Захиалгын хоолноос тахианы толгой гарч ирсэн үйл явдал Монголд болоогүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #428

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Захиалгын бүтээгдэхүүнээс тахианы шарсан толгой гарч ирж буй зургийг нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Гадаад оронд болсон үйл явдлын зургийг нийтлэхдээ зохих тайлбарыг оноогоогүйгээс болж цахим хэрэглэгчид Монголд болсон мэтээр ойлгосон байна

2023 оны 02 дугаар сарын 5-нд Rosonz Rosonz нэртэй хэрэглэгч “Ямар хачин юм бэ” гэх тайлбартай, зургийг нийтэлсэн нь 02 дугаар сарын 15-ны байдлаар 190 реакц, 74 сэтгэгдэл авч, 1.2 мянга гаруй удаа цааш хуваалцсан байна.

Зурагт Buural Chika Munhbat нэртэй хэрэглэгчийн “Захиалгийн KFC. Татгалзах аргагүй болтол рекламдаад байсан. Одоо бол бүр мөсөн татгалзахаас өөр аргагүй боллоо” гэх тайлбар бичиж, тахианы шарсан толгойны зураг оруулсан пост байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Зурагт хамаарах үйл явдал Их Британи улсад болжээ

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан зургаар хайхад Takeaway Trauma нэртэй Twitter хаягийн 2021 оны 12 дугаар сарын 20-нд нийтэлсэн жиргээнд анх байршуулсан зураг байна.

Жиргээнд @KFC_UK буюу Их Британийн KFC франчайзын албан ёсны хаягийг дурдаад, Габриэллэ нэртэй хэрэглэгчийн KFC-г 2 одоор үнэлсэн тайлбарыг хавсаргажээ.

ааа

Габриэллэ:
“Миний захиалсан тахианы далавчтай багцаас тахианы толгой гараад ирлээ. Хамаг дуршлаа алдчихлаа” гэсэн байна.

аа

Уг жиргээг нийтэлснээс 2 өдрийн дараа KFC Их Британи албан ёсны хаягаас хэрхэн тайлбар хийж, хариу жиргэснийг дор харууллаа.

555

KFC Их Британи:

Бидэнд өгч байсан хамгийн өгөөмөр 2 одтой үнэлгээ байлаа

Үнэхээр, ваав. Энэ зургийг хараад бид их цочирдлоо. Хэлэх ч үг алга.

Цочирдмоор. Энэ мэдээллийг харсан даруйдаа Just Eat (үнэлгээ өгдөг платформ)-тэй ч холбогдож уулзлаа. Товчоор хэлэхэд – Бид жинхэнэ тахиагаар үйлчилдэг. Үүгээрээ ч бахархдаг. Сүлжээ ресторанууддаа хоол бэлтгэхээсээ өмнө, ханган нийлүүлэгч болон хамтрагч байгууллагууддаа өндөр хяналт тавьж ажилладаг.

Гэвч зарим үед хамгийн сайн төлөвлөгөө ч бүтэлгүйтэх үе бий. Мэдээж маш ховор л доо. Бид энэ үйл явдлаас сургамж авч цаашид ижил алдаа гаргахаас сэргийлэх арга хэмжээг авах болно.

Хамгийн чухал нь Габриэллэ тэр орой гайхалтай амттай KFC идэх ёстой байсан ч чадаагүй байна. Иймд бид түүнтэй холбоо тогтоож KFC ресторанаар үнэгүй үйлчлүүлэхийг урьсан бөгөөд тэр ч зөвшөөрсөн юм. Зөвхөн ганцаараа биш найз нөхөд, гэр бүлээрээ хамт ирж манай гал тогоо хэрхэн ажилладгийг харж, дараагийн удаа KFC захиалахдаа итгэл дүүрэн байх нь чухал.

Хэн ч @TakeawayTrauma хаяг дээр гарахыг хүсэхгүй шүү дээ (бүү гомдоорой). Габриэллэ удахгүй биднийг 5 одоор үнэлнэ гэж найдаж байна” гэсэн байна.

аа

Хэдийгээр энэхүү үйл явдал болсон нь үнэн ч дотоодын нийгмийн сүлжээнд энэхүү агуулгыг сэргээн нийтлэхдээ хэрэглэгчийн зурагт, 1-рт, Монгол Улсад болсон мэтээр, 2-рт, өөрт тохиолдсон мэтээр бичсэн байгаа нь Төөрөгдүүлсэн агуулгатай болжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document