Ким Жон Ун нас барсан гэх мэдээ худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсан гэж дотоодын зарим сайтууд мэдээлж эхэлсэнтэй холбоотойгоор энэ мэдээний баримтыг нягталлаа.

Баримт шалгалтын үр дүн

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсан гэж дотоодын зарим сайтууд мэдээлж эхэлсэнтэй холбоотойгоор энэ мэдээний баримтыг нягталлаа. Энэ мэдээллийг дотоодын xemnel.com (баримт нягтлах үед 2000 уншилттай), tuuh.mn (баримт нягтлах үед 76 share, 47 RT авсан байв) сайт мэдээлснээс гадна, ӨршөөлгүйДагагчНамуун нэртэй Twitter хэрэглэгч 16 цаг 05 минутанд жиргэснийг 27 хүн дахин жиргэжээ.

Түүний жиргэсэн бичлэгийн дүрслэлүүдийг Google Reverse Image Search хийж шалгахад 4-р сарын 21-ны өдөр БНХАУ-ын @juanli324 нэртэй twitter хэрэглэгч жиргэсэн байна. Хятад тайлбар нь “доод талын бичлэг түүний нас барсныг баталлаа. Би хагас жилийн өмнө түүнийг гурван жилийн дотор нас барна гэж хэлж байсан шүү дээ. Энэ бол үнэний ортой” гэсэн агуулгатай байна. Гэсэн ч энэ нь нас барсныг батлаагүй бөгөөд, энэ бичлэг цацагдсанаас хойш Ким Жон Ун эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллүүд цацагдсан юм. Цаашлаад энэхүү бичлэгт агуулагдсан зарим дүрслэлүүд нь 2011 оны 12-р сарын 23-нд Тайландын jimbandon нэртэй youtube хуудсанд нийтлэгдсэн нь хуучин бичлэг болохыг баталж байна. Бичлэг хийгдсэн цаг хугацаа, агуулгаас харахад энэ нь Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нас барах үеийн бичлэг болох нь батлагдаж байна.

Харин Монголд цацагдсан энэ бичлэг нь солонгос дуу оруулгатай, япон сабтайтлтай бөгөөд, сабтайтл нь мэдээллийн бус доромж агуулгатай байна. Энэ нь эргэлзэх бас нэг шалтгаан юм.

Мөн энэ мэдээллийг Asashoryu Dagvadorj (#Asashoryu) нэртэй пэйж хуудаснаас нийтэлснийг 7 удаа хуваалцсан байна. Баримтыг нягтлах үед Facebook хэрэглэгч нийтлэлээ буулгасан байв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document