Саналын хуудасны зураг авсан тохиолдолд 10 сая төгрөгөөр торгоно гэх мэдээлэл #ҮНЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #71

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сонгуулийн санал өгч буйгаа камераар бичсэн тохиолдолд 10 сая төгрөгөөр торгоно гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зөрчлийн хуулиар 10 сая төгрөгөөр торгох нь үнэн.

2021 оны 6-р сарын 9-нд Time.mn Фейсбүүк хуудаст “Иргэн Б.Цэцэг сонгуулийн санал өгч буйгаа камераар бичин, хууль зөрчсөн. Ийм үйлдэл хийсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай” гэсэн тайлбартайгаар Б.Цэцэгийн санал өгч буй бичлэгийг нийтэлсэн. Уг бичлэгийг 2021.06.09 өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 127 удаа хуваалцаж, 348 сэтгэгдэл үлдээн, 774 реакц дарсан байна.

1. Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгоно ✅ ҮНЭН

📌Зөрчлийн тухай хуулийн 17.1-р зүйлийн 30-д зааснаар:

30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;

30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;

30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /холбоосыг хавсаргав/

2. Саналын хуудасны зургаа авч олон нийтийн сүлжээнд байршуулсан бусад хүмүүст ч Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авна.

📌Сошиал сүлжээнд тархсан иргэн Б.Цэцэгийн үйлдэлд Зөрчлийн хэрэг үүсгэсэн эсэх, мөн саналын хуудасны зургаа оруулсан бусад хэрэглэгчийг асуудлаар СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.

✅ “Сонгуулийн үеэр цахим сүлжээнд хууль бус үйлдэл гарах эсэхийг Харилцаа холбооны зохицуулах хороо болон цагдаагийн байгууллагаас гарсан ажлын хэсэг хянаж байгаа. Саналын хуудасны зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тохиолдол бүрд цагдаагийн байгууллага арга хэмжээ авах үүрэгтэй” гэсэн юм.

📌Нэмэлт мэдээлэл:

Саналын хуудасныхаа зураг, бичлэгийг авах үйлдэл нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, түүнчлэн Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд ч хориглосон заалттай үйлдэл юм. Тухайлбал,

📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Сонгогч саналаа өгөх гэсэн хэсэгт дараах заалтуудыг тусгажээ. /холбоосыг хавсаргав/

62.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

62.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;

62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;

📌Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 13-т сонгогчдод хориглох зүйлийг зааж өгсөн. /холбоосыг хавсаргав/

66.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;

66.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;

66.14.Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно.

📌Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 13-т сонгогчдод хориглох зүйлсийг заахдаа:

65.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байраас саналын хуудас авч гарах;

65.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;

65.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;

65.14.Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document