2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд iNews.mn хуудаснаас “Өнөөгийн Монгол улсын төрх” гэх тайлбартайгаар нурсан байшингийн зургийг нийтэлжээ. Тус пост нь нийт 191 реакц, 18 сэтгэгдэл авч, 41 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй зургийг “Google lens” болон “yandex” хайлтын системүүдээр хайхад тус зургийг хамгийн анх интернэт орчинд 2011 онд оруулжээ. Тухайлбал vladimirkh.livejournal.com гэх блог бичдэг вебсайтад 2011 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр @vladimirkh хаягаас “Гайхалтай шийдэл, хэмжээг нь сайтар тааруулжээ. Ярославийн агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн сургуулиас гарсан инновац энд байна. Фасадны зураг ” гэх тайлбартайгаар нийтэлжээ.
Үүний дараагаар 2011 оны наймдугаар сарын 5-нд Оросын сошиал медиа патформ VKontakte-д “АЛКОБОЙ! г. ОРЁЛ” гэх хаягаас шалгаж буй зургийг “Путин уехал” буюу Путин явлаа гэх тексттэй оруулсан байна. Мөн Yandex хайлтын системээр хайхад тус зургийг орос тайлбартайгаар түгээсэн олон постыг харах боломжтой юм.
“Quora” сошиал асуулт хариултын вэбсайтад Elena gold гэх хаягаас шалгаж буй зурагт харагдаж буй байшинг өөр өнцгөөс авсан зургийг оруулахдаа Потемкин тосгон гэх нэр томьёог тайлбарлан оруулсан байна.
“Потемкин тосгон” гэх нэршил нь Оросоос гаралтай . 1787 онд Хатан хаан II Екатерина Крымд айлчлах үеэр Оросын амбан захирагч Григорий Александрович Потемкин хотын сүйрсэн нөхцөл байдлыг нуун далдлахын тулд хуурамч суурингууд барьсан гэж үздэг. Одоо бодит байдлыг нуухын тулд бий болгосон гоёмсог фасадыг тодорхойлоход ашигладаг болсон. Гэвч түүхчид “Потемкин тоосгон” гэх нэр томьёог Потемкиний намтрыг бичсэн хүн цуу яриан дээр үндэслэн гаргаж ирсэн бөгөөд эдгээр үйл явдлууд хэзээ ч болоогүй гэж үздэг байна.