Монгол Улс Pfizer вакцины 20 мянган тунг хандиваар хүлээн авч магадгүй гэх мэдээлэл #ҮНЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #49

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Pfizer вакцины 20,000 тунг Монгол Улс хандиваар авч магадгүй гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 3-нд “COVAX түгээлтийн түр хугацааны урьдчилсан мэдээ” гэж гаргасан. Түүнд хөгжиж буй орнуудад зориулсан урьдчилсан амлалт хэлбэрээр Монгол Улсад AZ/SK Bio вакцины 163,200 тунг Indicative distribution буюу заагдсан хуваарилалтаар, харин Pfizer вакцины 25,740 тунг exceptional allocation буюу онцгой хуваарилалтаар олгохоор заажээ.

2021 оны нэгдүгээр сарын 31-нд Khulan нэртэй /@evt_shaazgai/ Twitter хэрэглэгч Pfizer вакцин тариулсан, зовуурьгүй байгаа тухайгаа, мөн “Pfizer вакцины 20,000 тунг Монгол Улс хандиваар авч магадгүй” талаар жиргэжээ. Уг жиргээг хоёрдугаар сарын 4-ний 19:00 цагийн байдлаар 100 удаа хуваалцаж, 225 лайк дарсан байв.

Уг мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “Энэ вакцины талаар монголчуудад сөрөг мэдээлэл л их байгаа. Мэдээлэл хүргэж байгаад баярлалаа”, “Монголд орж ирэх хүртэл ямар өөрчлөлт гарч байна, жиргэж байгаарай бусдын тусын тулд”, “Харшилтай хүмүүст яаж байгаа юм бол сураг бна уу” гэх мэт хариулт өгсөн байна.

Тиймээс вакцины талаар ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг хүргэж, Монгол Улсад 20 мянган тун Pfizer вакцин хандиваар авах тухай мэдээлэлд баримтын шалгалт хийлээ.

📌Уг жиргээнд “Pfizer вакцины хоёр тун хийлгэсэн. Зүү хатгасан хэсэгт бага зэрэг хөндүүрлэснээс өөр ямар нэг зовуурь байсангүй. Вакцины дагавар зовуурь их олон юм шиг санагддагийн учир нь зовуурьтай хүн л ярихаас над шиг нь ярьдаггүйнх. Pfizer 20K тун хандив орж ирэх сураг байгаа тул хэлье гэж бодлоо.” гэсэн байв.

🔎Pfizer вакцины сөрөг урвалын тухайд тус Twitter хэрэглэгч зөвхөн өөрийн туршлага, мэдрэмжийг хуваалцсан тул баримтын шалгалт хийх боломжгүй бөгөөд шаардлагагүй гэж үзэж байна. Харин Монголд хандиваар оруулж ирэх гэж буй Pfizer вакцины 20,000 тунгийн талаарх мэдээллийг нягталлаа.

📌Монгол Улсын ЭМЯ, холбогдох мэргэжлийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан вакцины талаарх мэдээлэл хүсэхэд “Судлагдаж байгаа тул вакцины тухай мэдээлэл өгөх болоогүй” гэдэг байр суурийг илэрхийллээ. Тиймээс олон улсын хэмжээнд энэ асуудлаарх эцсийн бөгөөд, баталгаатай эх сурвалж хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг эх сурвалж болгов.

🔎Монголд вакцин хандивлах тухайд:

ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 3-нд “COVAX түгээлтийн түр хугацааны урьдчилсан мэдээ” гэж гаргасан. Түүнд хөгжиж буй орнуудад зориулсан урьдчилсан амлалт (AMC – Advance Market Commitment) хэлбэрээр Монгол Улсад AZ/SK Bio (Солонгосын SK Bioscience компанийн үйлдвэрлэсэн AstraZeneca) вакцины 163,200 тунг Indicative distribution буюу заагдсан хуваарилалтаар, харин Pfizer вакцины 25,740 тунг exceptional allocation буюу онцгой хуваарилалтаар олгохоор заажээ.

📌“Indicative distribution” гэдгийг ДЭМБ-ын мэдээнд дараах байдлаар тодорхойлжээ. “Энэхүү заагдсан хуваарилалт нь хөтөлбөрийн оролцогчдод түр удирдамж өгөх зорилготой. Тиймээс эцсийн байдлаар заавал дагаж мөрдөхгүй бөгөөд өөрчлөгдөж магадгүй юм. Гэсэн хэдий ч COVAX-ийн түншүүд COVAX хөтөлбөрт хамрагдсан бүх улстай хуваалцсан энэхүү мэдээллийг хэвлэн нийтлэх нь засгийн газар болон нийгмийн эрүүл мэндийн манлайлагчдыг шаардлагатай мэдээллээр хангахад чухал алхам болсон гэж үзэж байна” гэжээ.

📌COVID-19 вирустэй холбоотой аливаа мэдээлэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эцсийн баталгаатай эх сурвалж гэж тооцогдож байгаа тул албан ёсны тус мэдээллээр “Монгол Улс 20 мянган тун вакцин хандиваар авч магадгүй” гэх мэдээлэл батлагдаж байна.

📌 Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагын зүгээс вакцины талаар судалж байгаа тул эцсийн хариу өгөх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа ч ДЭМБ-ын урьдчилсан мэдээнд COVAX хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад fizer вакцины 25,740 тун, AZ/SK Bio вакцины 163,200 тунг хандивын журмаар олгохоор хуваарилсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document