УИХ-ын гишүүн болон олны танил хүний +21 бичлэг тарсан гэх мэдээллийн зураг Монголд болсон үйл явдал биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 967

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

УИХ гишүүн болон олны танил хүний +21 бичлэг тарсан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэл дэх зураг нь 2016 онд Боливт болсон үйл явдлын зураг юм.

2024 оны тавдугаар сарын 10-нд Ganzaya Khaltar гэх хаягаас “Гишүүн, олны танил хоёр хүний халуухан  бичлэг, зураг +21 групп, сүлжээнд тарсан байх юм. Өнөөдөр чинь бөхчүүдийн харш өдөр үү гэлтэй. Азаартаад бүтэлгүйтээд л… Яамаар ч юм дээ за за мэдэхгүй ээ мэдэхгүй мэдэх юм алга” тайлбартайгаар 2 хүний тэврэлдэж буй зургийг түгээжээ. Тус пост нь нийт 74 сэтгэгдэл авч, 74 удаа цааш түгээгдсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг “Yandex” хайлтын системээр хайхад 2016 онд болсон үйл явдлын мэдээллүүд гарч ирлээ. Тухайлбал, Шотландын мэдээллийн сайт “Daily Record”-д 2016 оны нэгдүгээр сарын 20-нд гарсан мэдээлэлд

  • “Тус зураг системийн ахлах инженер Мигель Медина болон засгийн газрын хуучин ажилтан гэгдэх эмэгтэй хоёрыг ажилладаг оффистоо байхыг харуулж байна… Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, эдгээр зургуудыг Боливийн баруун төв Оруро хотын нэгэн зөвлөлийн байрны хяналтын камерын бичлэгээс авсан байна…” хэмээжээ.

Мөн Их Британий “Daily Mirror” болон “Daily mail” мэдээллийн сайтуудад Боливийн Оруро хотод болсон үйл явдал бөгөөд бичлэгт системийн ахлах инженер Мигель Медина, засгийн газрын хуучин ажилтан гэх талаар дурджээ.

Иймд зураг дээрх хүмүүс Монгол Улсын Их Хурлын гишүүн болон олны танил хүний бичлэг гэх мэдээлэл худал.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

Yandex” хайлтын системийн илэрц

Шотландын мэдээллийн сайт “Daily Record

Их Британий “Daily Mirror” мэдээллийн сайт

Daily mail” мэдээллийн сайт

 

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document