БНХАУ-д хамгийн их өртэй 20 орноос өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцаагаараа Монгол 5-р байрт жагсаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 962

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятадад хамгийн их өртэй 20 улсын жагсаалт. ДНБ болоод нэг хүнд ногдох өрөөрөө харьцуулбал манайх хамгийн өндөр нь.” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны байдлаар БНХАУ-д хамгийн их өртэй 20 орны өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцаагаараа Монгол 5-т жагссан. Харин нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ 5-р байранд жагсжээ.

2024 оны 04 дүгээр сарын 28-нд БНХАУ-д хамгийн өртэй 20 орнуудыг жагсаан эдгээр орнуудаас дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан болон нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ Монгол улс тэргүүлж байгаа тухай мэдээлсэн пост түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Тус мэдээлэлд тайлбарласнаар “Хятадад хамгийн их өртэй 20 улсын жагсаалт. ДНБ болоод нэг хүнд ногдох өрөөрөө харьцуулбал манайх хамгийн өндөр нь” хэмээн Аргентин, Монгол, Бразил, Бүгд Найрамдах Конго улс гэх мэт улсуудыг гадаад өрийн хэмжээгээр хамгийн багаас их рүү доош жагсаан бичсэн байна.

Бид дээрх мэдээллийг нээлттэй, албан эх сурвалжуудаас тодруулан нягталсан ба дээрх мэдээлэлд эх сурвалж, харьцуулсан мэдэгдлээ дэмжсэн тоон үзүүлэлтийг харуулан хангалттай тайлбарлаагүй байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу 2022 оны байдлаарх Дэлхийн банкны мэдээллээр Монгол улс БНХАУ-д төлөх өрийн хэмжээ нь нэг хүнд ногдох үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа бол ДНБ-д эзлэх хувиараа 5-рт жагссан. Бид тус байгууллагын мэдээллийг үндэслэн БНХАУ-д өндөр хэмжээний өртэй орнуудын дунд Монгол улсын гадаад өрийн нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.

Бид дээрх мэдээллийн эх сурвалжийг хайхад Insider Monkey, Visual Capitalist зэрэг санхүү, эдийн засгийн салбарын мэдээллийг түгээдэг вэбсайтуудад ижил агуулгатай мэдээлэл түгж байсныг олсон ба уг мэдээлэлд 2022 оны байдлаар БНХАУ-д хамгийн их өртэй 20 орныг жагсаан бичсэн байна. Жагсаалтад Монгол улс 3 тэрбум ам.долларын өртэй 19 байранд жагссан ба мэдээллийг эх сурвалжид Дэлхийн банкыг дурдсан байна.

Үргэлжлүүлэн дээрх мэдээллийг Дэлхийн банкны өрийн статистиктай харьцуулахад бидний шалгасан мэдээлэлд тайлбарласнаас зөрүүтэй байгааг тогтоосон. Хэдийгээр Монгол улс БНХАУ-д өртэй 20 орноос 19-д жагсаж байгаа ч нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ бусад орныг тэргүүлсэн бол өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан тоогоор нэгт биш 5-р байрт жагсаж байгаа юм.

БНХАУ-д хамгийн их өртэй 20 орноос Монгол 19-д жагсаж байна (Эх сурвалж: Дэлхийн Банк)

БНХАУ-д хамгийн их өртэй 20 орны өрийн хэмжээ тухайн орныхоо ДНБ-д эзлэх хувиараа Монгол 5-т жагсаж байна. (Эх сурвалж: Дэлхийн Банк)

БНХАУ-д хамгийн их өртэй 20 орны нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр Монгол тэргүүлж байна. (Эх сурвалж: Дэлхийн Банк)

Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад Монгол улс нэг хүнд ногдох БНХАУ-д төлөх өрийн хэмжээгээрээ тэргүүлж байгаа ч ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтээрээ 5-т жагссан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document