2021 онд Туркийн Дэдэмли хорооллыг нүүлгэн шилжүүлэх үеийн зургийг түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #943

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сүхбаатар аймагт шинэ хорооллын бүтээн байгуулалт хийж байна гэх агуулга бүхий зургийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй зураг нь 2021 онд Туркийн Дэдэмли хорооллыг нүүлгэн шилжүүлж шинэ барилга барьж буй зураг юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд Арай-Арай гэх хуудаснаас “Сүхбаатар аймгийн шинэ хороолол гэнэ” гэх тексттэй шинээр баригдаж буй хорооллын зургийг оруулжээ. Тус пост нь нийт 7,800 гаруй реакц, 1,100 гаруй сэтгэгдэл авч 414 удаа цааш түгээгджээ.

Шалгаж буй зургийг Google Lens хайлтын системээр хайхад илэрсэн илэрцүүд дээр Турк улсын Конья хотод баригдаж буй шинэ тосгон гэх тайлбартай байгааг харж болох юм. Турк улсад баригдаж буй шинэ тосгон гэх агуулгаар google-ээс хайхад reddit интернэт сүлжээнд @quackusyeetus гэх хаягаас 2021 онд “Туркийн Коньяад баригдаж буй шинэ хотхон” гэх тайлбартайгаар шалгаж буй зургийн өөр хувилбарыг нийтэлжээ.

Үргэлжлүүлэн тус зургаар хайхад Конья хотын захиргааны албан ёсны вэбсайтад 2021 оны нэгдүгээр сарын 24-нд Дедемли дүүргийн шинэ кампусын ус, бохир усны шугам сүлжээний ажлыг хийж дуусгалаа гэх агуулга бүхий мэдээлэлд шалгаж буй зургийг бусад зургийн хамт оруулжээ. Тус мэдээлэлд “Дэдэмли хорооллын шинэ кампусыг Мерам дүүрэгт шилжүүлж шинэ хорооллын борооны ус зайлуулах суваг, шугам барьж байна” гэх агуулгыг дурджээ.

Мөн тус сайтад Дэдэмли хорооллыг нүүлгэх төсөл бүрэн хэрэгжсэн гэж тэмдэглэсэн бөгөөд төслийн дэлгэрэнгүйд “Göksu голын далангийн ажил дуусаж Дэдэмли хорооллын 428 өрхийн 2000 орчим хүнийг Мерам дүүргийн Кашинханы бүс рүү нүүлгэж байна. Энэ хүрээнд Конья хотын захиргаанаас шинэ бүс дэх ус, бохирын шугамын ажил, зам барилгын ажлыг дуусгаж, 10, 15 метрийн өргөнтэй авто замыг паркетаар хийжээ” гэх тайлбарыг бичжээ. Иймд шалгаж буй зураг дээрх шинэ хорооллын бүтээн байгуулалт нь Турк улсад болсон үйл явдал аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document