Search

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт C-2 циклонд бөглөрөл үүссэний улмаас агаарт тоос дэгдсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 974

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн чулуунцар үйлдвэрийн С-2 циклон бөглөрcний улмаас дэлбэрэлт болжээ” гэх гарчигтай бичлэг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Цемент шохой ХХК: “Бөглөрөл үүссэний улмаас агаарт тоос дэгдсэн, харин дэлбэрэлт, их хэмжээний гал гарсан гэдэг мэдээлэл худал” гэж мэдэгджээ.

2024 оны 05 дугаар сарын 15-нд Medee.mn Фейсбүүк пэйж “Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн чулуунцар үйлдвэрийн С-2 циклон бөглөрсний улмаас дэлбэрэлт болжээ” гэх гарчигтай бичлэг түгээсэн нь 1 мянга гаруй реакц, 339 сэтгэгдэл авч, 145 мянга гаруй үзжээ.

2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Цемент шохой ХХК албан ёсны Фейсбүүк пэйж дээрээ мэдэгдэл гаргажээ. Тухайн мэдэгдэлд “Урьдчилан халаах 5 үет циклоны С-2 циклонд бөглөрөл үүссэний улмаас агаарт тоос дэгдсэн бөгөөд үүнээс шалтгаалан ямар нэг төрлийн осол, зөрчил гараагүй ба цемент, шохойн үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа. Цахим орчинд тархаад буй дэлбэрэлт, их хэмжээний гал гарсан гэх мэдээллүүд бол олон нийтийг төөрөгдүүлсэн худал” хэмээжээ.

Иймд аливаа мэдээллийг авахдаа эх сурвалж дурдсан эсэхийг шалгаж, албан ёсны вэбсайт эсвэл пэйжээс нь авч байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document