Канье Вестийн гэр бүлийн зураг Монголд БИШ худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Реалити шоуны “од” Ким Кардашъян Вест болон түүний гэр бүлийн хээр авахуулсан зураг дотоодод цахим сүлжээнд тодорхой хүрээнд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тэдний гэр бүл Монгол Улсад байгаа мэтээр “хошигносон” өнгө аястай мэдээлэл цахим сүлжээнд цацагдах боллоо.

Баримт шалгалтын үр дүн

Тэд том охиныхоо төрсөн өдрийг АНУ-ын Вайоминг (Wyoming) дахь эдлэндээ тэмдэглэсэн юм. Газар зүй, байгалийн тогтоц нь Монголын хөдөөтэй төстэй учир ийнхүү олон нийтийг төөрөгдүүлэх агуулга бүхий мэдээлэл тархах болжээ.

Юуны өмнө энэхүү зураг нь Канье Вест болон Ким Кардашъян Вестийн гэр бүл саяхан тохиосон том охиныхоо 7 насны төрсөн өдрийг тэмдэглэх үеэр авахуулсан зургууд юм.

Тэд том охиныхоо төрсөн өдрийг АНУ-ын Вайоминг (Wyoming) дахь эдлэндээ тэмдэглэсэн юм. Газар зүй, байгалийн тогтоц нь Монголын хөдөөтэй төстэй учир ийнхүү олон нийтийг төөрөгдүүлэх агуулга бүхий мэдээлэл тархах болжээ.

    Тэгвэл энэ төрлийн мэдээллийг энгийн технологи ашиглан хэрхэн шалгаж болох тухай богино мэдээлэл хүргэе.

   Хамгийн энгийн арга бол Google reverse image search. Ийнхүү хайлт хийхийн тулд тухайн зураг дээрээ курсороо аваачиж, баруун товчоо дарж, Search Google for image сонголтыг сонгоно. Ингэснээр тухайн зураг анх хаана, ямар агуулга дор нийтлэгдэж байсан тухай мэдээллийг нэг дор харах боломжтой болох юм.
    Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа үед tineye.com -ийг ашиглаж болох юм. Энд тухайн зурагны холбоос болон зурагны файлаар хайлт хийх боломжтой бөгөөд хайлтын илэрцүүд нь илүү мэргэжлийн платформ, эх сурвалжуудаас дууддаг.
    Та бүхэн ч цахим орчинд цацагдаж буй эргэлзээтэй мэдээллийг дээрх аргуудыг ашиглан шалгаж үзээрэй.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document