Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10 хоногийн цалинтай чөлөө олгох хууль 2022 оноос хэрэгжинэ гэх мэдээлэл үнэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгох хууль 2022 оноос хэрэгжинэ гэх мэдээллиийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.5-д “эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заасан байна.

2021 оны 11-р сарын 10-нд Zaag.mn гэх нэртэй пэйжид “Дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгох хууль 2022 оноос хэрэгжинэ” гэсэн агуулгатай мэдээг хуваалцжээ. Холбоосоор орж харахад уг мэдээг анх 2021 оны 7-р сарын хоёрны өдөр нийтэлсэн бөгөөд түүнээс хойш Facebook-д нийт 1,618 реакц, 51 сэтгэгдэл үлдээж, 224 удаа цааш түгээжээ.

Уг мэдээлэлд 📌“Монгол Улсын Их Хурлаас өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. 13 бүлэг, 166 зүйлтэй уг хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Хуультай холбогдуулан ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүд хуулиас зарим зүйл заалтыг онцоллоо” гээд хэд хэдэн зүйлийг оруулсан байв.

1. Хуучин мэдээллийг дахин түгээсэн нь эргэлзээ төрүүлж байгаа ч, утга нь үнэн бодит байна.

📌Уг мэдээлэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ikon.mn сайтад гарсан мэдээг хуулж тавьсан байна. Тухайн үед хамаарах “өнөөдөр хууль баталлаа” гэх агуулгыг 5 сарын дараа дахин оруулахад хуурамч мэдээлэл мэт төөрөгдүүлсэн ч Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд нь үнэн зөв байна. Мөн хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөнө гэсэн нь үнэн.

2. Хуульд шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж эцэгт 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгохоор заасан.

✅Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.5-д “эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заасан байна. Энэ нь чөлөө олгох ба чөлөөний хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж ойлгогдохоор байна. Харин залуу гэр бүлийг дэмжих зорилгоор гэх утга хуульд байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document