ХУВИЙН МАШИНААР ЗОРЧУУЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРСАН ГЭДЭГ НЬ ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #31

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хувийн машинаар зорчуулахгүй байх шийдвэр гарсан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхдөө “…Цагдаагийн байгууллагаас хувийн машинаар бус автобусаар зорчих эсвэл явган алх гэсэн ямар нэг шахалт дарамт хэлээгүй. Хэрвээ манай алба хаагчид ийм асуудал гаргасан бол хүлцэл өчье. Ямар нэг үл ойлголцол болсон байна” хэмээн мэдээлжээ.

Хатуу хөл хорионы үед зарим асуудлууд тодорхой бус, зөрүү буруу ойлголттой явсаар байна. Тухайлбал, 11.12-ноос эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн боловч хот бүхэлдээ чөлөөтэй зорчиж байна гэж ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан өчигдөр 21 цагт хийсэн мэдээллийн үеэр хэлсэн.

👉Гэтэл өнөө өглөө /11.13/ хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг хувийн машинаараа зорчиход нь хориг тавьж, нийтийн тээврээр, явган явахыг сануулсан, хориглосон асуудал шүүмжлэл дагууллаа.

Тухайлбал, “Бархасаа эмч” твиттер хаягаар ✍️“Эмнэлгийн ажилчид их хүндрэлтэй явж ажилдаа ирснээ ярьцгааж байна. Нийтийн тээврээр яв гээд, машиныг нь зогсоож автобусаар явуулсан байна” гэж жиргэсэн. Мөн Byambagerel Ochirsukh хаягаар хийсэн 📱бичлэгт журам сахиулж буй цагдаагийн алба хаагч “Явган яв” гэх шаардлага тавьж байв.

Энэ бүхнээс улбаалан Мөнхчулууны Зоригт хаягаас ✍️“Хувийн машинаар зорчих асуудлыг өнөөдөр орой 21 цагт Нийслэлийн Онцгой коммис хуралдаж шийднэ” гэх мэдээлэл өгжээ.

📌ЭМЯ-наас хийдэг ээлжит хурлын үеэр сэтгүүлчид хувийн машинаар зорчуулахгүй хүндрэл үүсгэсэн асуудлыг тавихад УБ хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид энэ асуудлыг өнөө орой 21 цагт дахиж ярина. 13 салбараас гадна сүлжээ дэлгүүрийн хүргэлт гэх мэт хувийн машинаараа явах шаардлагатай салбар байгаа тул дахиж авч хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн. Энэ нь хувийн машинаар зорчихыг хориглосон асуудалд бүрэн дүүрэн хариулт болж чадаагүй юм.

📌ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх төвийн дарга Э.Энхболд нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар 15 цагийн үед мэдээлэл өгсөн. Энэ үеэр хурандаа Б.Баатархүү “Өнөөдөр 06:00 цагаас эхлээд замуудад хязгаарлалт хийхэд тодорхой хүндрэлүүд учирч байсан. Энэ нь хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилтан хэдий ч албаны ямар нэг бичиг баримгүй, иргэний үнэмлэхгүй байж явах гэж зүтгэх зэрэг үл ойлголцол гарч байсан. Түүнээс биш цагдаагийн байгууллагаас хувийн машинаар бус автобусаар зорчих эсвэл явган алх гэсэн ямар нэг шахалт дарамт хэлээгүй. Хэрвээ манай алба хаагчид ийм асуудал гаргасан бол хүлцэл өчье. Ямар нэг үл ойлголцол болсон байна” гэж мэдээлсэн.

‼️УОК-оос Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед хөл хорионд хамаарахгүй 13 салбарын ажилтан, алба хаагчдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэсэн боловч, гүйцэтгэх шатны үл ойлголцлоос шалтгаалан иргэд хохирч болзошгүй нөхцөл үүслээ.

👉Тиймээс УОК-оос гаргах шийдвэрээ энэ мэт эргэлзээ, ойлгомжгүй байдал үүсгэхгүй, нягт нямбай, тодорхой гаргах шаардлага тулгараад байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document