Омикроны бяцхан дүү гэж хочлогдсон “ВА.2” хувилбар батлагджээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 01 дүгээр сарын 25-нд unuudur.mn сайтад “Омикроны бяцхан дүү гэж хочлогдсон “ВА.2” хувилбар батлагджээ” гарчигтай мэдээ оруулсан нь найман цагийн дараах байдлаар Facebook платформд 3661 хариу үйлдэл авсныг CrowdTangle хэрэглүүрээр харж болно. Үүнээс тус сайтын өөрийн “unuudur.mn website” нэртэй пэйжид оруулсан холбоосыг л гэхэд 472 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

📌Уг мэдээлэлд “Коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон”-ы бяцхан дүү гэж хочлогдсон “ВА.2”-ын тохиолдол Энэтхэг, Швед, Данид бүртгэгдсэн талаар Францын хэвлэлд бичжээ. Өөрөөр хэлбэл Омикрон /ВА.1/ дэд хувилбар юм байна. “ВА.2” 2021 оны 12 дугаар сард Энэтхэг, Өмнөд Африкт эхлээд тодорхойлогдож байсан аж. Ер нь коронавирусийн мутацлагдсан хувилбарууд болох ВА.3, ВВ.2 зэрэг хувилбар илэрсэн боловч үүгээр өвчлөх тохиолдол бага байсан учраас тархвар судлаачдын анхаарлыг бага татсан боловч ВА.2-оор өвчилсөн хүний тохиолдол эрс нэмэгдээд байгаа гэнэ” гэсэн байв.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. “ВА.2 хувилбар батлагджээ” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН. “ВА.2” гэдэг нь бие даасан хувилбар биш Омикроны нэг цуврал.

📌Одоогоор ДЭМБ-ын бүртгэлд “Анхаарал татсан хувилбарууд” ангилалд 5 хувилбар бүртгэгдсэн хэвээр байна. /Альфа, Бетта, Гамма, Дельта болон Омикрон/ Эдгээр хувилбарыг халдварлах чадвар өндөртэй, хор хөнөөлтэй гэж үзэн Variant of Concern /VOC/ буюу “Анхаарал татсан хувилбар” ангилалд оруулан, цувралуудыг судалсаар байна.

2021 оны 11 дүгээр сарын 26-нд ДЭМБ “В.1.1.529” хувилбарыг Омикрон гэж нэрлээд Variant of Concern-д оруулсан. Омикрон нь маш олон тооны мутацитай, түүний дотор уургийн 26-32 мутацитай, зарим нь хомораль дархлалаас зугтах чадвартай, халдвар дамжих чадвар өндөртэй гэдгээрээ ялгаатай хувилбар юм.

  • B.1.1.529
  • BA.1
  • BA.2
  • BA.3 гэсэн дөрвөн хувьсал буюу шугаман дарааллаас бүрдэнэ.

2. “ВА.2-оор өвчилсөн хүний тохиолдол эрс нэмэгдэж байгаа” гэх мэдээлэл ҮНЭН

📌”Мамбадацан” эмийн үйлдвэрийн Чанарын баталгаажуулалтын менежер, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Орхонбаяраас дараах мэдээллийг авлаа.

📌Мэдээнд эх сурвалж болгон ашигласан france24 сайтад “Францад ковидын өвчлөл 1-р сарын дундуур оргилдоо хүрсэн гэж үзэж байсан ч шинэ халдварууд дахин нэмэгдэж байгаа нь хүн бүрийг гайхшруулж байна. Нэгдүгээр сарын 20-нд тус улсад 425,183 хүн эерэг гарчээ Сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 337,192 тохиолдол буюу өмнөх долоо хоногоос 9%-иар илүү тохиолдол бүртгэгдсэн байна.
Европын Их Британи, Герман, Бельги, Итали, Франц зэрэг улсуудад BA.2 гэх хувьслыг дараалан тогтоосон бол Хойд Америк, Ази, Австралид мөн тохиолдол бүртгэгджээ” гэсэн байна.

📌Ийнхүү халдварын тоо нэмэгдэж байгааг дэлхийн ковидын халдварын нэгдсэн дата wolrdometer-т нэгтгэснээс харж болно. Гэхдээ эмнэлэгт хэвтэх, амьсгалын аппарартад орох, нас барах зэрэг хүндрэл бага байгааг олон улсын судлаачдын бүтээлүүдэд бичсээр байна. Тиймээс омикроны дүү өөр нэг хувилбар гарч ирээд халдварын тоог эрс ихэсгээд байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлж, айдаст автуулж байгаа мэдээллийг залруулж тайлбарлалаа.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document