нэрийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилсаар байна
LDPE 4 тэмдэглэгээ нь зөвхөн гаднах уут, сав, баглааны тэмдэглэгээ бөгөөд доторх бүтээгдэхүүний тухай мэдээлэл биш юм. Мөн сөрөг ионтой ариун цэврийн хэрэглэл гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны нотолгоогүй бөгөөд аюулгүй байдал, үр нөлөөг судалсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт одоогоор байхгүй юм.

Татрангийн эсрэг вакцин үргүйдэл үүсгэдэггүй, төрсний дараа эх, нярайг хамгаалдаг
Вакцины эсрэг байр суурьтай улстөрчийн хэт нэг талыг барьж төөрөгдүүлсэн мэдээлэл ашиглан, худал мэдээлэл түгээжээ. Татрангийн эсрэг вакцин нь эмэгтэйчүүдийг үргүйдүүлэх зорилгоор бус биед орсон татран өвчний нянгаас хамгаалах, мөн төрсний дараа эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээтэй. Жирэмслэлтээс хамгаалах эмийн туршилтыг буруу ойлгосноос үүдэн “үргүйдүүлдэг вакцин” гэх хуурамч мэдээлэл гарсан бөгөөд ДЭМБ-аас явуулсан туршилт биш гэдгийг олон улсын баримт шалгах төвүүд мэдээлж байна. Мөн ДЭМБ-аас энэхүү вакцины аюулгүй байдлыг баталж, бүх төрлийн вакцинд үр хөндөх, үргүйдүүлэх бодис хийхийг хориглодог гэдгийг мэдэгджээ.
Хүний бие татран өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоодоггүй тул дөнгөж төрсөн эх, нярай хамгийн их өртдөг. Тиймээс татрангийн эсрэг вакцин хийлгэж дархлаа тогтоох боломжтой бөгөөд вакцины бодит үр дүнг албан ёсны тоон мэдээллийн графикаас харж болно.

Кориандр ургамал биеэс хүнд металл гадагшлуулдаг болохыг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй
Шалгасан мэдээлэлд бизнесийн компани бүтээгдэхүүнээ турших зорилготой хийсэн бага хүн хамруулсан, хянан магадалгаа хийгээгүй, захиалгат судалгааны үр дүнгийн тоон мэдээллийг оруулжээ. Кориандр (cilantro, coriander) ургамал нь хүний биеэс хүнд металлыг их хэмжээгээр гадагшлуулж, эмчилгээнд хэрэглэх боломжтойг шинжлэх ухаанаар батлаагүй. Хэдий кориандр ургамал хүний ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ч эмчид хандалгүй дур мэдэн эмчилгээний журмаар хэрэглэх нь нөхцөл байдлыг хүндрүүлэх, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авч чадахгүй байх эрсдэлтэй.

Гарал үүсэл тодорхойгүй хуян эмчлэх бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй
Аюулгүй байдлын баталгаагүй, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээлэлгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Хуянг бариа, халуун жин, төөнүүр, зүү гэх мэт аргуудаар арилгах боломжтой бөгөөд улайрч хавдах, томрох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэшсэн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Хамрын хэлбэрийг тос түрхэж өөрчлөх боломжгүй
Серум, тос зэрэг гадуур түрхдэг бүтээгдэхүүнээр хамрын яс, мөгөөрсний бүтцэд өөрчлөлт оруулж, хугарсан, далийсан болон гэмтсэн хамрыг засах боломжтойг баталсан найдвартай эмнэлзүйн нотолгоо одоогоор байхгүй байна. Хамрын хэлбэр нь анатомийн онцлог, хамрын таславчийн хазайлт, гэмтэл, хугарал зэрэг олон янзын шалтгаанаар үүсдэг. Иймд хамрын бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зовиур, өөрчлөлт илэрвэл дур мэдэн бүтээгдэхүүн хэрэглэлгүй мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг тодорхойлуулан өөрт тохирох эмчилгээ хийлгэх нь зүйтэй.

Ц.Оюунгэрэл улстөрчийн зургийг ашигласан залилангаас сэрэмжлээрэй
Ц.Оюунгэрэл улстөрчийн зургийг хиймэл оюун ухаанаар өөрчилж, их хэмжээний хандив тарааж байгаа мэтээр залилж байна.

Бамбай булчирхайн томрол, хавдрыг тосоор эмчлэх боломжгүй
Бамбайн булчирхайн томрол, хавдрыг тосоос эмчилдэг болохыг баталсан судалгаа, туршилт огт байхгүй. Бамбайн булчирхай нь дотоод шүүрлийн системийн нэг хэсэг учраас томрол, зангилаа, хавдрын үед хүзүүнд тос түрхэж эмчлэх боломжгүй юм. Аливаа өвчин эмгэгийг богино хугацаанд бүрэн эдгээнэ гэж сурталчилж буй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэлгүй, эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.