АНУ-ын ЭСЯ F, M, J визүүдийг ярилцлагад дуудахгүй олгохоор болжээ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #93

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ-н ЭСЯ өмнө виз авч байсан, татгалзсан хариу авч байгаагүй, баримтын зөрчилгүй хүмүүст  F, M, J визүүдийг визийн ярилцлагад дуудахгүйгээр олгохоор болжээ гэх мэдээллийг түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь оюутны болон солилцооны хөтөлбөрт хамрагдах виз хүсэгчдийг ярилцлагаас чөлөөлөх сонголтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь хараахан эхлээгүй байгаа тул виз хүсэгчидийн ярилцлаганд орох шаардлага хэвээр байна.

2021 оны 09 дүгээр сарын 16-нд 01:33 цагт Tuguldur.B нэртэй twitter хэрэглэгч АНУ-ын визийг ярилцлагад оруулахгүйгээр олгодог болсон гэх ойлголт төрүүлж болзошгүй мэдээлэл жиргэсэн юм. Уг мэдээлэлд “Шуурхай: АНУ-н ЭСЯ дараах шаардлага хангасан хүмүүст (зөвхөн) F, M, J визүүдийг визийн ярилцлагад дуудахгүйгээр олгохоор болжээ.

  • -Өмнө нь виз авч байсан
  • -Өмнө нь визийн татгалзсан хариу авч байгаагүй;
  • -Бичиг баримтын зөрчилгүй (зөрчил гаргаж байгаагүй)” гэсэн байна.

Үүнийг 09 дүгээр сарын 21-ний 13:00 цагийн байдлаар 313 лайк авч, 174 удаа цааш түгээсэн байна.

📌Уг жиргээнд “АНУ-аас Монгол Улс дахь ЭСЯ-ны шийдвэр” гэж бичээгүй ч хүлээн авч буй олон нийтийн 70 орчим хувь нь манай улсын иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй нөхцөл гэх төөрөгдүүлсэн ойлголт авсан байж болзошгүй нь цааш түгээсэн байдлаас харагдаж байна.

   📌Мөн уг twitter хэрэглэгч дээрх жиргээнээс хойш ес орчим цагийн дараа буюу 10:14 цагт “Харилцан визгүй зорчих (VWP) орнуудын иргэд г.м Энэ хөнгөлөлтөд хамаарах эрх бүхий орнууд дахь АНУ-н ЭСЯ-ны вэбсайтад энэ тухай жич зарлах болно” гэсэн мэдээллийг үргэлжлүүлэн оруулсан байна.

🔎 Бид Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны визтэй холбоотой асуудлаар холбогдох UlaanbaatarNIV@state.gov хаяг руу и-мэйл бичиж, дараах хариултыг авсан юм.

1. Ярилцлагагүйгээр виз авах шийдвэрийг тухайн улс орны Элчин сайдын яамд, консулын газрууд гаргана

✅АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас ирүүлсэн и-мэйлд:
📌“КОВИД-19 цар тахлын улмаас АНУ-ын элчин сайдын яамд, консулын газруудын визний үйлчилгээ багассан билээ. Энэ нь АНУ-д хичээлийн жил нь эхлэх гэж буй олон улсын оюутнуудад хэрхэн нөлөөлж байгааг бид ойлгож байна. Олон улсын оюутны аяллыг хөнгөвчлөх үүднээс Төрийн Департамент нь консулын ажилтнуудад оюутны болон солилцооны хөтөлбөрт хамрагдах виз хүсэгчдийг визний ярилцлагаас чөлөөлөх эрхийг түр хугацаагаар олгосон. Ярилцлагагүйгээр виз авах шийдвэрийг тухайн улс орны Элчин сайдын яамд, консулын газрууд гаргах юм” гэж албан ёсны байр сууриа илэрхийлсэн. /зургаас харна уу/

2. Монгол Улс дахь ЭСЯ-аас виз хүсэгчдийн ярилцлаганд орох шаардлага хэвээр байна.

✅Мөн дээрх АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас ирүүлсэн и-мэйлд:

📌”Одоогийн байдлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь оюутны болон солилцооны хөтөлбөрт хамрагдах виз хүсэгчдийг ярилцлагаас чөлөөлөх сонголтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь хараахан эхлээгүй байгаа тул виз хүсэгчидийн ярилцлаганд орох шаардлага хэвээр байна. Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчдийг манай вэбсайт болон нийтийн сүлжээн дэх манай албаны хаягуудыг дагаж шинэ мэдээлэл авч байхыг зөвлөж байна.

📌Мөн TuguldurTV нэртэй хэрэглэгч нь Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-тай хамааралгүй хүн гэдгийг мэдэгдэж байна.” гэсэн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document