Үнэн

Монгол Улс Pfizer вакцины 20 мянган тунг хандиваар хүлээн авч магадгүй гэх мэдээлэл #ҮНЭН

ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 3-нд “COVAX түгээлтийн түр хугацааны урьдчилсан мэдээ” гэж гаргасан. Түүнд хөгжиж буй орнуудад зориулсан урьдчилсан амлалт хэлбэрээр Монгол Улсад AZ/SK Bio вакцины 163,200 тунг Indicative distribution буюу заагдсан хуваарилалтаар, харин Pfizer вакцины 25,740 тунг exceptional allocation буюу онцгой хуваарилалтаар олгохоор заажээ.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Норвегт вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан гэх мэдээлэл нь #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Норвегийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIPH) мэдээлснээр Норвегид ковидын вакцин хийж эхлэх үед 23 нас баралт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар эдгээр тохиолдлын 13-ийг нь тус агентлаг үнэлээд байгаа бөгөөд үр дүнд нь ВАКЦИНААС БОЛЖ НАС БАРСАН ГЭЖ ДҮГНЭХГҮЙ гэжээ.

Цааш унших »
Үнэн

Энэтхэгт вакцины үйлдвэрийн өртгөтгөл шатсан нь #ҮНЭН, гэхдээ COVID-19 вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй

Эх сурвалжуудын мэдээлсэнээр “COVID-19 вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйд цар тахлын эсрэг илүү бэлтгэлтэй байхын тулд барьж буй өргөтгөлийн шинэ байгууламжид гал гарсан бөгөөд энэ нь COVID-19 вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй” гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Цааш унших »
Худал

Вакцин тариулсан сувилагч нас барсан гэх мэдээлэл #ХУДАЛ

Шалгаж буй бичлэгийг 2020 оны 12 сарын 15-наас интернэт орчинд тараасан. Ройтерс агентлагийн баримт шалгагчид нягталж, ХУДАЛ мэдээлэл болохыг тогтоосон  тодорхой хүрээнд түгээлтийг хязгаарласан байна.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Элэгний вирус 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Давсыг хэтрүүлэх нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж уламжлалт анагаах ухаан ба анагаахын шинжлэх ухаанд ижил үзэж байна. Гэхдээ энэ нь “14 хоног давс хэрэглэхгүй бол элэгний вирус устана” гэх ойлголтыг батлахгүй юм.

Цааш унших »
Үнэн

Амгалан” хотхоны 13 дугаар байрны хаалгыг онгойлгох боломжгүй холбож гагнасан гэх зураг үнэн, гагнах болсон шалтгаан нь эргэлзээтэй

Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. Юуны өмнө тухайн үед нөхцөл байдлыг газар дээр нь байсан хүнээс тодруулахаар “Амгалан” СӨХ-ны ажилтантай 80110819 дугаарын утсаар холбогдлоо. Тэрээр “Оршин суугчид гарах гээд байсан тул орцны хаалгыг цоожилж, гаражийн хаалгыг хяналтдаа авсан цагдаа, хамгаалалтын ажилтнуудаар дамжуулан хүнс, эм тариа авах зохицуулалт хийх болсон. Тиймээс орцны хаалганд цүү гагнуулж цоожилсон. Эхлээд дээр нь гагнуулсан боловч гар хүрэхгүй байсан тул доор нь цүүгээ хийлгэсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм. /Дэлгэрэнгүй тайланд яриаг бүтнээр нь оруулсан болно/2. Сошиал

Цааш унших »
Худал

Шинэ Зеландад хатуу хөл хорионы хугацаанд коронавирусийн тохиолдол ТОГТМОЛ БУУРСАН гэх мэдээлэл худал

“Шинэ Зеландын 49 хоногийн хатуу хөл хорионы хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан” гэдэг нь #ХУДАЛ. Шинэ Зеланд улсад хоёрдугаар сарын 28-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, гуравдугаар сарын 25-нд сэрэмжлүүлгийн IV түвшинд шилжүүлж, орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Дөрөвдүгээр сарын 27-нд сэрэмжлүүлгийн III түвшинд, тавдугаар сарын 13-нд II түвшинд буулгаж, зургадугаар сарын 8-наас I түвшинд буюу хилийн хязгаарлалтаас бусад хориог сулласан. Энэ хугацаанд “шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан” гэдэг нь худал мэдээлэл.Тодруулбал гуравдугаар сарын 26-нд 85 шинэ

