Home » Баримт шалгалт

Зохиомол түүхээр хэрэглэгчийг урхидаж, баталгаагүй бүтээгдэхүүн борлуулж байна
Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд зохиомол түүх нийтэлж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Хэрэв хамрын хөндийн үрэвсэл хүндэрч буй мэт шинж тэмдэг илэрвэл цахим орчинд худалдаалж буй аливаа эм, бэлдмэлийг дур мэдэн хэрэглэхгүй мэргэжлийн эмчид хандаж, жорын дагуу эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.

“Өдөрт нэг шүршээд турна” гэх бүтээгдэхүүн хуурамч
Үйлвэрлэгчийн нэр, орц найрлага, аюулгүй байдал нь тодорхойгүй, хуурамч үр дүнг харуулсан сурталчилгааг нийтэлж байна. Тогтмол дасгал хөдөлгөөн болон тэнцвэртэй хоолны дэглэмгүйгээр зөвхөн шүршигч бүтээгдэхүүн ашиглан турах боломжгүй.

Гаднын хуурамч пэйжүүдээс Rokit Bay, MonPay-ийн лого, зургийг ашиглан иргэдийг хуурч, мөрийтэй тоглоом сурталчилж байна
2026 оны 07 дугаар сарын 26-нд Hot Field, Fvgrhtjyk гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Яг одоо ороод туршаад үз” гэх агуулгатай постыг Rokit Bay-ийн зураг, MonPay-ийн логотой постерын хамт түгээжээ. Хаягийг шалгая Пост түгээсэн хоёр пэйжийн ил тод байдлыг шалгахад маш цөөн дагагчтай, үүсээд удаагүй, пэйжийн үйл ажиллагаа явуулдаг төрлөө сонгохдоо дурын, авцалдаагүй төрлийг сонгосон, танилцуулга хэсгээ хоосон орхисон эсхүл зохиомлоор гаднын мэдээллээр дүүргэсэн байгаа зэрэг нь хуурамч пэйж гэдгийг харуулж байна. Агуулгыг шалгая Сурталчилгааны постер зургийг Hive Detect хэрэглүүрээр шалгахад

“Залиланд алдсан хохирлыг барагдуулах үйлчилгээ үзүүлнэ” хэмээн иргэдийг дахин залилж байна
2026 оны 06 дугаар сарын 29-нд Daatgal Niigmiin нэртэй Фэйсбүүк пэйж “Та залилангийн хохирогч болсон уу. Манай үйлчилгээ таны хохирлыг нөхөн төлүүлэхэд туслахад бэлэн байна. Өнөөдөр хүсэлтээ гаргаж, нөхөн төлбөрөө аль болох хурдан авах боломжтой. Энэ боломжийг бүү алдаарай” гэх агуулгатай пост түгээснийг 151 реакц, 141 сэтгэгдлээр идэвхжүүлж, 16 удаа цааш түгээжээ. Хаягийг шалгая Пэйжийн ил тод байдлыг шалгахад маш цөөн буюу 57 дагагчтай, “Холбоо олон улсын эмэгтэйчүүдийг дэмжих холбоо” гэх үйл ажиллагаатайгаа хамааралгүй тайлбар оруулсан, зохиомол вэбсайт, имэйл хаяг

Гал түймрээс үнэг аварч буй бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн
Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг бодит мэт тайлбартай түгээжээ. Энэ төрлийн бичлэг нь зэрлэг амьтадын шинж чанар, зан байдалд нийцэхгүй. Хиймэл оюунаар бүтээсэн зэрлэг амьтадын зураг бичлэг нь хүмүүсийг төөрөгдүүлэх, амьтдын тухай ойлголтыг гажуудуулах, улмаар байгаль хамгааллын ажилд саад болох эрсдэлтэй хэмээн 2025 оны шинжлэх ухааны дүн шинжилгээний өгүүлэлд тусгажээ.

