1072 хувьцааны данс нээнэ гэх цахим залилангийн шинжтэй мэдээллээс болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #849

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хувьцааны данс нээнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй баталгаат ҮЦК-уудын жагсаалт байх бөгөөд хувь хүн хувьцааны данс нээх боломжгүй юм.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараах, мөн 2012 оны 04 дүгээр сарын 11-ээс хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцаа олгох тухай мэдээлэлтэй холбоотойгоор “1072 хувьцааны данс нээнэ” гэх зараар цахим залилангийн санаархалтай мэдээлэл гарах боллоо. Тухайлбал, Rose Rose нэртэй хаягаас нээлттэй группүүдэд дээрх зарыг явуулж, зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьжээ.

Ингэж чатаар харилцахдаа таны хүүхдэд данс нээж өгөх нэрийдлээр бүхий л хувийн мэдээллийг чинь бөглүүлж авах, эсвэл данс нээх төлбөр гэх 5-10 мянган төгрөг аваад блоклох зэргээр илэрч байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас 2020 оны 09 дүгээр сард иргэдэд ногдол ашиг тараах үед мөн энэ төрлийн залилан гарч байсан.

2024 оны 01 дүгээр сарын 31-нд Засгийн газрын шийдвэр гарсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК  2022 онд 1.3 их наяд  төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.  Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилна. Нэг хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд  116.5 мянган төгрөг оногдохоос татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ” гэсэн.

Мөн 2012/04/11-ээс хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцааг олгож, хүүхдийн мөнгө авдаг дансаар нь шилжүүлэх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “энэ жилдээ багтаад 12 хүртэлх насны хүүхдэдээ данс нээлгэх боломжтой” гэдгийг тодотгожээ. Хувьцааны ногдол ашиг хүлээн авах дансыг үнэт цаасны брокерын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хандаж нээлгэх ба мөнгө хүлээн авах данстайгаа холбуулах шаардлагатай. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй баталгаат ҮЦК-уудын жагсаалт байх бөгөөд хувь хүн хувьцааны данс нээх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document