Төөрөгдүүлсэн

Ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаа тэглэнэ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

2021 оны 09 дүгээр сарын 04-нд ulaanbaatar.me гэх домайн нэртэй сайтаас “Ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаадаа тэглэж, шинэ гараанаас бүгдийг эхэлнэ” гэсэн гарчигтай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зурагтай мэдээ оруулжээ. 🔎 Уг мэдээг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад facebook платформд 7490 хариу үйлдэл авсан байна. Бид өмгөөллийн “Фиделитас Партнерс” /Fidelitas Partners /ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 1. Аж ахуйн нэгжүүдийг өр төлбөр, торгуулиас чөлөөлөх санаачилга гаргаж байсан болохоос түүнийг нь хүлээн авч шийдвэрлэсэн зүйл байхгүй. 📌2021 оны 05 дугаар сарын 12-нд

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

У.Хүрэлсүх шүүхийн томилгооноос татгалзсан анхны Ерөнхийлөгч боллоо гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18.4-т “Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй” гэж заасан.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргахыг даалгажээ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Төв банкны тухай хуулийн 6.1-д мөнгөн тэмдэгт гаргах нь зөвхөн Монголбанкны ОНЦГОЙ эрх байхаар хуульчилсан. УИХ-ын дарга мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах чиглэл өгөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Гурав дахь тунгаар Спутник вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #87 2021.08.20 | Улаанбаатар хот, Монгол 2021 оны наймдугаар сарын 19-нд ikon.mn сайтад “Гурав дахь тунгаар Спутник вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байна” гэх гарчигтай мэдээг “сурталчилгаа” гэсэн хөмсөгөн дор нийтэлжээ. Энэ нь тухайн редакцын бэлтгэсэн мэдээлэл биш, төлбөртэй нийтлэл гэдгийг илэрхийлдэг. Уг төлбөртэй нийтлэл facebook платформд 700 гаруй хариу үйлдэл авснаас 135 удаа цааш түгээсэн байна. Уг мэдээлэлд, “Оросын эрдэмтдийн бүтээсэн “Спутник” вакцин болон “Pfizer”-ийн хослол сайн үр дүн үзүүлж буй

Цааш унших »
Худал

Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив гэх мэдээлэл #ХУДАЛ

Шалгаж буй мэдээлэлд Ерөнхийлөгчийн Тамгын Газраас бэлтгэн түгээсэн албаны мэдээг хуулахдаа өмнө нь “Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив” гэсэн хуурамч мэдээлэл оруулж олон нийтийг төөрөгдүүлжээ.

ОХУ-д дунджаар 45 рубль буюу 1,770 төгрөгөөр борлуулж байгаа АИ92 шатахууныг Монголд 750-1000 төгрөгөөр борлуулах боломжгүй

Цааш унших »
Худал

Маргааш Хаан банкны данстай хүн бүрийн дансанд 200.000 төгрөг… гэх мэдээлэл #ХУДАЛ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд арилжааны банкуудын зээлийн санхүүжилттэй холбоотой зохицуулалт оруулсан болохоос иргэдийн дансанд зүгээр мөнгө хийх тухай нэг ч заалт байхгүй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Лондонгийн олимпын үеийн зургийг Токиогийн олимптой хамааруулж мэдээлсэн нь #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь 2021 оны Токиогийн олимпын үеэр авхуулсан зураг биш бөгөөд Их Британи, Америкийн холын зайн гүйгчид болох Мо Фара, Гален Рупп нарын 2012 оны Лондоны Олимпын наадмаас медаль хүртсэнийхээ дараа баярт мөчөө хуваалцаж буй зураг юм. Харин бичсэн үйл явдал нь олимпын үеэр бус 2012 онд Испанид болсон гүйлтийн тэмцээний үеэр болсон үйл явдал байна.

Цааш унших »
Худал

Хэрэглээний зээлийг нэг удаа ТЭГЛЭХ санал гаргалаа гэх мэдээлэл #ХУДАЛ

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтөд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах тухай Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн онд гаргасан ч тэглэх тухай ямар ч шийдвэр өмнө нь гарч байгаагүй бөгөөд тэглэх тухай санал одоогоор эрх бүхий аль ч субъектээс гаргаагүй байна.

Цааш унших »
Худал

Лямбда (λ) хувилбар 72 цагт үхэлд хүргэдэг гэх мэдээлэл #ХУДАЛ

ДЭМБ-ын тайланд мэдээлснээр Перу улсад бүртгэгдсэн нийт ковидын тохиолдлын 81 гаруй хувь нь Лямбда хувилбар байсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд 10,623 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1024 нас баралт тохиож байжээ. Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан “Лямбда хувилбар 72 цагийн дотор үхэлд хүргэдэг” юм бол Лямбдагаар халдварласан 8604 хүн нас барсан байх тооцоо гарна. Харин бодит тоо нь 1024 нас баралт байгаа нь дээрх мэдээллийг худал гэж үзэх үндэслэл юм.

