Вакцин тариулсан сувилагч нас барсан гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #44

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ болон Германы хамтарсан вакциныг тариулсан сувилагч бүсгүй нас барсан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэгийг 2020 оны 12 сарын 15-наас интернэт орчинд тараасан. Ройтерс агентлагийн баримт шалгагчид нягталж, ХУДАЛ мэдээлэл болохыг тогтоосон  тодорхой хүрээнд түгээлтийг хязгаарласан байна.

2021 оны нэгдүгээр сарын 2-нд Gz Gz нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “АНУ-Германы хамтарсан ( презер ) /Pfizer гэх гэсэн бололтой/ нэртэй вакциныг АНУ-ын сувилагч бүсгүй тариулаад 17 минутын дараа камерын өмнө нас барсан байна. Туршилтын туулай болох хэрэггүй! Оросын вакцинд бол итгэнэ…бусдыгаа ойлготол нь ТҮГЭЭНЭ үү гэнэ!!!!” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь нэгдүгээр сарын 7-ны 13:00 цагийн байдлаар 5.3 мянган удаа хуваалцаж, 202 сэтгэгдэл авсан байна. Постоо оруулснаас хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд засвар хийж “гэнэ” гэдэг үг нэмжээ.

Уг постод ашигласан бичлэг нь Tik Tok платформд тасалж оруулсан ба “Медсестре сделали вакцину COVID19. И через 17 минут после вакцины скончалась на месте” буюу “Сувилагч COVID-19-ын вакцин хийлгэснээс 17 минутын дараа газар дээрээ нас барав” гэсэн тайлбартай байна.

🔎Уг бичлэгийг 2020 оны 12 сарын 15-наас интернэт орчинд тарааж, Ройтерс агентлагийн баримт шалгагчид нягталж, ХУДАЛ мэдээлэл болохыг тогтоосон ба тодорхой хүрээнд түгээлтийг хязгаарласан байна.

📌2020 оны 12 дугаар сарын 19.

Дээрх Gz Gz нэртэй Facebook хэрэглэгчийн оруулсан бичлэгийг Amnesty International-ын Youtube DataViewer хэрэглүүрт оруулж шалгахад 2020 оны 12 дугаар сарын 19-ний 10:07 минутад /орон нутгийн цагаар/ оруулсан байв.

📌2020 оны 12 дугаар сарын 18.

-Оросын Нэгдүгээр сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр “АНУ-ын сувилагч COVID-19 вакцин хийлгэсний дараа ухаан алдаж унав” гэж мэдээлсэн. Энд “АНУ-д вакцины асуудал байсаар байна. Теннеси дахь эмнэлгийн сувилагч вакцин хийлгэсний дараа эфирийн өмнө ухаан алдан унажээ” гэж мэдээлэв.

Уг мэдээний үзэлт 2021 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар 62,841 болжээ. /Бичлэгийг доод хэсгээс/

📌2020 оны 12 дугаар сарын 18

Харин АНУ-ын CBS телевизийн Inside Edition youtube сувгаар сувилагч бүсгүй нас бараагүй ба ухаан алдаж унаснаа тайлбарласан бичлэгийг оруулсан байна.

Сувилагч хэт мэдрэг хүн бөгөөд, аливаад амархан реакц үзүүлдэг. Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн долоо хоногт л гэхэд зургаан удаа ухаан алдаж унасан тухайгаа ярьжээ. Энэ бичлэг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар 2,033,520 үзэлттэй болжээ.

📌2020 оны 12 дугаар сарын 19.

Ройтерс агентлаг вакцин хийлгэсний дараа сувилагч нас барсан гэх мэдээлэлд баримтын шалгалт хийжээ.

Уг баримтын шалгалтад:

“Алабама мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас COVID-19 вакцин хийлгэсэн мужийнхаа бүх эмнэлгүүдтэй холбоо барьж вакцин хийлгэсэн хүн нас бараагүй болохыг батлав” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document