2024 оны нэгдүгээр сарын 27ны өдөр Gan Gan хаягаас “Хүзүүгээр төлүүл Шаз ачсан том тэргийг шүргэж гал гаргасан этгээд Хүзүүгүй Элбэгдоржийн хүү Мөнхнаран гэгч гэнэ үү дээ. Үнэхээр мөн бол тэр шатсан байшинг хүзүүгүй Элбэгдоржоор төлүүлэх хэрэгтэй” гэх агуулга бүхий пост оруулсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд Мөнхнаран нь Э овогтой учир Элбэгдоржийн хүү хэмээн мэдээлсэн ч уг хүний овог нь Эрдэнээ юм. OpenData lab mongolia-гаас хайхад Батлан хамгаалах яамны харьяа “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын дарга Эрдэнээ Мөнхнаран хэмээн гарч ирэн юм.
Мөн Монгол улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн албан ёсны X (твиттер) хаягтаа өөрийн хүү биш хэмээн мэдэгджээ.
Энэ засаг, хиамчид юу болов! Тэгтлээ айж, болгоомжлоо юу. Яасан ийсэн хүү, хүүхэд болоод явчихав! Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг шүү. Би алс газар, урилгаар Стэнфордын их сургуульд ажлаа хийгээд явж байна. Худал юм бичүүлж сэвүүлэхээр хүмүүс итгэнэ, хариуцлагаас зугатаж болно гэж… https://t.co/F63MAQjwHH
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) January 27, 2024