БЗД-ийн удирдлага 100 жилээр газар олгох боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 959

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ноцтой баримт: БНХАУ 25 сая $, БЗД 20 га газар!” гээн тайлбартай бичлэг оруулсан

Баримт шалгалтын үр дүн

Дүүргийн удирдлага газрыг зуун жилээр эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй бөгөөд Улсын Их Хурлын дарга газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдсэн.

Баттуул Жанцандорж Боржигон нэртэй хаягаас “Ноцтой баримт: БНХАУ 25 сая $, БЗД 20 га газар!!!!!!!!!!” гээн тайлбартай бичлэг оруулсан. Уг бичлэгт “БЗД-ийн ИТХ БНХАУ-ын Жунчен Гуофа гэдэг компанитай 25 сая долларын хөрөнгө оруулалт татах санамж бичгийг байгуулсан байна. Энэ санамж бичгийг Ч.Хүрэлбаатар гаднынханд газрыг 100 жилээр өгье гэдэг хуулийн төсөл санаачилсантай яг нэг цаг хугацаанд байгуулсан байна… 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 25 сая ам.доллар зээлж, 20 га газрыг хятадуудад өгөх гэж байгаа юм байна” гэх агуулгыг дурджээ.

Уг мэдээлэлд дурдсан санамж бичгийг байгуулсан нь үнэн боловч газрыг 100 жилээр өгөх нөхцөл болохгүй юм.

Уг мэдээлэлд гаргаж буй санамж бичигт:

“Нэг. Хамтран ажиллах чиглэл

1.1. Монгол улс болон хөрш БНХАУ-ын найрсаг харилцааны үндсэн дээр тулгуурласан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэн, хамтран ажиллахаар талууд тохиролцож Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10 га талбайд Үйлдвэрлэл, инновацын тев мен 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10 га талбайд Ногоон эко парк төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг оруулна.

Хоёр. Бусад зүйл

2.1. Төслийн санаачлагч нь бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулж, гүйцэтгэлийг хангах замаар хэрэгжүүлнэ.

2.2. Төслийн санхүүжүүлэгч нь санамж бчигийн 2.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, төслийг санхүүжүүлнэ.

2.3. Энэхүү санамж бичиг нь 3 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд талууд тохиролцон дахин нэг удаа 3 хүртэл жилийн хугацаатай сунгаж болно” гэсэн байна.

  • Энэ нь цаад тал нь 6 жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэх зохицуулалт болж өгсөн байна.

Мэдээлэлд дурдсан утгаар хайхад 2023 оны 07 дугаар сарын 3-нд VIP76 сайтад гарсан мэдээ гарч ирлээ. Уг мэдээнд, “Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал” бодлогын баримт бичгийг иргэд, эрдэмтэн судлаач, шат шатны удирдлагуудын хамтаар боловсруулсан. Баримт бичигт Баянзүрх дүүргийг Үйлдвэрлэл инновацын төв, Ногоон агро парктай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр /2023.07.03/ энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татахаар БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа” гээд,

“25 сая долларын хөрөнгө оруулалтыг задалж үзвэл:
  • 22 сая ам.доллар нь Ногоон агро парк төсөлд зарцуулагдана. Одоогоор төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн иргэд, дүүрэгт сурч, боловсорч буй хүүхэд багачуудын хэрэглэж буй хүнсийг дотоодоос нь 100% хангаж, эрүүл чанартай хүнс хэрэглэх боломжийг олгож байгаа юм.
  • 3 сая доллар нь Үйлдвэр инновацын төв төсөлд зарцуулагдана. Одоогоор энэхүү төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр старт-ап компаниудыг бойжуулах ажил эрчимжиж, нэг компанийн таван үйл ажиллагааны чиглэл, системийг тус бүрд компани хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх ажээ” гэсэн байна.

Энэхүү хэлцлийн талаар тодруулахад одоогоор хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдлээ

2024 оны 04 дүгээр сарын 12-нд УИХ-ын Тамгын газрын вэбсайтад “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав” гарчигтай мэдээлэл оруулсан бөгөөд уг мэдээнд “Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдаж байна. Энэ бол ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдлээ” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалж

УИХ-ын Тамгын газрын вэбсайтад оруулсан мэдээлэл

VIP76 сайтад гарсан мэдээ

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document