2020 оны 11 дүгээр сарын 28-ны 22:59 цагт Twitter-т Мэндээ гэх хэрэглэгчээс “Талийгаач Марадонаг оршуулахын өмнө авсанд байхад нь сэлфи хийсэн буяны байгууллагын ажилтан 3 хүнийг “Бока хуниорс” багийн ультранууд олж залхаан цээрлүүлээд хогийн саванд хаяцан байсан гэнэ..
2 нь нас барж 1 нь биeийн байдал нь маш хүнд байгаа гэнэ…Тохиромжгүй газрын селфи.!” гэсэн утгатай оршуулгын газрын ажилтан Марадонагийн шарилын дэргэдэх зураг, мөн хогийн савнаас цогцос олж буй бичлэгийн зурагтай хамт постолсон. Энэ нь ХУДАЛ мэдээлэл бөгөөд өнөөдөр ч дэлхийн олон улсад түгээгдсээр байна.
Буяны байгууллагын ажилтан 3 хүнийг “Бока хуниорс” багийн ультранууд олж залхаан цээрлүүлээд хогийн саванд хаяцан байсан гэнэ…2 нь нас барж 1 нь биeийн байдал нь маш хүнд байгаа гэнэ.” гэх мэдээлэл худал болохыг дараах байдлаар шалгалаа.
Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг сонирхогч олон нийтийн дургүйцлийг хүргэсэн дээрх үйл явдалтай холбоотой ташаа мэдээлэл, нийтийг турхирсан уриалгууд гарсаар байна. Сошиал орчинд үнэн мэдээллийг түгээж, аюулгүй байдлаа хангацгаая.