Төөрөгдүүлсэн

Киргиз-Хятадын хилийн боомт дээр болсон мөргөлдөөнийг Монголд болсон мэтээр түгээж, төөрөгдүүлж байна

2026 оны 07 дугаар сарын 09-нд Medee Medeelel нэртэй Фэйсбүүк пэйж “Миний Монголын газар шороон дээр Хоёр улсын хилийн зааг дамжлага дээр хятад жолооч нар даварч байна даа. Эх орноо гэсэн хүн бүр шэйр хий олон түмэндээ дуулгаарай” гэх агуулгатай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 37 реакц, 17 сэтгэгдлээр идэвхжүүлж, 379 удаа цааш түгээжээ. FACTCHECK: Бид тус бичлэгийн эхний хэсгийг зургаар хайхад, эх сурвалж нь 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Kaktus Media, Vesti.kg зэрэг Киргизстаны хэвлэл мэдээллийн нийтэлсэн мэдээ,

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Үе мөчний нэмэлт бүтээгдэхүүнийг эм мэт хэтрүүлэн сурталчилжээ

Нэмэлт бүтээгдэхүүнийг эмчилгээний голлох эм бэлдмэл мэт сурталчлан, төөрөгдүүлжээ. Welive компанийн сайтад эдгээр бүтээгдэхүүнийг эм биш, аливаа өвчнийг эмчлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй гэдгийг анхааруулсан боловч Монголд худалдаалахдаа эмчилгээ шаардлагагүй, өвчнийг бүрэн эдгээх мэтээр хэтрүүлэн сурталчилж байна. Глюкозамин, хондроитин агуулсан нэмэлт бүтээгдэхүүн нь үений үрэвсэлт өвчний үед хэрэглэх нь үр дүнтэйг бүрэн батлаагүй бөгөөд судалгаануудын дүгнэлт зөрүүтэй байна. Олон улсын эмчилгээ, судалгааны байгууллагууд энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг үр нөлөөг үнэлсэн нотолгоо хангалтгүй учир эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Наалтаар судасны бөглөрөл арилгаж, биеэс хорт бодисыг гадагшлуулахгүй

Вьетнамаас удирдлагатай Facebook хуудаснаас эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, төөрөгдүүлж байна. Хэдий халдаг наалт нь үе мөчний өвдөлтийг намдаадаг ч хорт бодисыг гадагшлуулна, цусны бөглөрлийг эмчилнэ гэсэн судалгаа, нотолгоо байхгүй. Тиймээс албан ёсны баталгаагүй бүтээгдэхүүнхэрэглэж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсье. Мөн хамгаалалтгүй, хуурамч сайтад мэдээллээ оруулахаас татгалзаж, мөнгө болон хувийн мэдээллээ алдагдахаас сэргийлнэ үү.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Судасны бүдүүрлийг тос түрхэж эмчлэх боломжгүй

Гаднын удирдлагатай хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Хөлийн судас бүдүүрсэн тохиолдолд тос хэрэглэх нь үр дүнгүй. Хэдий энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах нь шууд илрэх сөрөг нөлөөгүй ч цаг алдах, санхүүгээрээ хохирох цаашлаад өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Иймд аливаа өвчнийг эмчилнэ гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг дур мэдэн авч хэрэглэхээсээ өмнө заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Цааш унших »
Худал

Төв аймгийн Эрдэнэ суманд уран болон газрын ховор элементийн нөөцийг одоогоор тогтоогоогүй

Төв аймгийн Эрдэнэ суманд газрын ховор элементийн нөөц байхгүй. Мөн 2025 онд Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан судалгаанд газрын ховор элементийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын жагсаалтад Төв аймгийн аль ч сум байхгүй байна.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

“АНУ газар хөдлөлтөд нөлөөлдөг” гэх агуулга нь хуйвалдааны онол

“Америк газар хөдлөлт үүсгэх технологитой” гэх агуулга нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. Газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдэл болох үед дахин сэргээж түгээдэг байна. Венесуэл улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дурдсан HAARP төсөл нь агаар мандлын дээд давхарга дахь физик үйл явдлыг судалдаг ба хэрэглэдэг радио долгион нь  дэлхийн царцдас, доод давхаргад нөлөөлөх боломжгүй юм.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

“Тэмээний нулимс 26 өөр төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Ерөндөгийг тэмээний нулимсыг цуглуулж гарган авдаггүй бөгөөд могойн хороор дархлаажуулсан тэмээнээс лабораторийн аргаар ялган авсан эсрэг биед тулгуурлан үйлдвэрлэдэг байна.

