“Дэлхийд ганц байдаг Үүрэг нуурын мангасыг монгол хүн агнасан” гэх тайлбартай эвлүүлгийг дахин түгээж байна
Увс нуурын Сагил суманд байрлах Үүрэг нуурт “үлэмж биетэн” байдаг гэх ам дамжсан яриа, таамаглал нь батлагдаагүй байгаа бөгөөд уг нийтлэлд ашигласан зураг нь эвлүүлэг байна. “Мангас” гэж нэрлэсэн амьтан бол Атлантын далайд 30-90 метрийн гүнд орших соёот могой загас (fangtooth snake-eel) бөгөөд 83 см орчим хэмжээтэй аж.