Цааш унших »
Худал

Хятад вакцин хүний эд эсийг сорж, дархлаа унагадгийг АНУ-ын эрдэмтэд нотоллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

Вашингтоны Их Сургуулиас гаргасан судалгааны бүтээлүүдээс “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сордог” гэх агуулгатай судалгаа огт байхгүй байна. ДЭМБ болон бусад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдэд ч “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сорж, дархлааг унагадаг” гэх мэдээлэл алга.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцалж буйгаа зарлалаа гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2021 оны 6-р сарын 23-нд гаргасан шинэчилсэн зөвлөмждөө ДЭМБ өндөр эрсдэлд буй 12-15 насны хүүхдүүд вакцинд түрүүлж хамрагдах шаардлагатай бусад хүмүүсийн адилаар уг вакциныг хийлгэж болно гэж тусгасан.

Цааш унших »
Худал

Долдугаар сарын 1-ээс хараалын үг ашиглавал торгоно гэх мэдээлэл #ХУДАЛ

Одоогоор 1996 онд батлагдсан Соёлын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн нь эцэслэн батлагдаагүй, хэлэлцүүлгийн шатанд байна. 2021.07.01-ний өдрөөс хэрэгжих соёлын тухай хууль гэж байхгүй байна.

Цааш унших »
Худал

АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа гэх мэдээлэл #ХУДАЛ

Вакцинжуулалтад заавал хамрагдах эсэх шийдвэрийг улсаас биш мужууд тусдаа гаргадаг. Өнөөдрийн байдлаар АНУ-ын 50 муж бүгд хүүхдийг улсын болон хувийн сургуульд элсэхийн тулд “зарим халдварт өвчний эсрэг” вакцинд хамрагдсан байхыг хуулиндаа тусгасан байдаг. АНУ-ын Халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв /CDC/ улсын сургуулийн вакцинжуулалтын тухай хуулийг вэбсайтдаа дэлгэрэнгүй оруулсан.

Цааш унших »
Худал

Номын баярыг бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР болгох хуулийн төсөл санаачилжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

Өнгөрсөн оны есдүгээр сард өргөн барьсан хуулийн төсөлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэж нэмэлт оруулах” гэж заасан.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сонгууль өгөх боломжгүй юм байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.

Цааш унших »
Үнэн

Санал авах байрыг ариутгахын тулд түр хаасан нь #ҮНЭН

СЕХ-ны 16:00 цагийн мэдээллийн үеэр Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: “Энэ удаагийн сонгуульд халдвар хамгааллын дэглэм баримтлах Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын газрын шаардлагаар ариутгал хийж байгаа… Иргэний сонгох, сонгогдох эрхэд саад учруулсан аливаа үйлдэл нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй байдаг. Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь арга хэмжээ авахуулах боломжтой гэж СЕХ үзэж байна” гэсэн юм.

Цааш унших »
Үнэн

Сонгуулийн байранд саналын хуудсыг дугаарласан зөрчил гарсан нь #ҮНЭН, шалтгааныг шалгаж байна

өрөг.mn пэйж хуудсаараа лайв хийж дамжуулсан бичлэгт өмгөөлөгч н.Билгүүн гэж өөрийгөө танилцуулсан иргэн болсон процессыг ярьж, “Цагдаагийн байгууллагаас ирж ажиглагч нараас байцаалт авсан. Яг одоо шалгалтын ажиллагаа дотор явагдаж байгаа” гэсэн юм.

Цааш унших »
Худал

Хар машинд монгол залуус программ бичиж хүссэн үр дүнг гаргадаг болсон гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #70 2021.06.08 | Улаанбаатар хот, Монгол 2021 оны тавдугаар сарын 20-нд totgo.mn гэх нэртэй facebook пэйжид сонгуулийн санал тоолох автомат машины талаар ноцтой мэдээлэл агуулсан бичлэг цацагдсан. Бичлэгийн тайлбар хэсэгт “2020 оны #УИХ-ын болон #Орон нутгийн #сонгууль_луйвар болсон тухай гэрч залуу мэдэгдлээ#IT Г.Ган-Очир: 2012 онд Сонгуулийн Хар машин Монголд орж ирэхдээ 6 жилийн лицензтэй орж ирсэн. #Тэр лиценз нь 2018 онд дуусаад СЕХ Мөөгий, Мөнхбат гэдэг хоёр залуугаар программыг нь бичүүлсэн. Энэ хоёр залуу программыг

Цааш унших »
Худал

Жон Савэйжо залилуулж, Монголоос явснаас хойш MagicNet дампуурсан гэх мэдээлэл #ХУДАЛ

Жон Савэйжог 2004 оны нэгдүгээр сард Монгол дахь ажлаа дуусгасан. Мэйжикнэт ХХК хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сараас эхлэн суурин холбооны операторын MagicCall7997 үйлчилгээг нэвтрүүлэн аж ахуйн нэгж байгууллагуудыг интернэт- харилцаа холбооны иж бүрэн, хямд өртөг бүхий үйлчилгээгээр хангаж эхлээд байна.

Цааш унших »