Худал

Монгол Улс коронавирусийг дотооддоо алдсан гэх мэдээлэл худал 

10 дугаар сарын 14-ний өдөр Mongolian Airlines (МИАТ) компанийн Хөх хотын ОМ223 нислэгээр шинэ титэм вирусийн шинжилгээ эерэг гарсан 5 зорчигчийг илрүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Бид уламжлалт арга болон технологийн шийдэл ашиглан энэхүү мэдээллийн үнэн бодит байдлыг шалгалаа.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

“30,000 хонь замдаа гарчээ” гэх бичлэг, зураг төөрөгдүүлсэн

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2020 оны 2-р сарын 28-нд БНХАУ-д айлчлах үеэр Хятадын талд Монголоос 30 мянган хонь хандивлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн үед /2020 оны 2-р сарын сүүлч, 3-р сарын эхээр/ цахим орчинд 30 мянган хонь замдаа гарсан мэтээр ойлголт өгөхөөр бичлэгүүд цацагдсан нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээлэлүүд байлаа. Тэгвэл бид энэ удаад үнэн бодит мэдээллийг ХУУРАМЧ мэдээллүүдтэй харьцуулан хүргэж байна

Цааш унших »
Худал

“Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалын өмнө АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Монголд айлчилж, дундын зайн тусгалтай пуужин суурилуулсан” гэх мэдээлэл худал

АНУ-ын элчин сайдын яам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын албан ёсны цахим хуудсуудад АНУ, Монгол хоёрын хооронд COVID-19 гарснаас хойш ямар нэгэн албан ёсны айлчлал хийгдээгүй болохыг харж болохоор байгаа юм.

Цааш унших »
Худал

“Хятадын гадаад хэргийн сайд Ван И Монгол бүсгүйн өргөн барьсан сүүнээс татгалзсан” гэх мэдээлэл худал

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн ааруул амсаж байх үеийн зургийг хавсаргав. 2020 оны 09-р сарын 15-ны өдөр Гадаад хэргийн сайд Ван И-г угтан авахад тэрээр хар өнгийн масктай, угтаж авсан бүрэлдэхүүн ч бас цомхон байсныг та бидний энэхүү пост мэдээлэлд хавсаргасан зурагнаас харах боломжтой юм.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

“2045 онд Хятад Монголыг нэгтгэнэ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Цэрэг армийн талаар дурын цахим хэрэглэгч өөрийнхөө бодлоо хуваалцах боломжтой тус сайтад “superjc“ гэсэн хаягаас нийтлэсэн байна. Үүнээс хойш урд хөршийн интернет хэрэглэгчдийн дунд тархаж, 2013 онд Хятадын Wenweipo сонинд нийтлэгдсэн нь барууныхны анхаарлыг татаж, тус нийтлэл англи хэлнээ хөрвүүлэгдэн түгээгдэх болсон байна. Манай уншигчийн бидэнд ирүүлсэн нийтлэл бол Монгол хэл рүү хөрвүүлэгдэн түгээгдэж байгаа анхны тохиолдол биш бөгөөд энэхүү нийтлэлийг www.time.mn 2015 оны 10-р сарын 13-нд “Хятад Монголыг 2045 онд эзэлнэ“ гэсэн гарчигтайгаар нийтлэгджээ.

Цааш унших »
Худал

Илон Маск Их хуралдай цогцолборын талаар жиргэсэн гэх зураг худал

Энэхүү жиргээ нь 2020 оны 8-р сарын 10-ны өдөр хийгдсэн мэт харагдаж байгаа боловч мөн өөр хэсэгт 4 өдрийн өмнө гэсэн байна. Харин энэ жиргээ анх твиттер сүлжээнд мөн 8-р сарын 10-ны өдөр нийтлэгдсэн байгаа юм. Тиймээс 4 өдрийн өмнөх жиргээ байх боломжгүй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах асуудлаар FATF онлайн уулзалт хийсэн тухай албан бус орчуулга ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулгатай

Харин энэ мэдээллийн албан бус орчуулгыг Монголбанк өөрсдийн цахим хуудсанд тавьсанд агуулгыг нягтлан, шалгалт хийхэд агуулгыг бүрэн орчуулаагүй зөрчил ажиглагдаж байна.

