Ослын талаарх мэдээллийг албаны эх сурвалж, баталгаатай хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байхыг хүсье

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #838

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Галын улмаас одоогийн байдлаар 21 иргэн, онцгой байдлын гурван алба хаагч нас барсан байна гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

УОК болон НОК-оос мэдээлэл өгөхдөө “Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна…” гэсэн байна. Ослын газарт амиа алдсан гурван алба хаагч болон нэг энгийн иргэн, нийлээд 4 хүн  харамсалтайгаар алтан амиа алдлаа.

2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 01:00 цаг орчимд шингэрүүлсэн хийн түлш ачиж явсан автомашинаас их хэмжээний газ алдагдаж, хүчтэй дэлбэрсний улмаас газар дээрээ гурван алба хаагчийн амь нас үрэгдсэн харамсалтай осол болсон.

Гамшиг осол, байгалийн давагдашгүй хүчин зүйл, онцгой нөхцөл байдлын үед хуурамч, ташаа мэдээллийг ихээр түгээж, олон нийтийн сэтгэл зүйг хямраах үзэгдэл цахим орчинд гардаг. Ослын үеэрх цахим орчны мэдээлэл дунд нас барсан хүний тоог янз бүрээр мэдээлэх тохиолдол гарсан. Мөн албаны мэдээллийн дараа ч олон тооны хүн амь насаа алдсан гэх хуурамч мэдээллийг түгээсээр байна. /энд, энд/

01 дүгээр сарын 27-ны өдөр УОК болон НОК-оос мэдээлэл өгөхдөө “Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна…” гэсэн байна.

Мөн хурлын үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.

Гамшиг, хямралын үеийн мэдээллийг зөвхөн албаны эх сурвалжаас, баталгаатай хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байх нь хуурамч мэдээллээс ангид байж, бодит зөв шийдвар гаргахад тань тусална.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document