2024 оны 01 дүгээр сарын 21-нд Ibiyemifadel гэх хаягаас “Сонгууль болохоос өмнө гэж жүжиглэхгүйгээр ойрын 7 хоногт ард түмэнд юу байх ёстойг нь өгөөч!!! 1 иргэнд 5 000 000 төгрөг олгоно…” гэх мэдээлэл түгээжээ.
Уг постод “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө тараахыг ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?” гэж санал авах байдлаар идэвхжүүлэхийг оролдсон, мөн “Бидэнд хувийн мессеж илгээнэ үү” гэсэн байна.
Аливаа мөнгө санхүүтэй холбоотой, амар хялбар аргаар олох боломжтой гэх мэт мэдээллийг зөвхөн чатаар харилцах нөхцөлтэй түгээсэн бол хуурамч байх магадлалтай гэдгийг дахин сануулъя.
Хаягийг шалгах аргаар мэдээллийн бодит байдлыг мэдэж, чатаар харилцаж, хувийн мэдээллээ алдахгүй, сэтгэгдэл бичиж уг мэдээллийг идэвхжүүлэхгүй байхыг хүсье.
Хаягийн нүүр зурагт ашигласан зургийг Search image with Google, эсвэл Google Lens-д хайж үзэхэд ямар мэдээлэлтэй холбоотойг олж болно.
Францын Вар мужийн дэд орлогчоор томилогдсон К.Сарразин гэх хүний зураг болохыг Google-д хайж олох боломжтой.
Мөн хавтасны зураг нь Хаан банк ногоон бонд гаргаж байх үеийн мэдээлэлтэй холбоотойг хаж болно.
Хөтөлсөн түүхийг харахад зөвхөн Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчидийн нэгдсэн грүпп-д гэхэд 5 удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай зар оруулж байжээ.
Эдгээр анхдагч шинжүүдээр нь хуурамч хаягаар хуурамч мэдээлэл түгээж байгааг таньж, тухайн мэдээллийг идэвхжүүлэхгүй байхыг хүсье.