2021.06.15 | Улаанбаатар хот, Монгол
2021 оны зургадугаар сарын 13-нд манай Mongolian Fact Checking Center – MFCC пэйж хаягт шалгуулахаар ирүүлсэн хүсэлтийг нягталлаа.
Уг мэдээлэл нь Tumenjargal Tserenbandad нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас 2021 оны зургадугаар сарын 13-ны 12:41 цагт постолсон “АНУ -ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчигтай мэдээ байв. Уг постыг зургадугаар сарын 15-ны 10:00 цагийн байдлаар 55 удаа шэйрлэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Ийм агуулгатай мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард олон улсад 15 мянга гаруй удаа шэйрлэгдэж тархсан байсныг Францад төвтэй олон улсын баримт шалгагчдын AFP 04.23-нд шалгаж ХУДАЛ болохыг тогтоосон байна. Мөн USAtoday баримтын шалгалт хийж няцаасан байна. /холбоосыг хавсаргав/

1. АНУ-д заавал вакцинд хамрагдах ёстой эсэх тухайд:
Вакцинжуулалтад заавал хамрагдах эсэх шийдвэрийг улсаас биш мужууд тусдаа гаргадаг. Муж бүр иргэдээ халдварт өвчний эсрэг вакцин хийлгэхийг шаардах хууль ёсны болон үндсэн хуулийн эрх мэдэлтэй. Өнөөдрийн байдлаар АНУ-ын 50 муж бүгд хүүхдийг улсын болон хувийн сургуульд элсэхийн тулд “зарим халдварт өвчний эсрэг” вакцинд хамрагдсан байхыг хуулиндаа тусгасан байдаг. АНУ-ын Халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв /CDC/ улсын сургуулийн вакцинжуулалтын тухай хуулийг вэбсайтдаа дэлгэрэнгүй оруулсан. /холбоосыг хавсаргав/
Түүнчлэн эрүүл мэндийн ажилтнууд болон АНУ-д байнгын оршин суух хүсэлт гаргаж буй хүмүүс заавал хамрагдах шаардлагатай вакцинууд байдаг. Гэвч бүх мужууд вакцинаас харшлах зэрэг онцгой тохиолдлуудыг харгалзаж авч үздэг юм. АНУ-ын Төрийн хууль тогтоох байгууллагуудын үндэсний бага хурлын үеэр мэдэгдсэнээр Вашингтон болон бусад 45 мужид шашны зорилгоор зарим заавал хамрагдах вакцинаас чөлөөлдөг.
Хуулийн дагуу аль ч муж ковидын эсрэг вакциныг заавал хамрагдах ёстой вакцинуудын тоонд оруулж болох ч одоогоор тийм шийдвэр гаргасан муж байхгүй. Ковидын эсрэг вакциныг улсын хэмжээнд заавал хийлгэхээр заахгүй гэж Ерөнхийлөгч Жо Байден 2020 оны 12 дугаар сард амласан.
2. Вакцинжуулалтыг цуцлах тухай Дээд шүүхийн шийдвэр гараагүй
Фэйсбүүкт нийтлэгдсэн постод Дээд шүүх саяхан АНУ-д заавал вакцинжуулалтад хамрагдах шийдвэрийг “хүчингүй болгосон” гэсэн нь худал. Дээд шүүхийн вэбсайт дээрх шүүхийн дүгнэлтээр болон шүүхийн тушаалаар одоо хянан хэлэлцэж байгаа хэргүүдийн жагсаалт дунд энэ тухай албан ёсоор ямар ч мэдэгдэл гараагүй.
3. Вакцины аюулгүй байдалтай холбоотой 2018 онд гарсан цуурхал
Фэйсбүүк уг дээрх бичлэгт “АНУ-ын халдварт өвчний мэргэжилтэн Билл Гейтс, Фаучи, Биг Фарма нар өнгөрсөн 32 жилийн хугацаанд гаргаж авсан бүх вакцинаа иргэдийн эрүүл мэндэд аюулгүй гэдгийг баталж чадалгүй АНУ-ын Дээд шүүхэд ялагдлаа!” гэсэн байна.
