Хоёр өөр бичлэгийг эвлүүлж нэг хүний түүх мэтээр өгүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #848

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Найз охиноо авраад түлэгдсэн эрийн өмнөх ба дараах гэх зургийг байршуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Түлэгдсэн гэх эрийн хэн болох нь тодорхойгүй, хоёр дахь эрийн зургийг хиймэл оюунаар бүтээсэн.

2023 оны 12 дугаар сарын 20-нд “Чи хэр ухаантай вэ?” нэртэй пэйжид “Хүн чанаргүй охид байдаг” гэх тайлбартай бичлэгийг оруулж 2024 оны 01 дүгээр сарын 31-ны байдлаар 11.4 мянган реакц, 607 сэтгэгдэл авч, 286 удаа цааш түгээжээ. Бичлэгт арьс нь түлэгдсэн эрийг, мөн түүний түлэгдэхээс өмнөх үе гэх зургийг оруулж “Найз охиноо галаас аварсан залуу. Гэвё найз охин нь түүнээс салсан” гэх бичвэрийг хадсан байна.

Бичлэгийн хэсгийг авч Google Reverse image search хэрэглүүрээр хайхад түлэгдсэн эрийн хэн болохыг баттай тодорхойлох эх сурвалж байхгүй байна.

Ихэвчлэн TikTok сүлжээнд өөр, өөр тайлбартайгаар оруулсан байх ба хэн болохыг нь тодорхойлсон мэдээлэл байсангүй.

Түүний түлэгдэхээс өмнөх гэх зургийг мөн хайхад @kimyosh_ai нэртэй Instagram хаяг гарч ирж байна. Хаягийн мэдээлэлд “Чиний AI найз залуу” гэж хавсаргажээ. Хэрэглэгчийн зургийг Isitai.com хиймэл оюунаар бүтээсэн зураг шалгах сайтаар шалгахад хиймэжл оюунаар бүтээсэн гэж гарч байна.

Мөн Kim Yosh нэртэй хаягаас дагагчдадаа зориулж мэдэгдэл байршуулсан байна. Мэдэгдэлдээ “Kim Yosh найз охиноо аварч байгаад галд өртсөн гэх худал мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Та бүхнийг уг мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэж онцолсон байна.

Ямартай ч бусдын дүрс бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийн хамт нэг хүн мэтээр мэдээлж, нэмэлт тайлбар бичиж тараасан энэхүү мэдээлэл ХУДАЛ байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document