“Японы 5D кино театр” гэх бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн
ТикТок платформын Javier Peñalb гэх гаднын хэрэглэгчийн AI-аар бүтээсэн бичлэгийг “Японы 5D кино театр” хэмээн түгээж, төөрөгдүүлжээ.

БНСУ-ын “GS Caltex” компани нь импортын түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70%-ийг дэлхийн 60 гаруй улсад экспортолдог
Гаднын 30 орчим улсаас импортоор авсан түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг дэлхийн 63 улсад экспортолдог БНСУ-ын хоёр дахь том газрын тосны үйлдвэр болох “GS Caltex”-ээс Монгол улс наймдугаар сард багтааж эхний бүтээгдэхүүнээ хүлээн авахаар хэлцэл хийж байгааг “гаднаас бензинээ авдаг улсаас гуйлга гуйлаа” гэж мэдээлсэн нь төөрөгдүүлж байна.

Оливийн тос элэг өөхлөлтөд эерэг нөлөө үзүүлдэг ч бүрэн эмчлэхгүй
Оливын тос элэгний өөхлөх эрсдэлийг бууруулж, тодорхой хэмжээний эерэг нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч эмчилгээний батлагдсан арга биш юм. Оливын тос болон нимбэг ашиглах нь элэгний өөхлөх өвчнийг эмчилдэг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Мөн эрүүл мэндийн байгууллагууд элэг өөхлөх өвчний үед дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллож биеийн жингээс хасахыг зөвлөдөг байна.

“Онлайнаар өдөрт нэг сая төгрөгийн орлого олох боломжтой” гэх хуурамч мэдээллийг гаднын хаягаас түгээж байна
2026 оны 07 дугаар сарын 09-нд Hotel Partner Mongolia ХХК, Hotel Partner Mongolia LLC зэрэг пэйжүүд “Гэрээсээ нэмэлт орлого олоорой. Өдөрт 300,000-1,000,000 хүртэлх төгрөг олох боломжтой” гэх утгатай постер түгээжээ. Тус постерыг 148 реакц, 69 сэтгэгдлээр идэвхжүүлж, 12 удаа цааш түгээжээ. FACTCHECK: Түгээсэн хаягийн ил тод байдлыг шалгавал, 2026 оны 02 дугаар сарын 05-нд “Hotel Partner International” нэрээр үүсгэж, 2026 оны 07 дугаар сарын 06-нд “Hotel Partner Mongolia LLC” болгон өөрчилжээ. Уг пэйжийг Индонез, Вьетнам улсаас тус тус нэг админ

Шүдний пааланг наалтаар дахин сэргээх боломжгүй
Цахим орчинд сурталчилж буй “Ceoerty® Tooth & Gum Repair” батлах чанар, үр нөлөөг нь баталсан судалгаа олдсонгүй. Түүнчлэн шүдний паалан нь амьд эд биш тул нэгэнт гэмтсэн паалан байгалийн жамаар дахин ургадаггүйг эрдэм шинжилгээний судалгаа болон олон улсын шүдний мэргэжилтнүүд мэдээлжээ. Иймд шүд цоорсон, паалан гэмтсэн, буйл үрэвссэн зэрэг тохиолдолд цахим орчинд борлуулагдаж буй аливаа наалт, бүтээгдэхүүнд найдалгүйгээр мэргэжлийн шүдний эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.

Утаат тамхиар чихний үрэвсэл эмчлэх бус эдгэрлийг удаашруулж, хүндрүүлдэг
Тамхи чихэндээ хийж хэрэглэх нь чихний үрэвслийг дарж, өвчнийг намдаадаг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо, өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Батлагдсан эмчилгээний арга биш юм. Харин судалгаагаар тамхины утаа, дам тамхидалт нь чихийг үрэвсүүлэх, бага насны хүүхдэд дунд чихний өвчлөл бий болгох эрсдэлтэй харуулжээ.

