Үйл явдалд холбоогүй зураг ашиглаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гринланд арлыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тухайн нутгийн иргэдэд бэлэн мөнгө олгох тухай хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Гэвч уг хүсэлтийг нутгийн захиргаанаас эсэргүүцэж байгаа бөгөөд албан ёсны хэлэлцээр хийж, батлаагүй. Мөн Гринланд “Оросын харьяанд байх шийдвэр гаргасан” гэх батлагдаагүй, хуурамч мэдээлэл түгээж байна.

Read More »

ДЭМБ-аас гаргасан “Жил бүр тамхинаас болж 7 сая гаруй хүн нас бардаг” гэсэн тоо баримтыг буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлжээ

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “жил бүр тамхинаас шалтгаалсан 7 сая гаруй нас баралт бүртгэгддэг” хэмээн хэлснийг буруугаар тайлбарлаж, “2025 онд 7 сая хүүхэд EVALI-ээр нас барсан” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.

Read More »

Монгол Улс цаазын ял сэргээх гэж буй мэт төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаярын 10 жилийн өмнөх буюу УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байх үеийн ярилцлагад хувийн байр сууриа илэрхийлэхдээ “авлигын хэрэгт цаазын ял тодорхой хугацаагаар оноох” тухай дурдсаныг дахин сэргээн түгээжээ. Ингэхдээ Хууль зүйн дотоод хэргийн сайд байх үедээ хэлсэн мэтээр эшилж, Монгол Улс цаазын ял сэргээх гэж буй мэт төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.

Read More »

Саримсаар хүүхдийн цагаан хорхойг бүрэн эмчлэх талаар нэмэлт судалгаа шаардлагатай

Саримсанд агуулагддаг биоактив нэгдлүүд нь лабораторийн орчинд зарим нян, шимэгчийн эсрэг идэвхтэй байж болох ч, саримсыг халуун усанд хийж, хэрэглэх нь хүүхдийн цагаан хорхойг бүрэн “устгана” гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай клиникийн судалгаа одоогоор байхгүй. Мөн саримсанд агуулагдах нэгдлүүдийн аюулгүй байдал, үр нөлөөг тодорхойлох, эмчилгээний боломжийг нарийвчлан судлах үүднээс илүү нарийн судалгаа хийсээр байгаа юм.

Read More »