Цааш унших »
Худал

Alibaba худалдааны сайтад Монгол улсын газрыг худалдаалах тухай ХУДАЛ мэдээлэл агуулсан зар тавьжээ

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Газрын тухай хуулинд тусгаснаар газрыг зөвхөн Монгол Улсын иргэн өмчлөх, эзэмших эрхтэй. Харин гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын газрыг тодорхой шаардлага хангасны дагуу бол ашиглах эрхтэй.

Цааш унших »
Худал

Google гэх хаягаас ирж буй гар утас, бэлэн мөнгө хожлоо гэх мэдээлэл худал

Монголд бүртгэлтэй интернэт сервер ашиглагчдад бэлэн мөнгө, гар утас зэргийг хожсон гэх мэдээлэл англи болон монгол хэл дээр ирэх болсон тул түүнийг шалгуулах уншигчдын хүсэлтийн дагуу энэ мэдээллийг шалгалаа. Бидэнд Google chrome болон Safari хөтөч ашиглагчдаас ирсэн мэдээллээс харахад, гар утас, бэлэн мөнгө хожсон гэх агуулга бүхий урамшууллын мэдээллүүд ирж, хэрэглэгчдийг тодорхой үйлдэл хийхэд уриалан дуудаж байгаа юм. Энэ нь Mongolian Fact-Checking Center-ээс өмнө нь орчуулан хүргэж байсан phishing мэдээллийн шинж чанаруудыг агуулжээ. Тухайлбал, Google chrome хэрэглэгчдэд Google membership awards

Цааш унших »
Худал

Монгол түмний хандивласан 30,000 хонь Бээжингийн Янжин дүүрэгт ирлээ” хэмээх мэдээлэл худал

Google Earth: Гудамж нь хэрхэн харагддаг болохыг бид Google Earth ашиглан NLK-ийн барилгатай бичлэг хийгдсэнтэй ижил өнцөгөөр харьцуулж үзэн, энэ бичлэг Туркт ч биш, Бээжинд ч биш гэдгийг нь нотолсон юм.

Цааш унших »
Худал

430 мянган ахмад өндөр насны тэтгэвэр авдаг гэх мэдээлэл

2020 оны нэгдүгээр сард ikon.mn сайтад нийтлэгдсэн “Тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох хэрэгтэй” гэх гарчигтай мэдээллийг ашиглан баримт шалгая.

Цааш унших »
Худал

Сүүн зам амралтын газрын нэрээр ХУУРАМЧ мэдээлэл түгээж байна

Мөн opendatalab.mn-ээс хайлт хийхэд “Оддын сүүн зам” ХХК гэх компанийн илэрц олдсонгүй. Тиймээс энэхүү хуудас нь хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймгийн Тариат суманд байрлах “Сүүн зам” амралтын газрын нэрийг барьж хуурамч мэдээлэл түгээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Цааш унших »
Худал

Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх мэдэгдэл худал

Энэ журмын Оршуулга гэсэн хэсэгт зааснаар, “Нас барсан хүний гэр бүлийнхэн нь цогцост хүрэхгүйгээр, зөвхөн харах хүсэлтэй бол шаардлагатай бүх эрүүл ахуйн зохицуулалтыг хэрэгжүүлсний дараа үүнийг зөвшөөрнө. Ингэхдээ цогцост ямар ч тохиолдолд хүрч, эсвэл үнсэж болохгүй тухай дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө” гэжээ.

Цааш унших »
Худал

Пэйж, группүүдийг түгээж, сэтгэгдэл үлдээснээр Care reaction идэвхжинэ гэх мэдээлэл худал

Тиймээс ямар нэг үйлдэл хийх шаардлагагүй, зөвхөн хүлээх хэрэгтэй ажээ. Facebook компани нь коронавируст цар тахлын үеэр бусдад халамж түгээх зорилгоор Facebook app-т зориулан дээрх сэтгэл хөдлөлийг танилцуулсан бол messenger-т зориулж цохилж буй зүрхийг дүрсэлсэн сэтгэл хөдлөлийг 4-р сарын 17-ны өдөр нэмсэн юм.

Цааш унших »
Худал

Хүнсний хомсдолоос болж бага насны хүүхэд өлбөрч үхсэн гэх мэдээлэл худал

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Сүхбаатар нар тус мэдээллийг няцааж албан ёсны тайлбар өгсөн юм.

Цааш унших »