Nest Mongolia-ийн тухай

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ нь улсын бүртгэлд 6569935 регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Тус ТББ нь технологи болон Монголын сэтгүүл зүйн экосистемд нийцсэн менежментийн хосолсон шийдлийг нутагшуулах зорилготой. Үүгээр дамжуулан хараат бус, бие даасан сэтгүүл зүйг дэмжих, бие даасан сэтгүүлчдийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бий болгохыг зорин ажиллаж байгаа ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь хувийн хэвшил, төрийн байгууллагуудад сошиал маркетингийн контент үйлдвэрлэх үйлчилгээ үзүүлэх замаар санхүүжилт босгож, өөрийн www.uzeg.agency платформыг хөгжүүлэхийн зэрэгцээ Mongolian Fact-checking Center -ийн үйл ажиллагааг санхүүжүүлж байна.