Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сонгууль өгөх боломжгүй юм байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #74

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сонгууль өгөх боломжгүй юм байна гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.

 

2021 оны 6-р сарын 9-нд @GanganStyle нэртэй Твиттер хэрэглэгч эмнэлэгт хэвтсэн хүмүүс тавдугаар сарын 31-нээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх хүсэлтээ гаргах ёстой байсан гэх агуулгатай пост оруулжээ. Жиргээндээ хавсалтаар оруулсан зурагт “Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сонгууль өгөх боломжгүй юм байна шүү дээ. Эмнэлгээсээ асуутал 5 сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөх ёстой байсан гэнэ. Тэр үед би өвдөхөө ч мэдээгүй байсан” гэсэн байна. Мөн посныхоо дор “Тэгснээ миний дараа туссан хүнээс гэрт нь очоод авчихсан байх юм” гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

1. Тусгаарлагдсан, эмнэлэгт хэвтэж буй хүмүүст саналаа өгөх хүсэлтээ хэзээ гаргах талаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-д дараах байдлаар тусгажээ.

📌6.9 Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.

✅Энэ журмын дагуу 7-оос бага хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн бол саналаа зөөврийн хайрцгаар өгөх боломжгүй юм.

📌6.10 Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.2-т заасны дагуу санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө өөрийн харьяа хэсгийн хороонд гаргана.

✅Энэ нь гэр болон тусгаарлах байранд байгаа иргэдэд хамаатай бөгөөд тэд 3-аас доошгүй хоногийн дотор саналаа зөөврийн хайрцгаар өгөх хүсэлтээ гаргаж болно. Тиймээс дээрх мэдээлэлд оруулснаар эмнэлэгт хэвтсэн хүнээс хойш тусгаарлагдсан иргэний гэрт нь очиж санал авах боломжтой юм.

📌Нэмэлт тайлбар:

*6.8.1 – Коронавирус халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч;

*6.8.2 – Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Гэр (амрах байр)-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч;

*6.8.3 – Энэ журмын 6.8.1, 6.8.2-т заасан үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн тусгаарлах байр, эмнэлэгт тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын зэрэг албан хаагч нарыг тус тус хэлнэ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document