Худал

Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд орно гэх мэдээлэл худал

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч ийм агуулгатай тушаал, шийдвэр гараагүйг мэдэгдлээ. 📌 02 дугаар сарын 16-ны 10:22 цагт Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил өөрийн Facebook хаягаар “Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн алба болон өөр аль ч эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж ерөөсөө гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ. 2. Монголбанк-наас ОСНААУГ-т зээлийн мэдээллийн сангийн үйлчлгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоогүй 📌 02 дугаар сарын 16-ны 12:50 цагт Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн

Цааш унших »
Үнэн

Камила Валиевагаас Н.Батсуурь аваргынхтай ижил төрлийн допингийн бодис илэрлээ гэх мэдээлэл үнэн

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. Н.Батсуурь аварга болон Камила Валиевагийн шинжилгээнд илэрсэн триметазидин гэх бодис Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан “Спортод хориглосон бодисуудын жагсаалт”-д багтсан. 📌Уг жагсаалтын “Даавар ба бодисын солилцоо” хэсгийн 4.4-т триметазидин гэж оруулсан байна. /зураг болон холбоосыг хавсаргав/ 2. Олон улсын спортын арбитрын шүүх Камила Валиеваг “Олимпын үеэр бус 2021 оны 12 дугаар сард өгсөн допингийн эсрэг шинжилгээний хариу эерэг гарсан” учраас цааш үргэлжлүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн Камила Валиева нь

Цааш унших »
Худал

Шуурхай: PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг ЦЕГ, СЭМҮТ-өөс бүрэн хаана гэх мэдээлэл худал

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. ХХЗХ-нд цахим тоглоомд хандах сүлжээ хаалгах ямар ч санал, хаанаас ч ирээгүй. 📌02 дугаар сарын 11-нй 09:52 цагт СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаатай холбогдож шалгаж буй мэдээлэлд дурдсан “Цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”-тай танилцах хүсэлт тавьсан. Тэрбээр, “СЭМҮТ ийм төрлийн судалгааг орон даяар, эсвэл тухайн хот, орон нутагт хийгээгүй. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн дунд цахим тоглоомд донтсон хүүхдүүдийн статистик гаргасан” гэсэн юм. 2. СЭМҮТ-өөс орон даяар хамарсан судалгаа

Цааш унших »
Худал

Монголын уран гулгагч олимпод оролцож байна гэх мэдээ худал

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. 2022 оны Бээжингийн өвлийн олимпод цанын спортын хоёр тамирчин оролцож байна. 📌 Монголын Үндэсний Олимпын Хорооноос Бээжин 2022 өвлийн олимпод зориулан хөтөлж буй албан ёсны вэбсайт “Манай баг тамирчид” гэх танилцуулга нүүр хуудсандаа байршуулдаг бөгөөд Батмөнхийн Ачбадрах, Ариунсанаагийн Энхтуул гэсэн хоёр цанын тамирчны танилцуулга бий. 2. Монголын уран гулгагчийн зургийг 2019 оны Өвлийн Универcиад тэмцээний үед авсан. 📌 ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны гуравдугаар сарын 2-12-нд болсон өвлийн 29 дүгээр Универсиад наадмын

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Уханьд NeoCov гэх ковидын халдварын шинэ мутац бүртгэгдлээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. NeoCov бол ковид халдварын шинэ мутац БИШ ✅MERS-CoV буюу “Ойрх Дорнодын Амьсгалын Хамшинжийн Коронавируст халдвар”-ын хамгийн ойрын төрөл, тодорхой төрлийн сарьсан багваахайд халдварладаг коронавирус болох NeoCoV-ийг эрдэмтэд 2013 оноос хойш судалж байгаа. 📌 Энэ зааврын дагуу ковидын халдвар авсан хүмүүст өрхийн эмнэлгээс өгсөн багц дунд дээрх тангууд багтаж байсан. Гэхдээ аль нэгийг нь л уух хэрэгтэй гэдэг зөвлөмжийг “өглөө Мана 4, орой Норов 7-г ууна” гэдэгбуруу заавраар явуулж байв. 📌 “Одоогоор NeoCoV

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Омикроны үед “Мана 4”, “Норов 7” тан хэрэглэж болохгүй гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. “Мана 4, Норов 7-г халуун зун өгч болдоггүй” гэх мэдээлэл ХУДАЛ. 📌2021 оны 05 дугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайдын А/328 дугаартай “Түр заавар шинэчлэн батлах тухай” тогтоолд Коронавируст халдвар /КОВИД-19/-ийг уламжлалт анагаах ухааны онолоор оношилж эмчлэх тухай зааж өгсөн. Уг тогтоолын 5.1.1 дэх Эмийн эмчилгээ хэсэгт “Бадган, хийн хувь ихтэй бол Мана 4, цус, шарын хувь ихтэй бол Лидэр 7, Брайвү 3, Норов 7 танг сайтар буцалган ширгээж бүлээнээр нь уулгана”