Сөрөг ионжуулсан цаг зүүж турах боломжгүй
“сөрөг ионт цаг” зүүснээр жин хасах, бодисын солилцоог нэмэгдүүлэх, өөхийг хайлуулах үйлчилгээтэйг нотолсон эмнэлзүйн судалгаа, олон улсын эмчилгээний удирдамж байхгүй. Мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагаас энэ төрлийн бугуйвч, цаг, гоёл чимэглэл нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолдог.

Цалин аваагүй ажилчид нарны хавтан эвдэлжээ
2018 онд Энэтхэгт болсон үйл явдлын бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Ингэхдээ бичлэгт дүрсэлсэн үйл явдлыг мухар сүсэг мэтээр буруугаар тайлбарласан. “Нарны хавтан бороо оруулахгүй байна” гэж итгэснээс бус цалин хөлсөө аваагүй ажилчид дургүйцэн хавтангуудыг цохиж, эвдэлсэн аж.

“ЭМЯ-аас баталсан бүтээгдэхүүн” гэж худал сурталчилж байна
Эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн сурталчилдаг байсан Вьетнамаас удирдлагатай хуудаснаас дахин үр нөлөө нь тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаагүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Ингэхдээ тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг “хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийхгүй, дахин таргалахгүй” гэх сурталчилгааны аргыг ашиглажээ. AMS slim нь Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн юм.

Ц.Элбэгдоржийг хүн худалдаалах хэргээр бус, авлигын хэргийг сэргээн яллагдагчаар татсан
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байсан авлигын гэмт хэргийг хилээр гарч явсан тул түдгэлзүүлсэн бөгөөд эргэн ирэхэд нь НПГ-ын 07 дугаар сарын 9-ны тогтоолоор сэргээн шалгаж эхэлсэн байна. Харин үүнийг “хүн худалдаалах” гэмт хэрэгт холбоотой мэтээр “хүүхдүүд байхгүй, Эпштейнд өгчихөж” гэх мэтээр гуйвуулан ярьж, ташаа мэдээлэл түгээжээ.

Наалтаар судасны бүдүүрлийг эмчлэх боломжгүй
Судасны мэргэжилтнүүд ургамлын наалт болон тос, түрхлэгүүд нь варикоз буюу судасны өргөсөлтийг эмчилдэггүй болохыг анхааруулсан байна. Мөн мэргэжлийн эмчид хандалгүйгээр судас бүдүүрлийн эсрэг аливаа наалт болон тос хэрэглэх нь оношилгоо, эмчилгээг хойшлуулах эрсдэлтэй.

“Эмч нар хүүхдүүддээ ХПВ вакцин огт хийлгэдэггүй” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
2026 оны 06 дугаар сарын 12-нд Batchuluun Natsagdorj Facebook хаягаас “Эмч нар хүүхдүүддээ ХПВ вакцин огт хийлгэдэггүй” гэсэн гарчигтай пост нийтэлжээ. Уг постыг нийт 329 реакци, 48 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 577 удаа хуваалцсан байна. Мөн постодоо Японы, Хирошима хотын эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Фүживара Цүгүог дурдаж, “Эмч нараас би “Та ХПВ-ын вакцин тариулсан, эсвэл үгүй” талаарх судалгаа авахад тэдний 97-98% нь “Ажлын шаардлага, шахалтаар 1-2 удаа тариулж байсан” хэмээн хариулсан. Мөн энэхүү умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх вакциныг охидууддаа тариулах

Монгол орны ундны усан дахь ураны судалгааны үр дүнг гуйвуулан түгээж байна
Шалгасан мэдээлэлд “хэн нэг хүн ундны усанд уран хийж хордуулж байгаа” мэт ойлголт өгсөн нь дээрх судалгааг гуйвуулсан мэдээлэл юм. Учир нь “Монгол орны ундны усны ураны судалгаа” нь байгальд анхнаасаа оршин байсан ураны усан дахь агууламжийг судалж гаргаж ирсэн. Ингэснээр хүмүүс унданд ашиглах боломжтой аюулгүй эх үүсвэрийг тогтоох, шинжилгээ, мониторинг хийх цаашлаад ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх зэргийг дэвшүүлснээрээ ач холбогдолтой юм.

