УИХ-ын дарга Г.Занданшатарын нэртэй COVID-19-ийн үеийн зөвлөмж ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #30

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж гэх тайлбартайгаар постеруудыг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

ДЭМБ-ын албан ёсны вэбсайтад “COVID-19-ийн хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хуурай ханиалгаж, халуурч, ядарна. Зарим хүмүүс уушгины хатгалгаа гэх мэт илүү хүнд хэлбэрээр өвдөж болзошгүй юм. COVID-19 өвчнийг үүсгэдэг вирус байгаа эсэхийг баталгаажуулах хамгийн сайн арга бол ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ юм. Энэ амьсгалын дасгалаар та халдвар авсан эсэхээ баталж чадахгүй, тэр ч байтугай аюултай байж болно” гэжээ.

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 07:56 цагт УИХ-ын даргын ажлын албанаас “Гомбожавын Занданшатар” хэмээх албан ёсны пэйж хуудсандаа “🌍Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах 4️⃣зөвлөмж, зөвлөгөөг сайтар уншиж танилцаарай.

😷Маскаа зүүе!

🙌Гараа угаая!

👉Зайгаа барья!

Бүх нийтээрээ иргэн нэг бүрийн төлөө хариуцлагатай байж

Хайртай бүхнээ хамгаалъя.

Бид нэг удаа чадсан. Дахиад ч чадна!💪” гэсэн тайлбартай ТӨӨРӨГДҮҮЛСЭН болон ХУДАЛ мэдээлэл агуулсан постеруудыг нийтэлсэн. Уг алдаатай зөвлөмж 12-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 11 мянган удаа шэйрлэгдсэн байна. Үүнд, УИХ-ын гишүүдээс гадна төрийн байгууллагуудын пэйж, урлаг соёлын алдартнуудаас эхлээд олон нийтэд нөлөөлж болзошгүй субьектүүдээр дамжин ийнхүү түгсэн мэдээлэлд баримт шалгалт хийж залруулах шаардлага гарлаа.

📞УИХ-ын Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатараас тодруулахад, “УИХ-ын даргын ажлын албаны мэргэжилтний буруугаар алдаатай зүйл хийж оруулсан нь шэйрлэгдээд тарчихсан. Зөв мэдээлэлтэй зөвлөмжүүдийг өнөөдөр оруулсан” гэв.

📌Улмаар 11 дүгээр сарын 12-ны 09:36 цагт “Гомбожавын Занданшатар” пэйжид “5 хоног хатуу хөл хорионы дэглэмийн үеэр гэртээ хэрхэн аюулгүй байж цар тахлаас хамгаалах талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах 4️⃣ зөвлөмж, зөвлөгөөг сайтар уншиж танилцаарай.

Энэ мэдээллийг өөртөө хадгалах бус, уншиж танилцаад гэр бүл, найз нөхөддөө түгээе!” хэмээн ДЭМБ-ын зөвлөмжүүдийг бодит ҮНЭН утгаар ойлгогдохуйц хийсэн постеруудыг оруулсан нь 13:06 цагийн байдлаар 323 удаа хуваалцаад байна.

‼️Постеруудын баруун доод буланд “УИХ-ын дарга Г.Занданшатар” гэж бичсэн нь БУРУУ агуулгатай, харин доод гол хэсэгтээ төрийн ордны зурагтай, “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар” гэж бичсэн зөвлөмжүүд нь ЗӨВ агуулгатай байгааг анхаарна уу.

👉Парламентын даргын албаны пэйжээс УИХ-ын гишүүн Т.Доржхандын “Тогмидын Доржханд” пэйжээр шэйрлэснийг л гэхэд 2.5 мянган удаа, жүжигчин Ж.Баясгалангийн Bayasgalan Jadamba пэйжээс хуваалцсаныг 805 удаа, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн “Хассуурийн Ганхуяг” пэйжид байршуулсныг 234 удаа гэх мэтчилэн хуваалцжээ.

‼️Уг зөвлөмж агуулсан постеруудын 👉“Зөвлөгөө” гэх хэсэгт “Гүнзгий амьсгаа аваад амьсгалаа 10 секундээс илүү барина. Хэрэв та энэ үйлдлийг ханиалгахгүйгээр, бачууралгүй амжилттай хийж чадаж байвал уушгинд фиброз байхгүй ба таныг халдваргүй болохыг илтгэж байна” гэжээ. Энэ нь олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн ХУДАЛ мэдээлэл гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан.

‼️Мөн “Урьдчилан сэргийлэх” гэдэг хэсэгт “Вирус гар дээр 5-10 минут амьдрах боломжтой. Та гараараа нүдээ нухах, эсвэл хамартаа хүрч болно” гэж оруулсан нь ноцтой АЛДАА байв.

ДЭМБ-ын албан ёсны вэбсайтад 📌“Буруу мэдээллийг хэрхэн мэдээлэх вэ” гэсэн хөмсөгөн дор баримт шалгалт хийдэг ба COVID-19-ийн талаар ам дамжсан яриануудыг худал болохыг нотолж, бодит мэдээлэл өгдөг. Тус мэдээлэлд дээрх “10 секундын турш амьсгалаа түгжиж халдварласнаа мэдэх арга”-ын талаар баримт шалгалт хийсэн бөгөөд 👉“COVID-19-ийн хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хуурай ханиалгаж, халуурч, ядарна. Зарим хүмүүс уушгины хатгалгаа гэх мэт илүү хүнд хэлбэрээр өвдөж болзошгүй юм. COVID-19 өвчнийг үүсгэдэг вирус байгаа эсэхийг баталгаажуулах хамгийн сайн арга бол 📌ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ юм. ❗️Энэ амьсгалын дасгалаар та халдвар авсан эсэхээ баталж чадахгүй, тэр ч байтугай аюултай байж болно” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document