Search

Дельта хувилбар гээд бужигнаж байтал Гамма нь бас илэрлээ гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #81

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол Улсад ковидын Гамма хувилбар бүртгэгдлээ гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Одоогийн байдлаар Гамма хувилбар нийт 78 улсад бүртгэгдээд байгаа ба Монгол Улсад бүртгэгдсэн гэх мэдээлэл албан ёсоор гараагүй.

2021.07.23 | Улаанбаатар хот, Монгол

2021 оны 7-р сарын 22-ний өдөр @CFCMongolia нэртэй Твиттер хаягаас “Монгол Улсад ковидын Гамма хувилбар бүртгэгдлээ” гэсэн агуулгатай пост оруулжээ. Уг жиргээнд “Дельта хувилбар гээд бужигнаж байтал Гамма нь бас илэрлээ л гэнэ. Грекийн цагаан толгойн 23 үсгийг бараглаад Омега гээд л дуусах вирус юм уу энэ лүд чинь” гэсэн ба 2021.07.23 өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 11 удаа хуваалцаж, 2 сэтгэгдэл үлдээн, 38 лайк даржээ.

✅ДЭМБ-ын 2021 оны долдугаар сарын 23-нд шинэчлэн гаргасан “Коронавирусийн тархалтын тайлан”-д Монгол Улсад зөвхөн Альфа болон Дельта хувилбар шинээр бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар Гамма хувилбар нийт 78 улсад бүртгэгдээд байгаа ба Монгол Улсад бүртгэгдсэн гэх мэдээлэл албан ёсоор гараагүй байна. /холбоосыг хавсаргав/

📌Одоогоор ковидын мутациудын талаарх судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гарах болоогүй байна. Тухайлбал BBC-д “Альфа, Бетта, Гамма хувилбаруудад илэрсэн N501Y гэх шугаман дараалалтай мутаци вирусын халдварлах чадварыг нэмэгдүүлдэг байх магадлалтай юм. Мутациуд өндөр настай эсвэл суурь өвчтэй хүмүүс болон вакцин хийлгээгүй хүн амыг өндөр эрсдэлд оруулж байна” гэж бичжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document