“10 секундэд 228  үсэрч дэлхийн рекордыг тогтоожээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #928

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

10 секундэд 228 удаа үсэрч дэлхийн рекордыг тогтоожээ гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэгийг хэт хурдасган нийтэлсэн ба бичлэгийн эх хувилбарт хүү 10 биш 30 секундэд 228 удаа үсэрсэн.

2024 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Матрикс Матрикс хуудсаас “10 сек-д 228 үсэрч, дэлхийн рекорд тогтоов гэнэ. Итгэмээргүй…..” гэх тайлбартай бичлэг оруулжээ. Тус бичлэг нь нийт 5,900 гаруй реакц, 318 сэтгэгдэл авч 444 мянга гаруй хэрэглэгч үзжээ.

Шалгаж буй бичлэгийн хэсгийг “Google lens” хайлтын системээр хайхад илэрсэн Ecns.cn сайтын мэдээлэлд “Cen Xiaolin 30 секундийн дотор 228 үсрэлт хийж гиннесийн дээд амжилтын шинэчлэн тогтоолоо…” гэсэн тайлбартай илэрц гарч ирлээ.  Үргэлжлүүлэн уг агуулгаар хайхад шалгаж буй бичлэгийн эх хувилбарыг “New China TV” youtube хуудаст 2019 оны 11 дүгээр сарын 19-нд “30 секундын дотор 228 үсрэлт! Шанхайд болсон дээсээр үсрэлтийн олон улсын тэмцээнд Хятадын өсвөр насны тамирчин дээд амжилтаа эвджээ” гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Cen Xiaolin 2019 оны 11 дүгээр сарын 16-нд болсон “Шанхайн сонирхогчдын наадам 2019”-д 30 секундэд 228 удаа хөлөө солбин үсэрч гиннесийн дээд амжилтыг тогтоосон.

Шалгаж буй бичлэгт хүүгийн хөл гацаж, бичлэгийн төгсгөл хэсэгт дүрс үсэрч буй мэт харагдаж байгаа нь бичлэгийг хэт хурдасгасныг илтгэж байна. Уг бичлэгийг эх хувилбарт хүү 30 секундэд 228 удаа үсэрсэн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document