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Омикроны бяцхан дүү гэж хочлогдсон “ВА.2” хувилбар батлагджээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. “ВА.2 хувилбар батлагджээ” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН. “ВА.2” гэдэг нь бие даасан хувилбар биш Омикроны нэг цуврал. 📌Одоогоор ДЭМБ-ын бүртгэлд “Анхаарал татсан хувилбарууд” ангилалд 5 хувилбар бүртгэгдсэн хэвээр байна. /Альфа, Бетта, Гамма, Дельта болон Омикрон/ Эдгээр хувилбарыг халдварлах чадвар өндөртэй, хор хөнөөлтэй гэж үзэн Variant of Concern /VOC/ буюу “Анхаарал татсан хувилбар” ангилалд оруулан, цувралуудыг судалсаар байна. 2021 оны 11 дүгээр сарын 26-нд ДЭМБ “В.1.1.529” хувилбарыг Омикрон гэж нэрлээд Variant of Concern-д оруулсан.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Өнгөрсөн хоёр жил утаа 47 хувь хүртэл буурсан, шахмал түлшний чанарыг 30 хувиар сайжруулсан гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 👉 Агаарын бохирдлыг агуулагдаж буй хорт бодисуудын эзлэх хэмжээгээр илэрхийлдэг. Үүнд агаар дахь хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, РМ10 болон РМ2.5 тоосонцор, нүүрсхүчлийн дутуу исэл /CO/ ба озон /O3/гэсэн үзүүлэлтээр шинжилж байна. Эдгээрээс РМ тоосонцруудаас бусад нь хүний нүдэнд үзэгдэхгүй. Тиймээс химийн хорт бодисууд хүлцэх хэмжээнээс ихэссэн ч энгийн нүдээр харж, шинжлэх боломжгүй. Харин РМ10 буюу том ширхэгт тоосонцор, РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нэмэгдэхэд хүмүүс нүдээр харах учраас “утаа

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Омикрон хувилбар бүртгэгдсэн гэх мэдээ төөрөгдүүлсэн ДЭМБ-ын тайланд “Монголд омикрон илэрсэн” гэж бүртгэжээ. Харин ЭМЯ, УОК үүнийг үгүйсгэв

ЭМЯ-аас Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн бол ДЭМБ-ын 7 хоногийн тайланд “Омикрон” илэрсэн орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан байна.

Цааш унших »
Худал

Kopoнaвиpycийн халдвар тусаагүй 2,700,000 гаруй иргэдийг урамшуулна гэх мэдээлэл худал

2021 оны 12 дугаар сарын 17-нд goemedee.mn домайн нэртэй сайтад “Kopoнaвиpycийн халдвар тусаагүй 2,700,000 гаруй иргэдийг урамшуулна” гарчигтай мэдээлэл оруулсныг 12 дугаар сарын 19-нд CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook платформд 13,864 хариу үйлдэл авсан байна. Үүнээс 558 удаа цааш түгээж хуваалцсан байв. Уг мэдээлэлд “Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн тухай хэлэлцэв” гэж эхэлсэн бөгөөд хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн коронавирусийн халдварт өртөөгүй иргэдээ нэг удаа урамшуулах талаар хэлсэн саналыг бичсэн байна.    2022 оны Төсвийн тухай хууль

Цааш унших »
Үнэн

Байр, зуслангийн байшинтай бол нэмэлт татвар төлөх нь гэх мэдээлэл худал, гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нэмэгдсэн нь үнэн

2021 оны 12 дугаар сарын 13-нд Хуульч Батхүү нэртэй Twitter хэрэглэгч “Хотод 1 байртай, зундаа гаргадаг лагерын байшинтай бол нэмэлт татвар төлөх нь” гэж жиргэсэн нь 12 дугаар сарын 15-ны 16:00 цагийн байдлаар 168 удаа дахин түгээгдэж, 277 лайк авсан байна. барих уу тэгээд” гэж үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн MunkhtsetsegPM нэртэй Twitter хаягийг холбосон байв. Жиргээний сэтгэгдэл дунд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн хаягаараа “Одоогоор ийм хуулийн төсөл гараагүй бгаа шүү. Скандинавын орнууд, ХБНГУ зэрэг соц дек бодлоготой улсуудын нийгмийн тэгш

Цааш унших »
Худал

Рио Тинто компани Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ гэх мэдээлэл худал

2021 оны 11-р сарын 21-нд tuuh.mn вебсайт Рио Тинто компани Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ гэх агуулгатай мэдээ нийтэлжээ. Уг мэдээг 21.11.22 өдрийн 14:30 цагийн байдлаар 28 Facebook группд түгээж, нийт 1,619 риакц, 564 сэтгэгдэл үлдээж, 161 удаа хуваалцжээ. Уг мэдээлэлд “Рио Тинто компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа. Учир нь Монголын говьд байрлах “Оюу толгой” уурхайн гүнийг өргөтгөх 6.7 тэрбум ам долларын гэрээ бол

Цааш унших »
Үнэн

Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10 хоногийн цалинтай чөлөө олгох хууль 2022 оноос хэрэгжинэ гэх мэдээлэл үнэн

Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.5-д “эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заасан байна.