“Олена Зеленска хулгайлагдсан зүүлт зүүсэн” гэх зураг эвлүүлэг
Украины Ерөнхийлөгч Зеленский болон түүний гэргий Олена Зеленскагийн зурагт хүзүүний зүүлт нэмж, эвлүүлжээ. Эл хуурамч мэдээллийг Оросын хэд хэдэн телеграм сувгаас түгээсэн байна.

“Монголд цагаачдыг суурьшуулах НҮБ-ын хурал болно” гэх мэдээлэл худал
2026 оны 07 дугаар сарын 23-нд Norovsuren Bor нэртэй хаягаас “ХАР МЭДЭЭ: Гадаадын цагаачдыг суурьшуулах НҮБ-ын хурал Монгол улсад болох гэж байгаа юм байна” гэх мэдээлэл түгээснийг нийт 1,300 гаруй реакц, 426 сэтгэгдлээр идэвхжүүлж, 290 удаа цааш түгээжээ. FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа “НҮБ-аас Монгол улсад зохиох хурал” агуулгаар хайхад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын ээлжит хурлын тухай мэдээлэл илэрлээ. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдөр Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ийн талуудын 17

“Х.Баттулгыг баривчлах тогтоол гарчээ” гэх мэдээлэл худал
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа баривчлах буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагддаг. УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал УЕП-оос гаргаагүй, АТГ-аас мэдээллийг үгүйсгэлээ.

“10 тн уран авахад 1.6 мянган тн хүхрийн хүчил шахаж 6 сумыг хордуулсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлоход нийт 866,6 тонн хүхрийн хүчлийг уусгах шингэн бэлтгэхэд ашигласан байна. Энэ хүхрийн хүчлийн хэмжээ нь дундажаар 0.4 хувь, дээд тал нь 2 хувийн концентрацтай хүчилжүүлсэн уусмал бэлтгэхэд ашигласан хэмжээ юм. Түүнчлэн хүхрийн хүчлийг газрын гүний уст давхрагын устай хольж дахин эргэлтэд оруулж ашигладаг бөгөөд, хүдрийн биет шаварлаг давхрага дор оршдог тул хөрсөөр нэвчиж, гүний ундны усыг хордуулах боломжгүй.

Жороор олгодог эмийн үйлчилгээ, эмчилгээг буруугаар тайлбарлаж, худал мэдээлэл түгээж байна
Жороор олгодог эмийн үйлчилгээ, эмчилгээг буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлж байна. Нитроглицерин нь судас тэлэх үйлчилгээтэй эм тул апнеатай, амьсгал боогдсон эсвэл шөнийн цагаар цээж өвдсөн үед дур мэдэн хэрэглэх заавар зөвлөмж баталгаат эх сурвалжийн мэдээлэлд байхгүй. Апнеа нь шөнө амьсгал тасалдах үзэгдэл бөгөөд одоогоор эмийн эмчилгээ тогтоогдоогүй байна. Апнеа нь зөвхөн удаан хугацаанд үргэлжлэн, хүндэрсэн нөхцөлд зүрх судасны асуудал болон хувирах магадлалтай ч энэ үед эмчид хандан, мэргэшсэн эмч, эм зүйчийн заавраар эмийн бодис хэрэглэх нь илүү оновчтой, найдвартай хувилбар юм.

Зөөвч-Овоо ордын уран ашиглалтын лизензийг 2015 онд авсан ба туршилтын олборлолтыг 2021 онд хийжээ
Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК нь 2015 оны 06 дугаар сард “Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2021-2022 оны хооронд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлох үед хайгуулын биш ашиглалтын лицензтэй байсан.