Цааш унших »
Худал

Сангийн сайд З.Мэндсайханы зургийг ашиглан, иргэдэд итгэл төрүүлж, залилан үйлдэж байна

2026 оны 07 дугаар сарын 09-нд Zagdjav Mendsaikhan гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Бүгдээрээ сайн байцгаана уу! Сангийн сайдын хувьд би 30-аас дээш насны монголчуудад 55 сая төгрөгийн тусламж үзүүлэхээ зарлаж байна” гэх агуулгатай пост түгээжээ. Хуурамч хаягийн түгээмэл шинжүүд Пост түгээсэн пэйжийн ил тод байдлыг шалгахад, дөнгөж нэг хоногийн өмнө буюу 2026 оны 07 дугаар сарын 09-нд үүссэн, 14 дагагчтай, танилцуулга хэсэг хоосон, профайл нь Ерөнхий сайд асан Г.Занданшатарын зурагтай, пэйжийн төрөл нь “уран бүтээлч”, “худалдаа арилжаа” байгаа зэрэг нь

Цааш унших »
Худал

Бага мөнгөөр өндөр дүнтэй хожил авах боломжтой хэмээн хуурч, цахим мөрийтэй тоглоом сурталчилж байна

2026 оны 06 дугаар сарын 23-нд High Roller Jackpot нэртэй Фэйсбүүк пэйж “өнгөрсөн долоо хоногийн ялагчид” гэх зурагт хүснэгтийг холбоосын хамт түгээжээ. Хаягийг шалгая Түгээсэн хаяг нь тавхан дагагчтай, гаднын холбоо барих дугаар, хаяг оруулсан, пэйжийн нэрээ пост оруулахаас хэдхэн хоногийн өмнө сольсон зэрэг нь хуурамч пэйж, залилангийн постуудад түгээмэл ажиглагддаг шинжүүд юм. Хавсаргасан вэбсайтыг шалгая Тус постод хавсаргасан вэбсайт болох “butterflyhunters.shop” гэх вэбсайтыг UrlVoid хэрэглүүрээр шалгахад, тус вэбсайт нь 2026 оны 06 сарын 20-нд буюу үүсээд ердөө 11 хонож

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Суганы эвгүй үнэрийг хөлс дарах тосоор бүрэн арилгах боломжгүй

Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон, баталгаатай бүтээгдэхүүн сонгоогүй тохиолдолд харшил өгч, тууралт гарах эрсдэлтэй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Мөнгөн бөгж резинэн бээлийг бэхжүүлсэн хүхэртэй урвалд орж харлах тохиолдол байдаг ба шууд хортой гэсэн үг биш

Хүнсний зориулалттай хар бээлийг үйлдвэрлэх явцад үлдсэн хүхрийн нөлөөгөөр мөнгөн бөгж харлах тохиолдол бий. Гэхдээ энэ нь зөвшөөрөгдсөн стандарттай бөгөөд хүний биед аюултай гэж шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тавиурт байгаа мөнгөн аяга агаар дахь хүхэртэй урвалд орж, харладагтай ижил процесс юм. Харин бээлий хурц үнэртэй, харшил өгч тууралт гарсан зэрэг тохиолдолд хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Цааш унших »
Худал

“Тураах тос” гэдэг нь өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны нэг

Дасгал хөдөлгөөн хийж, зөв, тэнцвэртэй хоолны дэглэм барихгүйгээр зөвхөн тос ашиглан турах боломжгүй. Мөн шалгасан бүтээгдэхүүний орц найрлагыг нэгтгэн тос хэлбэрээр ашиглах нь тураах, өөх хайлуулах үйлчилгээтэйг баталсан өргөн хүрээний судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна.

Цааш унших »
Худал

“Гурван ялгааг олоод 40 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг хожих болно” гэх мэдээлэл худал

Аливаа санхүүгийн байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулбал хуурамч хаяг, залилангийн хохирогч болгох зорилготой мэдээлэл болохыг шалгах аргыг сурч, ашиглаж хэвшээрэй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй чихний цацлагыг гаднын улсаас удирддаг пэйжээр борлуулж байна

Гаднын удирдлагатай пэйжээс орц найрлага нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Чих шуугих шалтгаан тодорхойгүй үед уг төрлийн бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй бөгөөд чихний бүтэц, хэнгэргэн бүрхүүлийн байдал болон тухайн хүний эрүүл мэндийн ерөнхий нөхцөл байдлыг харгалзан, эмчийн зөвлөгөө, хяналтын дагуу хэрэглэх нь илүү үр дүнтэй, аюулгүй арга хэмжээ юм.