Цааш унших »
Үнэн

Шахмал түлш хүхэрлэг хий, азотын давхар ислийг нэмэгдүүлжээ гэх мэдээлэл үнэн

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн уг мэдээлэлд баримтын шалгалт хийх шаардлагатай боллоо. Уг постод “Таны толгой өвдөөд ч байгаа юм шиг болж байна уу? Хэрвээ тийм бол энэ хүхэрлэг хий, азотын давхар ислээс хордож байгаагийн шинж. Шахмал түлш нүдэнд харагдах, хамарт үнэртэх утаа, тоосонцорыг багасгасан боловч нөгөө талдаа харагддаггүй, үнэртдэггүй хүхэрлэг хий, азотын ислийг нэмэгдүүлжээ. Нэг хорыг нөгөөгөөр сольсон гэсэн үг. Дор байгаа хүснэгт өмнөх онуудтай харьцуулсан хэмжилт судалгаа. Мөн утааны хор тоосонцор багассан гэдэг нь өрөөсгөл, зөвхөн өнгөрсөн 2019-2020 оны

Цааш унших »
Худал

Германы эрдэмтэд коронавирусыг устгадаг уух зүйлийг нэрлэв худал

Германы Ульмийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Молекул вируслогийн хүрээлэнгийн Карина Конзелманн нарын найман эрдэмтэн “SARS-CoV-2 ба томуугийн вирусын эсрэг ургамлын шүүс, ногоон цайны үйлчилгээ” сэдэвт судалгааны ажил хийсэн. Гэхдээ энэ судалгаанаас “ууж хэрэглэхэд коронавирусыг устгадаг” гэх ойлголт өгөх дүгнэлт ОГТ ГАРГААГҮЙ. Мэдээнд “Ульмскийн молекул вируслогийн хүрээлэн, Дрездены Техникийн Их сургуулийн эрдэмтэд… маш их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн судалснаас 3 уух зүйл (ногоон цай, анар жимсний шүүс, chokeberry жимсний шүүс) халдварын эсэд тархахыг нь зогсоодог гэж нотоллоо” гэжээ.Энэхүү судалгааны бүтээл нь

Цааш унших »
Худал

Домогт хөлбөмбөгч Марадонагийн шарилыг үл хүндэтгэсэн ажилтнууд халдлагад өртөж, алагдсан худал

    2020 оны 11 дүгээр сарын 28-ны 22:59 цагт Twitter-т Мэндээ гэх хэрэглэгчээс “Талийгаач Марадонаг оршуулахын өмнө авсанд байхад нь сэлфи хийсэн буяны байгууллагын ажилтан 3 хүнийг “Бока хуниорс” багийн ультранууд олж залхаан цээрлүүлээд хогийн саванд хаяцан байсан гэнэ..     2 нь нас барж 1 нь биeийн байдал нь маш хүнд байгаа гэнэ…Тохиромжгүй газрын селфи.!” гэсэн утгатай оршуулгын газрын ажилтан Марадонагийн шарилын дэргэдэх зураг, мөн хогийн савнаас цогцос олж буй бичлэгийн зурагтай хамт постолсон. Энэ нь ХУДАЛ мэдээлэл бөгөөд өнөөдөр ч дэлхийн

Цааш унших »
Худал

ДЭМБ: Карантинд орох, зай барих хэрэггүй, коронавирус хүнээс хүнд халдварладаггүй гэх мэдээлэл #ХУДАЛ

ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн COVID 19-ийн техникийн удирдагч, халдварт өвчний тархвар судлаач, доктор Мария Ван Керхове “Астматай хүмүүс коронавирусыг цааш нь дамжуулсан тохиолдол ховор байгаа. Одоогоор бид судалж байна” гэж хэлсэн мэдээллийг мушгиж, түүнийгээ дэвэргэн хуурамч мэдээлэл болгон цахим орчинд түгээсэн байна. 