Үүгээр 2018 онд гарсан өөр нэг АНУ-ын шүүхийн шийдвэртэй холбоотой цуурхлыг эш татаж хэлсэн бололтой.
АНУ-ын томоохон вакцины эсрэг байгууллагуудын нэг болох Anti-Vaccine Informed Consent Action Network (ICAN) 2018 онд АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамыг (HHS) мэдээллийн ил тод байдалтай холбоотой хэргээр шүүхэд өгч, албан тушаалтнуудыг вакцины гаж нөлөөний тухай дэлгэрэнгүй тайлан гаргахыг хүссэн.
Харин яам тэдгээр тайлан, мэдээллийг олж чадахгүй гэж мэдэгдсэн бөгөөд түүнийг нь ICAN засгийн газар сүүлийн 30 жилийн хугацаанд вакцины үр нөлөөг бүрэн судалж чадаагүйн нотлогоо хэмээн онцолж байсан. Гэвч эрдэмтэд болон баримт шалгалтын PolitiFact вэбсайт вакцины гаж нөлөөний тухай хэд хэдэн дэлгэрэнгүй тайланг HHS болон АНУ-ын бусад агентлагууд нийтэлж байсныг тэмдэглэжээ.
4. Кеннеди хэзээ ч АНУ-ын сенатч байгаагүй
Фэйсбүүк дэх бичлэгийн тайлбар хэсэгт “Сенатч Кеннеди” тэргүүтэй хэсэг эрдэмтэд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж бичжээ. Мөн бага Роберт Кеннедийн хэлсэн үгнээс эш татсан байна.
Кеннеди хэзээ ч АНУ-ын сенатч байгаагүй. Тэрээр байгаль орчны чиглэлээр ажилладаг хуульч бөгөөд вакцинжуулалтын эсрэг байр суурь баримталдаг гэдгээрээ алдартай.
2021 оны 2-р сарын 12-нд Фейсбүүкээс гаргасан мэдэгдэлд түүний Инстаграм хаягийг 2021 оны 2-р сард “коронавирус болон вакцины талаарх худал мэдээлэл удаа дараа хуваалцсан” гэх үндэслэлээр хаасан гэжээ.
Кеннеди 2018 онд HHS-ийн эсрэг шүүх хуралд ICAN-ий талд байсан ч саяхныг хүртэлх хугацаанд Дээд шүүхэд давж заалдах гомдол дахин гаргаагүй байна.
5. Дамжуулагч mRNA (Messenger RNA) вакцин ДНХ-д өөрчлөлт оруулахгүй
Фэйсбүүкт нийтэлсэн хуурамч бичлэгт мөн мРНХ (mRNA) технологийг ашигласан ковидийн эсрэг вакцин нь “вакцин биш” харин хүний ДНК-г өөрчилдөг “генетикийн хэрэгсэл” гэдгийг дурджээ.
“Хүний эсэд орсны дараа мРНХ ердийн РНХ/ДНХ-г дахин програмчилж, өөр уураг үүсгэж эхэлдэг” гэсэн байна. Энэ бол худал мэдээлэл. mRNA вакцин хүний ДНХ-г өөрчилдөггүй.
2021 оны 3-р сард Аризона мужын Их Сургуулийн Биодизайн, вакцин болон виротерапийн төвийн захирал Грант Макфадден AFP Fact Check-д тодруулга өгөхдөө “мРНХ вакцинууд антиген болох SARS-CoV-2-ийн эсрэг уургийг үүсгэдэг жинхэнэ амьд вакцинууд юм” гэв.
AFP Fact Check нь өмнө нь mRNA вакцины талаар дэлрэрэнгүй баримт шалгалт хийж байсныг хавсаргасан холбоосоор орж харна уу.