Цааш унших »
Худал

Гаднын удирдлагатай баталгаагүй хаягуудаас олны танил хүнийг ашигласан хуурамч сурталчилгаа түгээж байна

Гарал үүсэл нь тодорхойгүй баталгаагүй бүтээгдэхүүнийг “спортын гэмтэл, үе мөчний өвчнийг эмчлэнэ” гэх агуулгаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Ингэхдээ гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас мэдээлэл түгээж байгаа юм.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Туркийн Xaura Global компанийн бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн сурталчилж байна

Тус бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компанийн сурталчилгаа, Туркийн Xaura Global компанийн сүлжээ маягийн бизнес загвар зэрэг нь бидний өмнө шалгаж байсан Туркийн One more international компанитай төстэй тул сэрэмжлүүлэх үүднээс баримт шалгалтаа хийлээ. Эдгээр бүтээгдэхүүний үр нөлөөг хэтрүүлэн сурталчилж, олон нийтийг төөрөгдүүлэн, ашиг орлогоо нэмэгдүүлдэг үзэгдэл гарсаар байгаа тул хэрэглэгч та бүхэн хэрсүү хандаарай. АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулсан тураах бүтээгдэхүүнтэй холбоотой түгээмэл ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр бол зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах зөвлөмж байдгийг эцэст нь онцолъё.

Цааш унших »
Худал

“Турмерик, зөгийн бал, нимбэг ашиглан нэг өдрийн дотор элгийг цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал

Элэг нь бие махбодыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн тул байнгын “цэвэрлэгээ” хийж байдаг. Турмерик, зөгийн бал, нимбэг зэрэг орцоор нэг өдрийн дотор элгийг цэвэрлэх боломжгүй. Мөн эдгээр орцыг нийлүүлэн хэрэглэж, бие хоргүйжүүлдэг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

“Шөнийн өөх шатаах бэлдмэл” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Унтаж байхдаа эрчимтэй турж, өөхөө шатаана гэх мэдээлэл нь хэрэглэгчдийг татах зорилготой ТӨӨРӨГДҮҮЛСЭН маркетингийн тайлбар юм. Эмэгтэйчүүдэд зориулсан шөнийн өөх шатаах бэлдмэлд орсон орц найрлагыг нэгтгэж, үр дүнтэй эсэхийг баталгаажуулсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд Америкийн бүтээгдэхүүн гэж онцлон тодотгосон боловч АНУ-ын эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд өөх шатаах бэлдмэл үр дүнтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд эрүүл мэндэд эрсдэлтэй байж болзошгүйг анхааруулж байна.

Цааш унших »
Худал

Өндөр дүнтэй зээл богино хугацаанд олгоно хэмээн иргэдийн хувийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна

2026 оны 06 дугаар сарын 15 болон 25-нд “бэлэн” нэртэй Фэйсбүүк пэйж “өндөр дүнтэй зээл 10-20 минутад олгож байна” гэх агуулгатай пост түгээжээ. Хаягийг шалгая Түгээсэн хаяг нь нээгдээд удаагүй, маш цөөн буюу 10 дагагчтай, бусдын зургийг профайл зурагтаа оруулсан, ямар нэг холбоо барих дугаар, хаяг оруулаагүй зэрэг хуурамч пэйжийн түгээмэл шинжүүдийг агуулж байна. Зургаар шалгая Түгээсэн постод хавсаргасан сурталчилгааны зургийг шалгавал монгол хэлэнд зохимжгүй үг хэллэг ашигласан, дүрмийн, логикийн алдаатай бичсэн байгаа нь гаднын улсаас орчуулгын хэрэглүүр ашиглан бүтээсэн

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Архинд донтолтын эсрэг гэх батлагдаагүй бүтээгдэхүүнийг гэр бүлээрээ хэрэглэхийг уриалжээ

Архинд донтолтын эсрэг гэх бүтээгдэхүүний найрлага дахь фульвик, гумины хүчлийг хүнд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд гэр бүлийн гишүүн бүр уухад аюулгүй гэх нотолгоо байхгүй.

Цааш унших »
Худал

Нүдний болор цайх өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй

Вьетнамаас удирдлагатай хуурамч хуудаснаас “Доктор Соромер” нэртэй баталгаагүй бүтээгдэхүүнийг нүдний болор цайх өвчнийг гэрийн нөхцөлд эмчилнэ гэсэн хэтрүүлсэн тайлбартай түгээж, хэрэглэгчдийг мэхэлж байна.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Яс ургалтыг тос түрхэж шимэгдүүлэх боломжгүй

Хөлийн хурууны яс ямар шалтгаанаар үрэвссэнээс хамааран эмчилгээ өөр, өөр байдаг. Өвдөлт намдаах тос нь шинж тэмдгийн эмчилгээ болохоос суурь шалтгааныг эмчлэхгүй. Мөн ясны ургалт нь ясны бүтцийн өөрчлөлт учраас тос түрхэж шимэгдүүлэх, арилгах боломжгүй юм.

Цааш унших »