2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд Монгол Улсын Иргэн Отгоншагай гэх хаягаас “Хятадад цахилгаан машины дэлбэрэлт гэнэ аймар, цахилгаан машин” гэх тексттэй машин дэлбэрч буй мэт богино хэмжээний билэгчийг түгээжээ. Тус пост нь нийт 313 реакц, 52 сэтгэгдэл авч, 243 удаа цааш түгээгдэж, 218 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэг дээр гарч буй дүрсэд хятадаар бичсэн учир Douyin (TikTok-ийн хятад хувилбар)-аас “Дэлбэрч буй машин” гэх агуулгаар хайхад @法治泰安 (Тайань дахь хууль дээдлэх ёс – БНХАУ-ын Коммунист намын Тайань хотын хорооны Улс төр, хууль зүйн хорооны албан ёсны хаяг) болон @中广河南1047 (Жунгуан Хэнань 1047- Хятадын замын хөдөлгөөний өргөн нэвтрүүлгийн Хэнань давтамжийн албан ёсны хаяг) хаягт шалгаж буй бичлэгийг оруулжээ.
Тус бичлэгийн тайлбар хэсэгт киноны зураг авалт хэмээн тайлбарласан байна. Үргэлжлүүлэн weibo (Хятадын блог вэбсайт)-аас ижил агуулгаар хайхад 2022 оны 12-р сарын 26 нд Тяньжиний болон Тунляогийн гал командын албан ёсны хаягуудад шалгаж буй бичлэгийг киноны зураг авалтын хэсэг байсан гэдгийг дурдаж тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаарай гэх агуулга бүхий нэмэлт мэдээллийг оруулжээ. Иймд шалгаж буй бичлэг нь кинон зураг авалтад зориулсан бөгөөд цахилгаан машин эсэх нь тодорхойгүй юм.