Цааш унших »
Худал

Цэpгийн aлбыг хоёр жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр заавал явдаг тогтолцоонд ирэх оноос шилжинэ гэх мэдээлэл худал

2021 оны 10 дугаар сарын 25-нд todmedee.mn домайн нэртэй сайтад “Цэpгийн aлбыг 2 жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр заавал явдаг тогтолцоонд ирэх оноос шилжинэ” гарчигтай мэдээлэл оруулсныг CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд facebook платформд нийт 889 хариу үйлдэл авснаас зургаан пэйжид цааш түгээж, мөн түүнээс нь цааш 68 удаа шэйрлэгдсэн байна. 🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. Мэдээлэлд гарчиг дахь агуулга огт байхгүй. 📌Тус сайт дахь мэдээлэл нь “Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна. Цэргийн цол олгох журамд

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Витамин С дуслаар хийлгэхэд цус бүрэн цэвэрлэгдэн, дархлаа 1000 хувь сэргэнэ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Витамин C-гийн зохистой хэрэглээ дархлаа дэмждэг нь үнэн ч дуслаар хийх нь 1000 хувь сэргээнэ гэдэг батлагдаагүй. Өвчний үед Витамин С-г дуслаар эсвэл витамины нэмэлт хэлбэрээр хэрэглэхэд гарах үр дүнгийн тухай томоохон судалгааны ажлуудыг нэмэлтээр хийх шаардлагатай. 

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

“Мана-4 Норов-7 танг хэтрүүлж уувал коронагаас аюултай” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Биеийн байдлаас хамаарч ковидын үед дунджаар 14 хоног тан уудаг. Түүнээс хэтрүүлбэл хийн халуун, хоосорсон халуун үүсэх магадлалтай. Халдварт хижиг өвчин ямар эрхтэнг барьж буусан, хий болон халуун нь хэр байгаа зэргээс хамаарч аль танг нь тохирохыг уламжлалт анагаах ухааны эмч нарын зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. 

Цааш унших »
Худал

Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300,000₮ болгохоор хэлэлцэж байна гэх мэдээлэл худал

2021 оны 10 дугаар сарын 08-нд goemedee.mn гэх домайн нэртэй сайтад “Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300,000 төгрөг болгохоор хэлэлцэж байна” гэх мэдээлэл нийтэлжээ. CrowdTangle хэрэглүүрээр уг мэдээллийн тархалтыг шалгаж үзэхэд facebook-ийн долоон группт түгээж нийт 334 хариу үйлдэл авсан байв. Уг мэдээлэлд “Ерөнхийлөгчийн зарлигаар хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг хэвээр нь үлдээх зарлиг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Харин хоёроос дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300 мянган төгрөг болгохоор хэлэлцэж байгаа аж” гэсэн байна. Түүнчлэн “хүүхдийн мөнгийг 100

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Төрийн албан хаагчдын цалинг 1.7 их наядаар бууруулахаар боллоо гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

2021 оны аравдугаар сарын 6-нд khongor.mn нэртэй вебсайтад “Төрийн албан хаагчдын цалинг 1.7 их наядаар бууруулахаар боллоо” гэсэн гарчигтай мэдээ оржээ. CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд уг мэдээг 2021.10.07 өдрийн 17:00 цагийн байдлаар Facebook-т хуваалцаж, нийт 427 сэтгэгдэл, 2,378 реакц даржээ. 📌 Уг мэдээллийн гарчиг нь төрийн албан хаагчдын цалинг бууруулах гэж байгаа мэтээр ойлгогдохоор байгаа ч мэдээлэл дунд нь ийм агуулга байхгүй. Харин төрийн албан хаагчдын тоог бууруулснаар нийт цалингийн зардлыг хэмнэж болох тухай мэдээлэл оруулжээ. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг нийт

Цааш унших »
Худал

10 сарын 01-ээс хатуу хөл хорино гэх мэдээлэл #ХУДАЛ

УОК хуралдаж 09 дүгээр сарын 27-ны 18:00 цагаас мэдээлэл хийсэн бөгөөд гамшгаас хамгаалах түвшинг чангатгах тухай ямар ч шийд гаргаагүйгээ мэдэгдсэн. Харин 10 сарын 01-нээс хоолоор үйлчлэх газруудыг 22:00 цагаас хаах шийдвэр гаргасан.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

АНУ-ын ЭСЯ F, M, J визүүдийг ярилцлагад дуудахгүй олгохоор болжээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

 АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь оюутны болон солилцооны хөтөлбөрт хамрагдах виз хүсэгчдийг ярилцлагаас чөлөөлөх сонголтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь хараахан эхлээгүй байгаа тул виз хүсэгчидийн ярилцлаганд орох шаардлага хэвээр байна.

Цааш унших »