2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Мөнхчулууны Зоригт” нэртэй Фейсбүүк хэрэглэгчийн “Бас л яалаа шүү” гэх гарчигтай, “Dubai storm today and rain” гэх тамгатай бичлэг түгээсэн нь 2400 гаруй реакц, 270 сэтгэгдэл авч, 908 удаа түгээгдэж, 318 мянга гаруй удаа үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид түгээсэн бичлэгийг хэсэг хэсгээр нь таслан авч, зургаар хайж үзлээ. Хайлтын үр дүнд, 2024 оны дөрөвдүгээр сард Дубайд болсон борооны үер, шуургатай холбоотой хэсгүүд байсан хэдий ч мөн огт холбоогүй, өөр газар, өөр цаг хугацаанд болсон үйл явдлуудыг нэмж, нийлүүлэн түгээжээ. Ингээд саяхан Дубайд болж өнгөрсөн үйл явдалтай огт холбоогүй хэсгүүдийг танилцуулъя.
Дүгнээд хэлбэл, дэлхий дахинд өрнөж буй олны анхаарлыг татсан үйл явдлуудыг гуйвуулан, төөрөгдүүлж түгээх явдал элбэг байдаг. Үүний адил, түгээсэн бичлэгт 2024 оны 4 дүгээр сард Дубайд болсон үер, шуургатай холбоотой бичлэгийн хэсгүүд байгаа ч энэ үйл явдалтай огт холбоогүй бичлэгийн хэсгүүдийг нэмж оруулан төөрөгдүүлжээ.