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Хүйтэн байгаа учраас гадаад орчинд, агаарт коронавирус байхгүй гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн (NCBI) сайт дахь “COVID-19: Агаар мандлын температур ба халдварын өсөлтийн хамаарал” судалгаан гол дүгнэлт нь “Агаарын температур өсөхийн хэрээр вирусийн тархалт удаашрах төлөвтэй, харин агаарын хэм буурах нь тархалтыг нэмэгдүүлэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, хүйтний улиралд тархалт нэмэгдэж, зуны улиралд тархалт буурах хандлагатай” гэсэн байв.

Цааш унших »
Худал

Өмнөговь аймгийн Тавантолгойн кемпэд байсан Германы цэргүүд коронавирус авсан гэх мэдээлэл #ХУДАЛ

 Монгол Улсын Батлан хамгаалах яам-ны хэвлэлийн төлөөлөгч “Хамтарсан сургуулилтад оролцохоор ирсэн ХБНГУ-ын цэргүүд ирээд тусгаарлалтын 21 хоногоо карантинд өнгөрөөгөөд, хамтарсан бэлтгэлээ хийгээд буцсан. Ном журмаар нь шинжилгээндээ хамрагдсан, асуудал гараагүй” гэх мэдээллийг өглөө.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болголоо #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Үндсэн хуулийн 33 дугаар зүйл “Ерөнхийлөгчийн бүрэн эрх” хэсгийн 1.3-т “өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. (шууд хэрэгжүүлэх ҮҮРЭГ биш зарлигаар ЧИГЛЭЛ өгч болно)

Цааш унших »
Худал

ХУВИЙН МАШИНААР ЗОРЧУУЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРСАН ГЭДЭГ НЬ ХУДАЛ

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхдөө “…Цагдаагийн байгууллагаас хувийн машинаар бус автобусаар зорчих эсвэл явган алх гэсэн ямар нэг шахалт дарамт хэлээгүй. Хэрвээ манай алба хаагчид ийм асуудал гаргасан бол хүлцэл өчье. Ямар нэг үл ойлголцол болсон байна” хэмээн мэдээлжээ. 

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

УИХ-ын дарга Г.Занданшатарын нэртэй COVID-19-ийн үеийн зөвлөмж ТӨӨРӨГДҮҮЛСЭН

ДЭМБ-ын албан ёсны вэбсайтад “COVID-19-ийн хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хуурай ханиалгаж, халуурч, ядарна. Зарим хүмүүс уушгины хатгалгаа гэх мэт илүү хүнд хэлбэрээр өвдөж болзошгүй юм. COVID-19 өвчнийг үүсгэдэг вирус байгаа эсэхийг баталгаажуулах хамгийн сайн арга бол ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ юм. Энэ амьсгалын дасгалаар та халдвар авсан эсэхээ баталж чадахгүй, тэр ч байтугай аюултай байж болно” гэжээ.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Дэлхий даяар тав хоногт 3.6 сая удаа үзсэн “Монгол Улс COVID-19-ийг давсан нууц” гэх контент ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2020 оны 11 дүгээр сарын 4-нд Nas News Asia пэйжээр дамжуулсан “The secret of how Mongolia beat COVID-19” (Монгол Улс COVID-19-ийг давсан нууц) хэмээх бичлэгийг 3.6 сая удаа үзэж, 46 мянган удаа хуваалцаж, 3.3 мянган сэтгэгдэл аваад байна. Уг бичлэг нь COVID-ийн үеийн Монгол Улсын нөхцөл байдлыг үзүүлсэн, бүхэлдээ эерэг мессеж өгөх гэсэн зорилготой аж. Тиймдээ ч бараг бүх коммент бахархсан, дэмжсэн, үлгэр дуурайл авахыг уриалсан хэлбэрээр түгжээ. Коронавирусийн хоёр дахь давалгаа гарч, улс орнууд дэглэмээ чангатгаж байгаа энэ үед

Цааш унших »
Худал

Жо Байден Хятадын нүүрсний хэрэглээг хязгаарлана гэсэн нь ҮНЭН, Монголоос худалдан авахыг таслан зогсооно гэдэг нь ХУДАЛ

Жо Байдены байр суурь Хятадын нүүрсний хэрэглээг шүүмжилж, хэрэв ерөнхийлөгч болбол шахалт үзүүлэх утга агуулсан ба үүнд Монголын нүүрсний экспортыг зогсоох шууд утга агуулаагүй. 

Цааш унших »