Пэйж, группүүдийг түгээж, сэтгэгдэл үлдээснээр Care reaction идэвхжинэ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Facebook компани коронавируст цар тахлын үеэр цахимаар бие биедээ хайр, халамжаа илэрхийлэхэд ашиглах I Care reaction-ийг идэвхжүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй гэх групп, пэйжүүд ажиллаж эхэлсэн. Энэ нь хандалт авах зорилготой хуурамч мэдээлэл гэдгийг мэдээллээ.

Баримт шалгалтын үр дүн

Facebook компанийн Европ, Ойрх Дорнод, Африкийн орнууд дахь технологийн харилцаа холбоо хариуцсан захирал Александру Войкагийн twitter хуудсаараа мэдэгдсэнээр тус сэтгэл хөдлөл нь улс орнуудад аажмаар идэвхжих юм.

Тухайлбал, Care Emoji Asia гэх Facebook хуудас 4-р сарын 28-нд нээгдсэн байх бөгөөд Facebook-ийн албан ёсны эрхтэй төлөөлөгч тул өөрсдийн пост-д сэтгэгдлээ үлдээж, хуудсыг хуваалцсанаар энэхүү сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэх боломжтой гэжээ.

4-р сарын 28-нд байгуулагдсанас хойш тус Facebook Page л гэхэд 6000 гаруй дагагчидтай болоод байна. Мөн 2020 оны 1-р сарын 17-нд нээгдсэн, Shikunamo гэх нэртэй хуудас хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор 4-р сарын 28-ны өдөр нэрээ Care Emoji Mongolia болгон өөрчилж, ижил агуулгатай пост хийснийг баримт шалгах үед буюу 22 цагийн дотор 1.1 мянган удаа хуваалцаж, 1.9 мянган сэтгэгдэл үлдээсэн байна.
Эдгээртэй яг ижил байдлаар хандалтаа нэмэгдүүлэх зорилготой групп, хуудсууд Пакистан зэрэг орнуудад ч идэвхижсэн тухай about.com.pk хуудсанд 4-р сарын 30-ны өдөр мөн мэдээлсэн байна.

Тэгвэл Facebook компанийн Европ, Ойрх Дорнод, Африкийн орнууд дахь технологийн харилцаа холбоо хариуцсан захирал Александру Войкагийн twitter хуудсаараа мэдэгдсэнээр тус сэтгэл хөдлөл нь улс орнуудад аажмаар идэвхжих юм.

Тиймээс ямар нэг үйлдэл хийх шаардлагагүй, зөвхөн хүлээх хэрэгтэй ажээ. Facebook компани нь коронавируст цар тахлын үеэр бусдад халамж түгээх зорилгоор Facebook app-т зориулан дээрх сэтгэл хөдлөлийг танилцуулсан бол messenger-т зориулж цохилж буй зүрхийг дүрсэлсэн сэтгэл хөдлөлийг 4-р сарын 17-ны өдөр нэмсэн юм. Эдгээр нь хэрэглэгчдийн хувийн дансуудад аажмаар, үе шаттайгаар нэмэгдэж байгаа юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document