А.Адъяасүрэн гишүүнийх биш, харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #830

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цог жавхлант Адъяасүрэн гишүүн маань сайхан давхиж байна шүү” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ бичлэг нь А.Адъяасүрэн гишүүний бичлэг биш харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг аж. Бид бичлэгийн эх сурвалжийг хайхад Хятадын TikTok хувилбар буюу Douyin-д 2024 оны 01 дүгээр сарын 09-нд Токu (托库) гэх хаягт нийтлэгдэж байсан бичлэг юм. Харин бичлэгт явж буй дуу нь мөн Шинжааны “URAAL” гэх хамтлагийн “Хариадай” нэртэй дуу юм.

2024 оны 01 дүгээр сарын 13-нд “Эврика онлайн дэлгүүр” гэх хаягтай фэйсбүүк хуудас цастай өвлийн хүйтэнд бэлтгэлийн хувцастай гүйж буй эмэгтэйн бичлэгийг “Цог жавхлант Адъяасүрэн гишүүн маань сайхан давхиж байна шүү” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Энэ бичлэг нь А.Адъяасүрэн гишүүний бичлэг биш харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг аж. Бид бичлэгийн эх сурвалжийг хайхад Хятадын TikTok хувилбар буюу Douyin-д 2024 оны 01 дүгээр сарын 09-нд Токu (托库) гэх хаягт нийтлэгдэж байсан бичлэг юм. Харин бичлэгт явж буй дуу нь мөн Шинжааны “URAAL” гэх хамтлагийн “Хараадай” нэртэй дуу юм.

Эврика онлайн дэлгүүр хуудас Токu гэх хаягт нийтлэгдсэн бичлэгийн эхний 14 секундийг тасдан авч “А.Адъяасүрэн гишүүний гүйж буй бичлэг” хэмээн нийтэлсэн ба бүтэн бичлэгийг доорх хэсэгт үзэх боломжтой. 

Гүйж буй эмэгтэйн бичлэгийг анх нийтэлсэн хаяг

Хэдийгээр бид бичлэг хийгдсэн газрын байршлыг тогтоогоогүй ч түүний хийсэн бусад бичлэгээс төстэй байршилд гүйж байсныг харж болно. 

Бид Эврика онлайн дэлгүүр гэх хаягаас нийтэлж байсан хуурамч мэдээллийг 01 дүгээр сарын 12-нд шалгаж байсан бөгөөд энэ удаад А.Адъяасүрэн гишүүний бичлэг хэмээн өөр хүний хувийн бичлэгийг нийтлэн олон нийтэд түгээсэн байна.

Тус пэйжийг 2020 оны 04 дүгээр сарын 26-нд Sakib qe нэрээр үүсгэж байсан ба 4 удаа нэрээ сольжээ. Мөн Монголоос хоёр, АНУ-д байршилтай нэг админ пэйжийг удирддаг гэжээ.

Улстөрчийн талаар хуурамч мэдээлэл түгээхэд цаг үеийн нөхцөл байдлыг анзаарах нь чухал. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн цаг хугацаатай давхацсан энэ мэт мэдээллийг олон нийтэд ташаа ойлголт өгөх зорилготойгоор түгээж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document