✅Төрийн албан хаагчийн тоог багасгах замаар цалингийн санд хэмнэлт хийж болох талаар 2022 оны Төсвийн шинэчлэлд дурдсан.
📌Сангийн яамны mof.gov.mn сайтад “Төсвийн төсөл – 2022” мэдээллийг оруулсан байна. Уг мэдээллийн “Төрийн үйлчилгээг өөрөө гүйцэтгэх бус хувийн хэвшлээс худалдан авдаг болно” гэх хэсэгт “цэвэрлэгээ, байр ашиглалт, харуул хамгаалалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хоол үйлдвэрлэл зэрэг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой ажил үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй. Үйлчилгээ тус бүрээр өртөг, зардлыг тооцож, хувийн хэвшлийн сонирхлыг татахуйц хэмжээний тариф тогтоохоор төлөвлөнө гэжээ. Зөвхөн ТТ /төрийн тусгай/ болон ТЗ /төрийн захиргаа/ ангиллын албан хаагчид төрийн алба хаагч байна” гэсэн байна. Одоо байгаа ТҮ /төрийн үйлчилгээ/ ангиллыг төрийн албан хаагчид хамааруулж үзэхгүй байхаар төлөвлөж байна. /холбоосыг хавсаргав/
Гарчигт төрийн албан хаагчдын цалинг 1.7 их наяд болгож бууруулахаар шийдвэрлэсэн гэх ойлголт төрүүлэхээр буй нь төөрөгдүүлжээ.
📌Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд Төрийн албаны тухай хууль болон дагалдах хууль журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Мөн төрийн үйлчилгээний албанаас халагдах 124.4 мянган албан хаагчийн нийгмийн баталгааг хэрхэн шийдвэрлэх зэргээр зохицуулалт хийх шаардлагатай болно. Энэ мэдээлэл зөвхөн ирэх жилийн төсвийн төсөлд санал болж орсон зүйл болохоос батлагдсан шийдвэр биш юм.