Цагаан сарыг тохиолдуулан утас үнэгүй тараана гэх хуурамч мэдээллээр хандалтаа өсгөж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #845

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цагаан сарыг тохиолдуулан үнэгүй утас тараана гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Баяр ёслолыг тохиолдуулж үнэгүй утас тараана, бараа тараана гэж хандалт нэмэх зорилготой мэдээлэл олширсон тул аливаа мэдээлэл оруулж буй хуудас, хувь хүний аккаунтыг шалгаж өөр ямар төрлийн пост оруулсан эсэх өмнө адил төстэй үйл ажиллагаа явуулж байсан эсэх оруулсан пост мэдээллүүд нь тодорхой эсэхийг нягталж хэвшээрэй.

2024 оны нэгдүгээр сарын 22ны өдөр Luxury goods store хуудаснаас ”Үнэгүй утас❗️ Үнэгүй утас❗️ Үнэгүй утас❗️ Цагаан сартай холбогдуулан Америк аас олон тогоор Iphone брэнд ийн утас оруулж ирсэн боловч замдаа жижиг гэмтлүүд гарснаар зарах боломжгүй болчихлоо сар шинэ тэй холбогдуулан буян болж үнэгүй тараахаар боллоо. Оролцход маш амархан 5 грүпп шэйр. 3 найзаа мэншион хийж биднийг дагахад хангалттай. 2 сарын 1 нд шууд дамжуулж тараанаа ” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 1,200 гаруй сэтгэгдэл авч, 5,300 гаруй удаа цааш түгээгджээ. 

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

Хаяг шалгах нь

Тус мэдээллийг түгээсэн хаяг нь 2018 онд Наруто Мэдээлэл гэх нэртэйгээр нээгдэж байсан бөгөөд нийтдээ дөрвөн удаа пэйжийнхээ нэрийг сольжээ. Тус хуудас нь танилцуулга хэсэгтээ “Хүссэн бараагаа хүргүүлээд аваарай” хэмээн оруулсан ба сүүлийн үед оруулсан пост зураг нь зарагдаж буй бараануудын зураг байгаа нь онлайн дэлгүүр гэдгийг илтгэж байна. 

Шалгаж буй мэдээлэлд “Америкаас олон тооны утас оруулж ирсэн ч гэмтэл учирсан учир үнэгүй төрөөхөөр боллоо”  “2 сарын 1-нд тараана” гэж бичсэн боловч яг хэдэн ширхэг утас хэдэн хүнд, ямар шалгуураар өгөх зэрэг нь тодорхойгүй байгаа нь бодит бус мэдээлэл болохыг илтгэж байна.

  • Оролцход маш амархан 5 грүпп шэйр, 3 найзаа мэншион хийж биднийг дагахад хангалттай” хэмээн бичсэн нь үнэгүй, амар хялбар аргаар утастай болох боломжтой мэт бусдад итгүүлэн хандалтаа ихэсгэж буй юм. 

Тус мэдээлэлд хавсаргасан зургуудыг google lens хайлтын системээр хайхад интернэт орчинд өргөн тархсан зургийг авч ашигласан бөгөөд зарим зураг нь Монголын баримт шалгах төвөөс нэгдүгээр сарын 05-ны өдөр шалгасан мэдээлэлтэй ижил зургуудыг оруулжээ. Мөн агуулгын хувьд баяр ёслол болж байгаа учир үнэгүй утас тараана гэх ижил агуулгатай постыг оруулсан байна. 

Баяр ёслолыг тохиолдуулж үнэгүй утас тараана, бараа тараана гэж хандалт нэмэх зорилготой мэдээлэл олширсон тул аливаа мэдээлэл оруулж буй хуудас, хувь хүний аккаунтыг шалгаж өөр ямар төрлийн пост оруулсан эсэх өмнө адил төстэй үйл ажиллагаа явуулж байсан эсэх оруулсан пост мэдээллүүд нь тодорхой эсэхийг нягталж хэвшээрэй. 

Энэ мэт аргаар дагагчдаа өсгөсний дараа пэйж хаягаа зарах үзэгдэл ялангуяа сонгуулийн өмнө эрс ихэсдэг тул цахим хэрэглэгч та бүхэн хэрсүү байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document