
Үйл явдалд холбоогүй, хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийн хэсэг оруулж төөрөгдүүлжээ
2026 оны 04 дүгээр сарын 08-нд Ч.Пүрэвсүрэн (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Заа Ираны бүх иргэд хотуудынхаа том талбай гудамжинд гараад зогсчихлоо. 15 минутын дараа бид

Буудлаар үйлчлүүлсэн хүний хувийн мэдээллийг авах стандарт хэрэгжиж байна
Цагдаа хүний хувийн мэдээллийг хууль бусаар авдаг гэх мэдээлэл нь төөрөгдүүлжээ. Тодруулбал, “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008”, “Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738:2007” зэрэг журамд зочдын бүртгэлийг заавал хөтлөх, мөн дотоод бүртгэлийн программ, системд холбогдсон байх шаардлагыг тусгасан байдаг. Мөн “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 6.2.3, 6.2.4-т төрийн байгууллага нь мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, түүнд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх, мөн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор мэдээллийг ашиглана хэмээн заасан байна.

Монголын банкны холбооны зураг ашиглан залилангийн мэдээлэл тогтмол түгээж байгаа тул болгоомжил
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцсон 2024 оны уулзалтын зургийг ашиглан хуурамч хаягаас залилан үйлдэж байна.

Ураны нөөцгүй Бангладеш улсад хийсэн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Генийн өөрчлөлттэй холбоотой “plexiform neurofibromas” гэх хавдартай ээж, хүү хоёрын бичлэгийг уранаас болсон мэт төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Мөн тус бичлэгийг анх түгээсэн хуудас нь Бангладеш улсын хорт хавдартай, өнчин, тусламж хэрэгтэй хүмүүст хандив цуглуулж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд тус улс нь уран олборлодог орон биш юм.

“Тэтгэврийн бууралттай холбоотой 20-30 саяыг өгнө” гэх мэдээлэл худал
“Санхүүгийн тусламж” гэх хуудаснаас олон жилийн өмнө болсон үйл явдлын зургийг ашиглан залилангийн шинжтэй, хуурамч мэдээлэл түгээж байна.

“ОХУ бензиний экспортыг бүрэн хориглолоо” гэх мэдээлэл бүрэн бус
ОХУ-ын Шадар сайд Александр Новак бензиний экспортод хориг тавих шийдвэр боловсруулахыг Эрчим хүчний яаманд даалгаж, 03 дугаар сарын 30-нд бензин экспортын бүрэн хоригийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Харин ОХУ-ын Автобензиний экспортын хоригт Монгол улс хамаарахгүйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдсэн байна.