2024 оны дөрөвдүгээр сарын 14-нд Папараци Мэдээ гэх хуудаснаас “Өмнөд Африкын Нилл мөрөнд 4 жилд нэг удаа тохиолддог Наж могойн нүүдэл. Ойролцоогоор 100 орчим мянган могой ингэж цуглан нүүдэллэдэг. Энэ нүүдэлтэй таарсан болон зургыг нь харсан хүмүүст мөнгө эд баялаг ирдэг гэнээ. Шэйр хийхгүй бол 3 жилийн туршид танд аз тохиохгүй” гэх тайлбартайгаар зураг нийтэлжээ. Тус пост нь нийт 407 реакц, 41 сэтгэгдэл авя 365 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг хиймэл оюун ухаан бүтээсэн контентыг шалгах HiveModeration болон Ai or Not хэрэглүүрээр шалгахад 99.9 хувь, 83 хувь гэх үр дүн гарлаа.


Мөн тус мэдээлэлд “Өмнөд Африкийн Нилл мөрөнд” гэх мэдээллийг оруулсан ч Нил мөрөн нь Африк тивийн хойд хэсэгт орших Египет болон Судан улсыг дамжин урсдаг мөрөн юм.
Египетийн кобра(наж) нь Африк тивийн хойд хэсэгт, зүүн талаараа Кени, Уганда, Танзанид тархсан байдаг төв хэсэгт цөлөрхөг мэт газар нутгаар оршдог. Энэ төрлийн Кобра нь хуурай саванн, хатсан бэлчээр, эрэг орчмын тэгш тал, бутлаг газар болон эдгээртэй ижил төстэй өөр амьсгалтай газруудад нутагладаг. Кобра могой ихэвчлэн нүүдэл хийдэггүй. Иймд шалгаж буй мэдээлэлд байршлыг буруу зааж, хиймэл оюун ухаанаар хийсэн зураг ашигласан нь хандалт авах зорилгоор худал мэдээлэл түгээсэн байна.