БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан: ЕБС-ийн хөтөлбөрөөс түүх, уран зохиол, хөдөлмөрийн хичээлүүдийн нэг ч цаг хасагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #931

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монголын сургуулиудад Монголын түүх уран зохиол хөдөлмөрийн хичээлүүдийг хасаж байгааг ойлгохгүй байна” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“ЕБС-ийн хөтөлбөрөөс түүх, уран зохиол, хөдөлмөрийн хичээлүүдийн нэг ч цаг хасагдаагүй” хэмээн БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан албан ёсоор мэдэгджээ.

2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Дашбалжир Баяраа гэх нэртэй фейсбүүк хуудаснаас “Монголын сургуулиудад Монголын түүх уран зохиол хөдөлмөрийн хичээлүүдийг хасаж байгааг ойлгохгүй байна хужаа Энх-Амгалаан” хэмээн мэдээлжээ. Уг мэдээлэл нь 203 реакц, 25 сэтгэгдэл авч, 633 удаа цааш түгээгджээ.

Өмнө нь “Дуу хөгжим, технологи, уран зохиолын хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасжээ” гэсэн пост түгээснийг бид баримт шалгалтаар худал гэдгийг тогтоосон билээ. Харин энэ удаад хичээлийн нэрсийг нь өөрчлөн мөн сургалтын хөтөлбөрөөс хасаж байгаа гэх ойлголтыг түгээжээ.

Энэ тал дээр БШУЯ-ны сайд Л. Энх-Амгалан өөрийн фейсбүүк хуудсандаа 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр “ЕБС-ийн хөтөлбөрөөс түүх, уран зохиол, хөдөлмөрийн хичээлүүдийн нэг ч цаг хасагдаагүйг албан ёсоор хэлье. Цаашдаа ч хасагдахгүй харин ч энэ хичээлийн цагууд нэмэгдэх ёстой” гэж мэдэгдсэн нь сургалтын дээрх хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасахгүй болох нь батлагдаж байна.

Иймд аливаа хувь хүний пост, мэдээ мэдээлэлд шууд итгэхээсээ өмнө албан ёсны байгууллага болон хариуцдаг хүмүүсийн гаргасан албан ёсны мэдэгдэл байгаа эсэхийг шалгаж байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document