Путины охин нас барсан гэх мэдээлэл гарч, ОХУ-ын вакцины туршилт саатсан нь ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #27

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Путины охин нас барж, ОХУ-ын вакцины туршилт саатжээ гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус мэдээлэлд олон улсын баримт шалгах төвүүд анализ хийж, хуурамч болохыг баталсан.

“Үнэнийг хайх” уриатай анализ мэдээллийн itoim.mn мэдээллийн сайтад “Путины охин нас барсан гэх мэдээлэл гарч, ОХУ-ын вакцины туршилт саатжээ” гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд ОХУ-д хийж буй вакцин явц тасалдаж буйг мэдээлэхдээ өнгөрсөн наймдугаар сард гарсан “Вакцины туршилтад орсон Путины охин нас барсан” гэх мэдээллээс болсон мэт ойлголт төрүүлэхээр гарчигласан нь олон нийтийг төөрөгдүүлэх агуулгатай болжээ.

📌Уг мэдээлэлд “Үүний хажуугаар “Sputnik-V вакцины туршилтад хамрагдаад байсан Путины охин хоёр дахь тунгаа хийлгэсний дараа нас барсан гэх мэдээлэл цацагдсан нь олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа юм. Тухайлбал, “torontotoday.net” гэх вебсайтад хамгийн анх энэ мэдээлэл байршсан. Тус вебсайтын мэдээлснээр “Владимир Путины охин болох Катерина Тихонова вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа түүний биед гэнэтийн гаж нөлөө илэрч Москва хотноо нас барлаа. Кремль энэ талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Катерина Тихоновагийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрээр вакцины хоёр дахь тун хийлгэсний дараа огцом халуурч, таталт өгсөн бөгөөд эмч нар вакцины гаж нөлөөг арилгаж чадаагүй” гэсэн байна. Гэхдээ энэхүү мэдээлэл хуурамч байх магадлал тун өндөр байгаа юм. Учир нь “torontotoday.net” гэх вебсайт нь уг мэдээлэл гарахаас хэдхэн хоногийн өмнө шинээр нээгдсэн байна” гэж бичжээ.

Баримт шалгах явц:

📌Torontotoday.net вебсайт нь 2020 оны 8-р сарын 15-нд “Vladimir Putin’s daughter DIES after the second dose of COVID vaccine” буюу “Владимир Путины охин КОВИД вакцины хоёр дахь тунгийн дараа НАС БАРЛАА” хэмээн хуурамч мэдээлэл түгээсэн даруйдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тархаж, сошиал орчинг цочирдуулсан. Харин энэ мэдээллийг дэлхийн олон улс дахь баримт шалгагч төвүүд анализ хийж, хуурамч болохыг баталсан юм. Улмаар Torontotoday.net вебсайт уг мэдээллийг устгасан байна.

📌Харин үүнээс хоёр сар хагасын дараа Монголын мэдээллийн сайт гарчигтаа эш татсан нь олон нийтийг төөрөгдүүлэх агуулгатай болжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document