2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон дэлбэрэлтийн үеэр байшингийн дээвэр рүү хүн шидэгдсэн гэх агуулга бүхий бичлэг зураг цацагдсан. Нэгдүгээр сарын 24-ний өглөөний 9:00 цагт Загараг.мн, Hardnews.mn болон 24News зэрэг хуудаст “Дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн иргэний цогцосыг Дүнжингарав ХТ-ийн дээвэр дээрээс дөнгөж сая буулгажээ…” гэх мэдээллийг түгээсэн бол Ноогдол ашигаа нэхэж авах нь энэ бичигний хажууд байгаа цэнхэр follow дар хуудаст “Хүн шидэгдээд дээвэр дээр унаж байна 😭” гэх тайлбартайгаар дэлбэрч буй бичлэгийг оруулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн тухай мэдэгдэл хийхэд шидэгдэж буй зүйл нь хүн биш төмөр хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн.
Бичлэгийн 3:45 цагаас эхлэн хүн шидэгдсэн талаарх тодруулгад хариулахдаа “Цагдаагийн байгууллагаас авсан мэдээлэлд хүн биш, төмөр байсан гэсэн” гэж хэлж байна.
Eguur.mn мэдээллийн сайтад “Тэгвэл, автомашины эд анги байж болох төмөр эд зүйл шидэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, НЗДТГ-аас “Цахим орчинд түгсэн бичлэг дэх, дэлбэрэлтээр шидэгдэж, байшингийн дээвэр дээр унасан зүйл хүн биш” гэх мэдээллийг хүргэсэн. Мөн Ubn.mn болон Ivoice.mn зэрэг мэдээллийн сайтын фэйсбүүк хуудаст шидэгдсэн төмрийн зургийг оруулжээ.
- Гамшиг, осол, онцгой байдлын үед хуурамч ташаа мэдээлэл ихэсдэг тул авч буй мэдээлэлдээ хэрсүү хандаж, бодит байдлыг нягтлахаас нааш бүү түгээгээрэй.